Ё.Эрдэнэбат: Утаанаас болж агаарын тээвэрлэгчид үргүй зардал гаргаж байна

2018-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын навигацийн  бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбаттай цөөн хором ярилцлаа. -Манай улс агаарын замаа чиг шулуун болгоод жилийнхээ ойтой золгож байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нислэгийн тоо хэр нэмэгдсэн бэ? -Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргаж байгаа агаарын навигацийн үйлчилгээг сайжруулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд агаарын тээвэрлэгч нар нисэх хүсэл сонирхол бий болдог. Ялангуяа 2012 оноос хойш агаарын навигацын үйлчилгээ дэвшингүй хөгжилд хүрч байна. Агаарын хөлгүүдийн хооронд ажиглалтын систем ашиглаж удирдаж байна. Өөрөөр хэлбэл, нисэх багийн илтгэлээр сонсч онгоц удирддагаас нүдээрээ хараад удирдахын хооронд асар том ялгаа бий. Илүү баталгаа найдвартай удирдлагаар хангаж байна гэсэн үг. Мөн 2016 оны аравдугаар сард Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл болон  ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан  өнгөрөлтийн нислэгийг нэмэгдүүлэх ажлын хэсэг гарсан. Ази Европт нислэг үйлдэж буй авиа компаниудтай уулзалт хийх талын ажлуудыг хийсний үр дүнд 4-5 компанийн тогтмол нислэг нэмэгдсэн. Өнгөрөлтийн нислэгийн нэмэгдүүлэхийн тулд олон төрлийн ажил хийж байна. Энэ тал дээр бидний хамгийн өрсөлдөгч бол Казакстан улс. Ази, Европыг чиглэсэн нислэгийн дийлэнх хувь нь  манай хоёр улсын дээгүүр өнгөрдөг. 2016 онд өнгөрөлтийн нислэг 99210 байсан бол 2017 онд 110970 болж нэмэгдсэн. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх өнгөрөлтийн нислэгийн тоог анх удаа 100 мянгад хүргэсэн. Жилийн эцсийн байдлаар дахиад 10 мянган явсан. Тойрдог байсан нислэгүүд нэлээдгүй буурсан зэрэг ахицтай үзүүлэлтүүд бий. Түүнчлэн ИНЕГ-аас Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх зөвшөөрөл өгдөг дүрэм журмыг өөрчилж аль болох богино хугацаатай, шуурхай болголоо. -Онгоц суудлаа дүүргэх, эсрэгээрээ цөөхөн хүнтэй нисэх зайлшгүй шаардлага гардаг. Энэ нь тухайн бүс нутгийн газарзүйн байршил онцлог болоод агаарын нөхцөл байдлаас шалтгаалдаг гэж сонссон. Тухайлбал, орон нутгийн нислэгийн хувьд ийм асуудал хэр гардаг вэ? -Агаарын тээвэрлэгч болгон өөрсдийн үйл ажиллагааны заавар, мөрддөг дүрэм журамтай. Ер нь бол нислэгт физик газарзүйн байршил нөлөөлдөг. Агаарын хөлөг хөөрөлтын хүлээн зөвшөөрөгдсөн жингээс шалтгаалаад хүнээ яаж авах вэ гэдэг нь авиа компанийн асуудал. Гэхдээ өндөр өргөгдсөн аэродром, нам аэродром гэдгээс шалтгаалж хөөрөлтийн жин, зорчигчдын тоо янз бүр байдаг. Жишээлбэл, Говь-Алтай аймгийн нисэх буудал температурын хязгаарлалтад ордог учраас олон зорчигч тээвэрлэх боломж хомс. Ялангуяа зуны улиралд нөлөөлөл илүү. Ихэнхдээ авиа компанийн үйл ажиллагааны заавар дүрэм журмаар зохицуулагддаг. -Говь-Алтайн чиглэлийн нислэг хэсэг саатсан. Хэвийн үргэлжилж байгаа юу? -Нислэг нэмэгдсэн. Долоо хоногт хоёр удаа татаастай нислэг үйлдэж байна. -Манай улсын хувьд өвөл агаарын бохирдол, хавар хүчтэй салхитай. Үүнээс болж нислэг саатах тохиолдол хэр их гардаг вэ? -Маш их саатна. Магадгүй энэ саатлаас болж Хөшигийн хөндийн нисэх буудал баригдах асуудал яригдсан. Уулархаг аэродром учраас нэг чиглэлд буулт хийж, хөөрдөг онцлогтой. Хавар, намар байнга арын салхитай байдаг. Сүүлийн жилүүдэд утааны асуудлаас болж нэлээдгүй агаарын тээвэрлэгчид үргүй зардал гаргаж байна. Москва, Токиогоос нисээд ирэхэд үзэгдэх орчноос шалтгаалаад бууж чадахгүй буцаад нисдэг. Гэхдээ нийт нислэгийн  тоонд хөөрөлт, буултын нислэг тийм их хувийг эзэлдэггүй. -Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсноор агаарын навигацийн хөгжилд ямар өөрчлөлт авчирна гэж харж байна вэ? -Бид гэрэл, гэгээтэйгээр харж, бодож төлөвлөж байна. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор нислэгийн тоо нэмэгдэхээс гадна  агаарын тээврийн зангилаа төв болох зорилт биелэнэ гэж харж байгаа. Нисэх буудлын хувьд үсрэнгүй хөгжил гарч байна. Харин агаарын навигацийн үйлчилгээний хувьд үйлчилгээг чанартай үзүүлэх, агаарын зай, хариуцлагын бүсүүд хэрхэн өөрчлөгдөхийг төлөвлөж  дуусч байна. Мэдээж багагүй  өөрчлөлт, дэвшил гарна. Хөшигийн хөндийн нисэх буудалд хоёр чиглэлээр нислэг үйлддэг, буудаг байх боломжоор агаарын тээвэрлэгч нарт таатай нөхцлийг бүрдүүлж байна. Агаарын орон зайн нислэгийн журмыг өндөр түвшинд боловсруулах ажилд Японы зөвлөх компанитай хамтран ажиллаж байна. Ерөнхийдөө нислэгээр шалган баталгаажуулах ажил л одоо үлдсэн. Сургалт боловсон хүчний орон тооноос бусад бэлтгэл ажил дууссан гэж ойлгож болно. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин