С.Баярцогтын 10 сая ам.доллар тойрсон тойм

2018-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Швейцарийн дээд шүүхээс Рио Тинто корпорацид Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банкин дахь түүний данснуудын үлдэгдэл болсон 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргалаа.  Швейцарийн Прокурорын ерөнхий газар С.Баярцогтыг дээрх битүүмжилсэн данснуудын аль нэгээр дамжуулан 10 сая ам.доллар шилжүүлэн авсныг тогтоосон байна. Швейцарийн Прокурорын ерөнхий газар Монгол Улсын Засгийн газрын экс гишүүнтэй холбоотой авлигын хэргийг 2016 оноос эхлэн мөрдөн шалгаж байгаа юм байна. Прокурорын дүгнэлтээр С.Баярцогт Монгол Улсын Сангийн сайдаар томилогдсон 2008 оны есдүгээр сард Швейцарийн банкин дахь дээрх дансаар дамжуулан 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан байна. Швейцарийн дээд шүүх энэ хэргийг авч хэлэлцээд “Улсын сангийн сайдаар томилогдсон даруйдаа ийм их хэмжээний мөнгө шилжүүлэн авна гэдэг маш сэжигтэй хэрэг” гэж үзжээ. Шүүхийн тогтоолд “С.Баярцогтын гарын үсэг зурсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ямар ч ашиггүй гэдэг нь олон зүйлээр тодорхой байна” гэжээ. 2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын Швейцарийн банкинд данстай тухай илчилсний дараа тэрээр Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас огцорсон юм. Харин энэ асуудлыг Швейцарийн дээд шүүхээс шийдвэрлээд байна. Тус улсын хууль сахиулах байгууллагаас хууль бус гүйлгээ хийж байж болох хэд хэдэн банкны дансыг битүүмжилж шалгахад 2008 оны 09 сард 8.2 сая евро (ойролцоогоор 10.1 сая ам.доллар)-ыг С.Баярцогтын мэдлийн дансуудад шилжүүлсэн нь тодорхой болсон бөгөөд энэ хугацаа нь С.Баярцогт Монголын Сангийн Сайдад томилогдсон хугацаатай давхцаж байгаа юм. Тэр үед сэжиг бүхий данс 1.85 сая долларын үлдэгдэлтэй байсан бөгөөд үлдэгдэл мөнгийг улсаас царцаасан байна. Үүний дараагаар тухайн дансны эзэн (данс эзэмшигчийн овог нэрийг албан бичигт дурьдаагүй) царцаасан хөрөнгийг гаргаж авах талаар багаггүй хүчин чармайлт гаргаж хөөцөлдсөн ч бүтээгүй тухай шүүхийн баримтад дурьджээ. Жишээ нь дансны эзний шүүхэд гаргасан заргад түүний хөрөнгийг битүүмжилж царцаах, сэжиглэх хангалттай үндэслэл байхгүй; Швейцарь улс харъяаллын дагуу тийм шийдвэр гаргах эрхгүй; хөрөнгө царцаах хуулийн хугацаа дуусгавар болсон; эсвэл гэмт хэрэгт сэжиглэж мөрдөн шалгах нь түүний дипломат эрх дарханд халдсан хэрэг гэх мэт хэд хэдэн үндэслэлээр шүүхэд хандаад байжээ. Эх сурвалж:www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21