Завханчууд ноосны үйлдвэртэй болох хүсэлтийг дайв

2018-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд иргэдийн дуу хоолой, санал  хүсэлтийг сонсч шийдвэр гаргадаг байгууллагад хүргэх зорилготой. Уулзалтад идэвхитэй оролцохыг хүсье” хэмээн Завханчуудтай уулзах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэв. Ийнхүү Завхан аймагт хийх уулзалт эхэлж иргэдийн төлөөлөл санал, сэтгэгдлээ хэллээ. “Монгол Улсад дэг журам дутагдаж байна. Түүнийг хэн нэгэн УИХ гишүүн биш, Ерөнхийлөгч биш балчир наснаас эхлээд бүхий л хүн дэг журмыг биелүүлдэг байх хэрэгтэй” хэмээн ахмад настан Б.Эрдэл ярив. Тэрчлэн “Монгол Улс дэлхийн том гүрнүүдийг дагаж давхиад байх юм. Бүдүүн морь дагасан даага шиг байхаа боль” хэмээн анхааруулав. Соёл урлагийн боловсролыг түгээж оюуны ядуурлаас сэргийлье гэдэг саналыг залуу үеийн төлөөлөл болж тайзнаа гарсан М.Агарцэцэг хэллээ. Монголчууд ядууралд нэрвэгдсэн мэт авирлах буруу гэдгийг тэрээр сануулан эд хөрөнгө, хоол хүнсний хомсдол манай улсад нүүрлээгүй. Харин оюуны хоосрол, ядуурал нүүрэлсэн нь Монгол Улсыг хөгжүүлэхгүй байх шалтгаан болж байна хэмээн өөрийн саналаа Ерөнхийлөгчид дайж бодлого, шийдвэр гаргах хүмүүс анхааралдаа авахыг хүссэн юм. Ахмадууд тэтгэврийн насыг наашлуулж бас нэмэх шаардлагатай гэж байв. Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавьсан байна. Энэ хүрээнд жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа тухайгаа аймгийн Засаг дарга Д.Батсайхан ярив. Ингэснээр ажлын байр өсөх, өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. Харин тус аймгийн залуус сургууль төгсөөд ажил олдохгүй байна. Тиймээс ажиллах хүч гадаад руу гарсаар байгаа юм хэмээн Жаргалант багийн иргэн н.Мөнхсайхан ярив. Манай улс хөдөө аж ахуйгаа хөгжүүлэн ажлын байрыг нэмэх боломж бий. Гэхдээ төдийлөн үр бүтээлтэйгээр ашиглаж чадахгүй байгаа дутагдал байгааг Завханчууд ярьж байв. Түүнчлэн бизнес эрхлэгч болон эмэгтэйчүүдийн төлөөлөл хэмээн өөрийгөө танилцуулсан Отгон гэх бүсгүй Завхан аймагт хиамны үйлдвэрлэл эрхэлдэг юм байна. Тэрээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гэхээр сэтгэлгээ, оюуны чадамж байгаа ч санхүүгийн эх үүсвэр тулгамдсан асуудал болдог. Банкнаас зээл авах гэхээр хүү өндөр, дээрээс нь насны байдлаас хамааран жижиг, дунд үйлдвэрийн зээл авахад хэцүү. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг ямар журмаар хэрхэн өгөх вэ гэдэг асуудлыг анхаарахыг хүссэн юм. Түүнээс гадна ажлын байр алга, ажил хийх хүн олон байна гэдэг ч үнэн хэрэгтээ ажлаас хойш суух залуус олон байгааг шүүмжилж байв. Жижиг үйлдвэрлэл эрхэлдэг учраас аймгийн­хаа Хөдөлмөрийн хэлт­сээс ажилгүй иргэдийн анкетийг судлан ажилд авах санал тавихад “Ийм ажил хийхгүй, төрийн албанд орно” гэдэг аж. Үнэн хэрэгтээ хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэгсэн. Жаргалант багийн иргэн Галданжав “Ноосны үйлд­вэр байгуулж өгөөч ээ. Манай айм­гийн үйлд­вэрлэгчид нийслэлээс авахаар үнэтэй авдаг. Орон нутагт ноос угаа­даг үйлдвэртэй байвал ноосон эдлэлийг бүг­дийг хийж чадна” гэв. Үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд үүнийг хэрэгжүүлээсэй, ноос авах цагаас урьтаж үйлдвэрээ бариулах хүсэлтэй бай­гаагаа ч дуулгав. Завхан аймгийнхан боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарах санал гаргасан юм. Тэр дундаа бага ангийн багш 40 хүүхэдтэй анги байна. Түүнд туршлага дадлагагүй залуу багш сургаж чадахгүй. Бага ангийн багшид нэг бол туслах багш өг. Эсвэл анги дүүргэлт 25 хүүхэдтэй байх хэрэгтэй. Үүний тулд цэцэрлэг сургуулийг нэмээд өгөөч гэв. Мөн бүх албан газруудад сэтгэл зүйч ажиллуулж, хүмүүсийн хандлагыг нь өөрчилмөөр байна хэ­мээн н.Бэгзиймаа яри­лаа. Тэрээр хүүхдүүдээ ан­хаар, хүүхдүүд ахмадаа хүндэл­мээр байна гэсэн юм. Энэ мэтчилэн олон асуудлыг ярьж байлаа. Архины үйлдвэрийг цөөхөн болгох, цаазын ялыг сэргээх ажлыг хийх хэрэгтэй хэмээн завханчууд Ерөнхийлөгч Х.Баттулгад үгээ дайв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

5 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

9 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

19 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

22 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

23 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

6 цаг 4 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

6 цаг 9 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

22 цаг 48 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

22 цаг 53 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

23 цаг 34 мин