О.Гэрэлсүх: Дорлигийн дүр Шагдартай төстэй байж болох юм

2018-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА УДЭТ-ын тайзнаа өнөөдөр Төрийн шагналт, Ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч Э.Оюун агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулан, түүний 1958 онд бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг нээлтээ хийнэ. Жүжгийн гол дүрийг УДЭТ-ын гүйцэтгэх продюссер, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, жүжигчин О.Гэрэлсүх бүтээх юм. 20 жилийн дараа эргэн тайзнаа гарч буй уран бүтээлчтэй ярилцлаа. -Арын алба, удирдлагын суудлаасаа босч, эргээд тайзнаа гарлаа. Тайз нь жүжигчнээ, жүжигчин нь тайзаа санасан байх даа? -Эргээд тайзан дээр гарна гэсэн төсөөлөл­гүй байлаа. Уран бүтээлчид­тэйгээ хамтраад шинэ бү­тээл дээр ажиллах сай­хан байна. Найруулагч Н.Наран­баатар надад гол дүр бүтээх санал тавь­санд талархаж байна. Энэ бүтээл ялангуяа, Дорлигийн дүр өнөөгийн нийгэмд зайлшгүй хөндөгдөх ёстой сэдэв, нийгмийн шаардлага гэж үзээд зөвшөөрсөн. -Найруулагч Н.Наран­баатар танд санал тавихад эргэлзэх бодол төрсөн үү? -Олон жил театрын тайзнаа гараагүй учир эхлээд жаахан тээнэгэлзэх бодол төрсөн. Монголдоо томд тооцогдох бү­тээл, гол дүр гэж бодо­хоор жаахан эмээсэн. Гэх­дээ театрын зүгээс тавь­сан санал, том хариуц­лага надад ирж буй учир саналыг хүлээж авах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. -Та театрын тайзнаа анх цэл залуухан Ромео­гоор үзэгчидтэй уулзаж байсан. 20 жилийн дараа Дорлигийн дүрээр гарах гэж байна. Эргээд тайзан дээр тоглоход бэрхшээлтэй зүйл их байв уу? -Жүжигчин хүнд сэтгэлзүй болон биеийн бэлтгэл чухал байдаг. Түүнийг хоёр сарын хугацаанд хамт тоглож буй уран бүтээлчид болон найруулагчийн зөвлөгөө, бэлтгэлийн хүчээр эргээд өөртөө хэвшүүлж байна. -Үзэгчид таныг хэр хүлээж авах бол. Мэдээж 20 жилийн өмнө анх тайзнаа гарах гээд зогсч байсан мэдрэмжээ дахин мэдрэх ямар байна? -Дахин үзэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа баяртай, бас догдлолтой байна. Зарим хүн таныг театрын тайзнаа тогловол заавал очиж үзнэ гэдэг байсан. Үнэхээр ирж үзэх нь үү одоо л харъя гэсэн бодолтой сууна. -Энэ бүтээлийг 1959 онд анх тайзнаа тавьж байсан. Тухайн үед Дорлигийн дүрийг жүжигчин А.Цэрэндэндэв бүтээсэн байдаг? -“Цогт тайж” киноны Арслан тайжид тоглодог А.Цэрэндэндэв хэмээх мундаг жүжигчин энэ дүрд тоглож байсан юм билээ. Энэ хүн тухайн үедээ Монголын “од” жүжигчин байсан. Дорлигоос гадна “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн уран бүтээлч. Харин Дулмаагийн дүрд Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Ханд­сүрэн гуай тоглож байсан юм билээ. -Театрын алтан үеийн сайхан уран бүтээлчид тоглож байжээ. Тэр үеийн тоглолтоос үлдсэн дурсамж, тэмдэглэл одоо бий юү? -Тоглолтын тухай тэмдэглэл, дүрс бичлэг, шүүмж гээд судалгаа хийх зүйл олдоогүй. Зөвхөн 1959 онд энэ бүтээлийг театрын тайзнаа тоглосон гэсэн бүртгэлээс өөр зүйл байхгүй юм билээ. -Энэ удаагийн таны хамтрагч жүжигчин Н.