Өмнөговийнхонд жорлонгоо өөрчлөхөд мөнгө асуудал биш

2018-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Улсын татаасаар амьдардаг аймгуудыг бодвол өөрсдөө орлогоо бүрдүүлдэг Өмнөговь аймаг жорлонгоо өөрчлөхөд мөнгөнөөс илүү арга технологи, мэдээлэл, хандлага, иргэдийн оролцоо нэгдсэн байдал л чухал юм байна. Харин уул уурхай илүү хөгжсөн гэдгээр мөнгө санхүүгийн хувьд боломжтой байгаа нь хамгийн том давуу тал  юм. 1976 онд ашиглалтад оруулсан том жорлон буюу цэвэрлэх байгууламж нь өнөөдөр ачаалал даахаа больжээ. Удахгүй Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар 200 м куб талбай бүхий цэвэрлэх байгууламж 2018 онд ашиглалтад орох юм байна. 2013 онд гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг ойртуулж өгчээ. Одоогоор шинэ сууршлын бүсэд  хөрсний бохирдол харьцангүй багатай. Харин 1965-1975 онуудад суурьшсан гэр хороолол болох  Төвсайхан, Дундсайхан, Баруунсайханд хөрсний бохирдол ихтэй. Нэг айл хашаандаа 3-4 удаа жорлонгоо сэлгэсэн учраас цаашдаа дахин нүхэн жорлон ухах газрын боломж хязгаарлагдмал. Харин нэг давуу тал нь гэр хороолол инженерийн шугам сүлжээнд холбогдсон ч байшинтай өрх бага байгаа нь шугам сүлжээг хашаандаа татаж  00-оо гэртээ оруулах тухайд иргэд нь санаачлага багатай ажээ. Хорин метр газар цэвэр, бохир усны шугам татахад 880.0-1.2 сая төгрөгийн зардал шаардлагатай гэсэн тооцоо бий. Хүн амын нягтрал бага нийтдээ 21 мянган хүн амтай аймаг. Жил бүр үер их болдог тул хөрсний бохирдол, эвдрэл ихтэй. Үер ихээр үргэлжлэх хугацаанд  бохир нь  хальж хотын дундуур урсдаг. Гудамжаар урсаж буй бохирдсон үерийн усанд хүүхдүүд тоглосоноос болж гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин ихэсдэг юм байна. Үүнээс улбаатай 2015 оноос  Даланзадгад хотынхон харшил ихтэй болсон байна. Энэ нь мөн  ялгадас ихтэй угаадас, хог хаягдлаа  ил задгай хаясантай ч бас холбоотой. Мөн зарим гэр хороололд хот төлөвлөлт буруу хийгдсэнээс болж зөвхөн цэвэр усны хоолой татсан нь бохир усны хоолой шинээр татах шаардлага үүссэн аж. Түүнчлэн газар олголттой холбоотой асуудал нэлээдгүй. Тухайлбал, иргэд аль болох их талбайтай  газар авах сонирхолтой. Гэтэл тэр хэмжээгээр хол зайд дэд бүтэц татах шаардлага гардаг. Энэ нь эдийн засгийн үргүй зардал гарахаар байдаг гэж Өмнөговь аймгийн “Жорлоноо өөрчилье” сургалтад оролцогсод танилцуулж байв. Өнөөдөр /03.19/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “ Жорлонгоо өөрчилье” сургалт болж байна. Сургалтыг “Нутгийн шийдэл сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь удирдаж байна. Аймгийнхаа тухай танилцуулах эхний дадлага ажлын явцад тэр хэлэхдээ “ Танай аймгийн тухайд нэг зүйлийг санагдуулж байна. “Говийн зэрэглээ” Монголын уран сайханы кинонд сургуулийн захирал хоёр давхар сургууль барина гэхэд, манаач өвгөн энэ  их газар нутаг байхад хоёр давхар байшингаар яах юм гэхэд. Шугам сүлжээг дээш нь татахад богинохон шүү дээ гэж. Энэ юу хэлээд байна вэ гэхээр талын нэг тарааж барьсан  газар инженерийн шугам татахад илүү их шугам хоолой, зардал шаардагдах нь тодорхой. Тиймээс хот төлөвлөлтөө алсыг харж хийх нь чухал гэдгийг 1980 оноос ярьдаг байсныг бид л анзаардаггүй байсан байна” гэв. Тиймээс иргэд том газар авах тусам  жорлонгоо байгуулахад дэд бүтцэд холбогдоход илүү их зардал гарна гэдгийг тооцоолох хэрэгтэйг сануулж байв. Сургалтад 50 орчим иргэн оролцож байна. Тэдэнд жорлонгоо өөрчлөх хүсэл эрмэлзэл, мөнгө санхүүгийн боломж байна. Гагцхүү мөнгө байлаа гэхэд иргэд нэгдэж, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол өөрчлөлт болдоггүй гэдгийг багш нар онцолж байна.  Тус аймгийн хөрс нь шаварлаг учраас бохир нь хөрсөндөө шингэхдээ муу. Тиймээс газрын гадаргуугаар хальж урсдаг онцлогтой. Тиймээс хөрсөндөө тохируулж өөрсдөө жорлонгийн технологио сонгох учиртай. Сургалтад “Сумаа шинэчилье” хөтөлбөр нэмэгдсэн. Дундговь аймгийн Гурвансайхан сумын шинэчлэлийн тухай хичээл иргэдэд нэгдэж чадвал үр дүн нь илүүг бодит жишээн дээр тайлбарлаж байв. Тус сум том жорлон буюу цэвэрлэх байгууламжаа хэрхэн шийдсэн тухай УИХ-ын гишүүн асан,Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга байсан Р. Эрдэнэбүрэн танилцуулав. Тэрээр иргэд өөрсдөө хүсч, нэгдэж чадах юм бол улсаас хараат бусаар сумаа шинэчилж болдогийг манай сумынхан харуулж чадсан. Ер нь улсын хөгжил сумаас эхэлдэг гэдэг. Түүний дотроос жорлонгоо тав тухтайгаар шийдэх нь хөгжлийн анхдагч нь юм гэдгийг ойлгосон. Ирээдүйд манай сум нэг ч нүхэн жорлонгүй сум болох зорилго тавьсан гэв. Сургалт үргэлжилж байна. Өмнөговийнхон жорлонгоо ямар технологиор өөрчилж, хэрхэн нэгдэж ажиллах нь сургалтын төгсгөлд тодорхой болно. Эх сурвалж:www.polim.mn
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

1 цаг 39 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

8 цаг 24 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

8 цаг 51 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

14 цаг 48 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

14 цаг 48 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

14 цаг 48 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин