Өнгөрөгч долоо хоногийн онцлох зургаан үйл явдал

2017-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Улс төрийн хувьд үйл явдал өрнүүн долоо хоног   өнгөрлөө.  У.Хүрэлсүхийн  Засгийн газрын сайд нарыг томилж,  ажилдаа оров.  Мөн НИТХ-ын дарга С.Амарсайхан өнгөрсөн баасан гаригт анхны хурлаа  зохион байгууллаа.  Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон онцлох  үйл явдлуудыг тоймлон хүргэе.   У.Хүрэлсүхийн танхим бүрдлээ   Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн танхимаа бүрдүүллээ. Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайдаасаа бусад нь парламентын танхимаас бүрдэж байгаагаараа онцлог юм.  Мөн  дэд сайдтай байх эсэх асуудал яригдаж байсан ч дэд сайдтай байх дээр санал нэгджээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар сайд нарыг хоёр өдрийн турш хэлэлцэн баталлаа. Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн танхимд
  • Шадар сайд Ө.Энхтүвшин
  • ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  • БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат
  • БХ-ын сайд Н.Энхболд
  • ГХ-ны сайд Д.Цогтбаатар
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
  • ХНХ-ын сайд
  • БХБ-ын сайд Х.Баделхан
  • БСШУ-ы сайд Ц.Цогзолмаа
  • ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ
  • УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар
  • ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг
  • ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн
  • ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл гэсэн 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана.
Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа  100 хувь парламентаас буюу “давхар дээл”-тэй гишүүдээс бүрдүүллээ.   Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаан болов Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар тамгаа гардсан энэ өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийн төслийг дэмжиж, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа. Нэмэлт хэлэлцээ хийхэд эдийн засгийн нөхцөл байдал, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх дараах байр суурийг баримтлаж ажиллахаар болов.
  • -Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын ажиллагчдын цалин хөлсийг цалингийн санд нь багтаан одоо мөрдөж байгаа журмуудыг шинэчлэн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлэн тооцох
  • -Ядуурлын болон инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан удирдах албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчдын дундаж цалин хөлсний 20 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх
  • -Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн үйлчилгээний албан хаагчдад ажилласан жилийн нэмэгдэл олгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх
  • -Нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2018 онд нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх
  • -Нийгмийн халамжийн тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний хүртээмжийн түвшинг хадгалах, халамжийг нэн тэргүүнд зорилтод бүлэгт чиглүүлэх зорилтын хүрээнд нийгмийн хамгийн ядуу, эмзэг хэсэгт үзүүлдэг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээ, тэтгэмжийн хэмжээг 2017-2018 онд нэмэгдүүлнэ.
УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг томиллоо Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс  УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлсэн юм.  Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналар УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгалан сонгогдлоо. С.Ганбаатарт холбогдох шүүх хурал хойшиллоо МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал даваа гарагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал 30 орчим минут үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Шүүхээс нотлох баримт дутуу хэмээн үзэж, хурлыг хойшлууллаа. мИнгэснээр 2017 оны оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч С.Ганбаатар Солонгос улсын иргэнээс 50 сая вонын хандив авсан гэх хэргийг 14 хоногийн дараа буюу энэ сарын 30-ны өдөр дахин хэлэлцэхээр болов. Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл НИТХ-ын тэргүүлэгчдийн ХII хуралдаан боллоо. Хуралдаанаар "Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн төсөл зэрэг 13 асуудлыг авч хэлэлцэв. Төслийн үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бичил бизнес эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх зориултуудыг тусгасан байна. Мөн хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд түлхүү анхаарчээ.  Мөн Авто замын сүлжээний хэвтээ болон босоо тэнхлэгийн зэрэгцээ замуудыг нэмэгдүүлж,  Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц,  Яармагийн гүүрэн гарц, Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлыг үргэлжлүүлэх, Сонсголонгийн гүүр, Туул гол дээгүүрх Баянзүрхийн товчоо орчим шинэ гүүр барих юм. АТГ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шалгалт хийсэн дүнгээ танилцуулна АТГ-ын ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон нийт 25 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН, төрийн өмчит үйлдвэрийн газрын 2015-2017 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагаатай танилцсан дүнгээ танилцууллаа. Ажлын хэсэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх судалгаанд дүн шинжилгээ хийж үзжээ. Төрийн захиргааны албан хаагч 2-оос илүү хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орж ажиллахыг хориглосон эрх зүйн зохицуулалт бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар 59 аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлд давхардсан тоогоор 515 хүн ажиллаж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2016 оны жилийн эцсийн байдлаарх эдийн засгийн үзүүлэлтээр нийт 92 байгууллага 4.5 их наяд төгрөгийн орлого олж, 4.7 их наяд төгрөгийн зардал гаргажээ. 2016 онд нийт 10 хуулийн этгээд 1-20 гаруй тэрбум төгрөгийн, мөн нийт 92 хуулийн этгээдээс 42 нь буюу 45,6 хувь нь алдагдалтай ажилласан байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21