Баярмаа. Та хоёрын хувьд өмнө нь хэд, хэдэн бүтээлд хамтран тоглож байсан шүү дээ? -“Хүлэгү” студийн бүтээл “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, найруулагч Н.Наранбаатарын “Сүүл­чийн шөнө”, Бямбаагийн найруулсан “Хадаг” кинонд эхнэр нөхөр болж тоглосон байдаг. Гурав дахь удаагаа энэ жүжигт гэр бүлийн хоёр болж тоглох гэж байна. -Дүрээ та юу гэж тодорхойлох вэ. Энэ жүжгийг үзээд хүмүүс ямар ухаарлыг аваасай гэж хүсч байна? -Хүмүүс өөрсдөө зорьж ирээд үзвэл энэ жүжиг юү өгүүлснийг илүү ойлгоно. Дорлигийн хувьд 40 орчим насны залуу. Тогтсон гэр бүлтэй, эмч хүн. Харин нэг удаагийн сэтгэл хөдлөл, шийдвэрээрээ тогтсон амьдралаа эвдэх сонголт хийдэг. Гэхдээ жүжгийн төгсөлд хувь тавилан хэрхэн эргэхийг хэн ч таашгүй. -Жүжгийн зохиолыг уншихад Дорлигийн дүр “Ларьдма” киноны тань дүр болон “Гарын таван хуруу” киноны Шагдартай төстэй юм шиг санагдсан. Танд тийм бодол төрсөн үү? -“Ларьдма” бол гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлдэг. Энэ жүж­гээс тэс ондоо сэдвийг сөхсөн. Харин Дорлигийн дүр Шагдартай төстэй байж болох юм. Гэхдээ жүжгийн төгсгөл, шийдэл нь өөр. -Энэ жүжиг ч ялгаагүй хайр хэмээх мөнхийн сэдвийг хөндсөн. Таны хувьд социализмын үеийг өнөөгийн залуусын  хайр сэтгэлтэй харьцуулахад ямар бодол төрдөг вэ? -Социализмын үед хайр сэтгэл, гэр бүл зохионо гэдэг том хариуцлага байж. Үзэл суртлаараа ч үүнийг дэмж­дэг байсан. Гэр бүлийн харилцаа ариун байх ёстойг хүн бүр ухамсарладаг байсан. Харин өнөөгийн нийгэм хувь хүний сонголт, эрх чөлөөг эрхэмлэдэг, халдашгүй болсон байна. Чи болохгүй, ийм сонголт хийх хэрэггүй гэж зөвлөх хүн, нийгэм алга. Энэ нь гэр бүлийн үл ойлголцол, салалтад нөлөөлж байгаа нь ажиглагддаг. -Энэ бүтээлийг амилуулахын тулд судалгаа хийсэн гэж сонссон. Энэ талаар тодруулаач? -Монголд гэр бүл салалт хэр байдаг тухай судалгаа хийхэд жилд 3-4 мянган гэр бүл салдаг гэсэн дүн байдаг юм билээ.  Тэдний 10 гаруй­хан хувь нь буюу 300-400 нь л эргээд эвлэрдэг нь харамсалтай. Түүний ард хэдэн хүүхэд өнчирч байгааг бид мэдэхгүй. -Энэ бүтээлийг Э.Оюун агсны 100 нас­ны ойд зориулж байгаа. Зохиол­чийн үр хүүхдүүд энэ бүтээлд хэр оролцож байна? -Зохиолчийн гэр бү­лийн­хэн манай уран бүтээлд тусалж, орол­цож байгаа. Насны ой нь зөвхөн жүжгийг нь тог­лоод дуусахгүй. Удах­гүй театрын хамт олон болон гэр бүлийнхэн нь хамтраад дурсамж өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн болон эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуу­лахаар бэлдэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

7 цаг 18 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

7 цаг 18 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

7 цаг 18 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

19 цаг 59 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

21 цаг 49 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

Өчигдөр 12 цаг 54 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Өчигдөр 12 цаг 08 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

Өчигдөр 12 цаг 02 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин