Х.Баттулга: НҮБ-ын чуулганд оролцох шаардлагагүй

2017-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганд оролцохгүй гэдгээ өчигдөр мэдээллээ.  Тэрээр  энэ асуудлаар “Би НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгчийн зүгээс НҮБ-тай хамтран ажилладаг арга барилаа өөрчлөх асуудлаар санал нэгдсэн. Бид ажилгүйдэл, ядуурал, байгалийн бохирдол, цөлжилтийн асуудал дээр хамтарч ажиллах байр сууриа нэгтгэлээ. Ер нь НҮБ-тай Монгол Улс байнга хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ чуулганд заавал очих шаардлага байхгүй. Чуулган “Хүн төвтэй хөгжил” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Сири, Хойд Солонгосын асуудлыг голчлон ярих юм.

Бусад орнуудын хувьд ч тэр заавал Төрийн тэргүүнээ оролцуулах чиг барихгүй байгаа. Монгол оронд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Шинэ Засгийн газар бүрдэх гэж байгаа тул Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал тавин ажиллаж байна. Тийм учраас заавал чуулганд оролцох шаардлагагүй гэж үзсэн. Ер нь бид гадаад айлчлалуудыг судлаж байж, улс эх оронд ирэх өгөөжийг нь харж байж явах эсэхээ шийдэж байх байр суурийг баримталж байгаа гэдгээ хэлмээр байна” гэв.

Хурлын үеэр  сэтгүүлчид Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултаа асуусан юм.

-Та оффшор данстай нэр бүхий хүмүүст 49 хоногийн хугацаа өгч уриалга гаргасан. Энэ уриалгын үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

- Оффшор данстай хүмүүст хандан 49 хоногийн хугацаанд мөнгөн хөрөнгөө Монголд оруулж ирэх уриалгыг Ерөнхийлөгч болсныхоо дараахан зарласан. Тодорхой хугацаагаар ууч сэтгэлээр хандаж байгаа. Энэ хугацаа дууссан.  Үүн дээр Авлигатай тэмцэх газар ажиллах ёстой. Яах гэж Авлигатай тэмцэх газрыг байгуулсан юм. Улстөрчдийн авлигын асуудлыг л олж ирэх гэж энэ байгууллага байгаа гэж боддог. Харамсалтай нь энэ байгууллага өнөөдрийг хүртэл хуруугаа хөдөлгөхгүй байна. Эрх ашгийн сонирхол байна гэсэн дүгнэлт хийсэн. Гэхдээ цаашид Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ыг шахаж ажиллана.

-Та хууль, хяналтын зарим байгууллагын удирдлагыг халж, солих чиглэлд ямар байр суурь баримталж байна вэ?

-Би дур мэдэж халж солих асуудал үүсгэж болохгүй. УИХ-д санал болгодог. Гэтэл УИХ өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Засгийн газраа ч байгуулаагүй байна.

-Урд хөрш нүүрсний экспортоо сааруулсан нь Ерөнхийлөгчийн  мэдэгдлүүдээс үүдэлтэй гэж үзэн, “Монгол тээвэр” нэгтгэлээс танд хандсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой гомдлууд гарч эхэлж байгаа. Тэдэнтэй холбоотой тайлбарууд бас явж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч, дараа нь ч урд хөршийнхөө эсрэг мэдээллүүд явуулаагүй. Сонгуулийн үеэр сошиалаар янз бүрийн мэдээллүүд гарч байсан. Гэвч сошиал орчинд Ардчилсан орон ямар нэгэн байдлаар хяналт хийдэггүй. Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд, нэг сарын дараа МҮОНРТ-д ярилцлага өгсөн. Ярилцлагадаа монголчуудын 80 орчим хувь нь буддын шашинтай. Буддын шашныхаа тэргүүнийг ирүүлэх, ирүүлэхгүй байх нь бидний дотоод асуудал гэж хэлсэн. Үе үеийн Ерөнхийлөгч нар ингэж ярьдаг. Энэ бол үнэн. Бид нарын дотоод, бурхан шашнаа шүтэх асуудалд битгий оролцоосой гэж ярьсан юм. Үүнийг гуйвуулж ярьж байгаа хэсэг бүлэг хүн байгаа. Нүүрсний үнийн өсөлт, бууралт дээр л бид эдийн засгаа томъёолж ярьдаг. Бид бодит эдийн засагтай байх ёстой. Энэ  нь ажлын байр, нэмүү өртөг бий болгосон, нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолсон улс байх ёстой юм. Нүүрсийг нь боочихоор эдийн засаг нь уначихдаг улс орон байж болохгүй гэсэн өнцгөөс харж байна.

 -Та шинэ Засгийн газрын бүтцийг хэрхэн харж байна вэ.  Сайд нарын дан, давхар дээлийн талаар байр сууриа илэрхийлээч?

-Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс танхимд сонгогдоосой гэж хүсч байна. Түүнээс биш сайд нарын дан, давхар дээл өнөөдөртөө тулгамдсан асуудал биш. Монгол орныг, хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс хэдэн ч дээлтэй байж болно. Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно.

-Таныг сонгуулиар У.Хүрэлсүх сайд дэмжиж ажилласан уу?

-Мэдэхгүй, түүнийг өөрөөс нь асуу.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21