Хүн амын эрүүл мэндийг хамгаалах зөвлөмж гаргав

2017-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан “Хүнсний аюулгүй байд­лын үндэсний чуулган” өчиг­дөр Төрийн ордонд боллоо.  Чуулганд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фер­мерүүд, малчин, тариа­лан эрхлэгчид, эмч, эрдэмт­дийн төлөөлөл оролцсон юм. 

Х.Баттулга: ТӨР НЬ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗАХ ЗЭЭЛ ТЭДНИЙГ ӨМГӨӨЛӨХГҮЙ

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганыг нээж хэл­сэн үгэндээ “...2010 онд  шинэчлэгдсэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Аюулгүй байдлын чухал хэсэг бол хүнсний аюулгүй байдлын асуудал хэмээн тусгасан. Хүнсний аюулгүй байдал нь олон жил яригдсан ч ямар ч шийдэлд хүрээгүй, иргэд сонсохоосоо ч залхах болсон улигт асуудал болох дөхжээ. Одоо элдэв тодорхойлолт, уриа, тун­хагаа орхиод бодит ажил, шийдэлд хүрмээр байна. Импортын хүнс аюулгүй байдал, эрүүл ахуйн шаард­лагыг хангахгүй бай­на. Үүнээс болоод ийм тийм өвчлөл, үхэл хага­цал их байна гэж ярьсаар, бичсээр байгаад дөжирчээ. Сүүл­дээ Хүнсний аюулгүй байдал гэдэг нь дарга нарын аманд эргэлддэг хэлц үг маягтай л ойлгог­до­ход хүрч байна...” гэлээ. Мөн “Төр нь Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахгүй л юм бол зах зээл тэднийг өмгөөлөхгүй. Тийм боло­хоор дорвитой, алсын хараатай асуудлыг энэ чуулганаараа хэлэлцэж, та бүхнээс санал сонсож, шийдлийг Засгийн газ­раас гаргахыг шаардах болно...” гэлээ.   Үндэсний чуулганыг угтан өнгөрсөн наймдугаар сараас эхлэн мах, махан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн сэдвээр  салбар хуралдааныг зохион байгуулсан байна.

“ҮДИЙН СҮҮ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Хүнсний аюулгүй байдлын чуулганы үеэр дотоодод үйлдвэрлэсэн болоод гадаадаас оруулж ир­дэг хүнсний аль алийг багтаан хэлэлцлээ. 2017 оны хувьд экспортод 150 мян­­ган тонн мах гаргах боломж­той гэсэн ч оны эх­ний хагас жилд ердөө л 7000 мянган тонн мах экс­портолжээ. Экспорт дор­витой нэмэгдэхгүй бай­гааг малын эрүүл мэнд­тэй холбон ойлгохоос арга­гүйг Махны холбооны мэргэ­жил­тэн тодотгож байлаа. Нийслэл хотынхоо хаяанд шүл­хий гарч, өмнө нь огт гарч байгаагүй мялзан өв­чин бүртгэгдсэн нь олон улсад Монголын нэр хүндийг унагасаар бай­на. Дэлхий нийтээрээ “Фермерийн хотноос хоол­ны ширээ” хүртэл зар­чим үйлчилж, эрүүл ахуйг ихэд чухалчилж байгаа юм.  Ийм үед махны эрүүл ахуйн асуудалд  анхаарлаа хандуулах чухал байгааг илтгэгч Б.Мөнхзаяа он­цолж байсан юм. Сүү үйлд­вэрлэлийн тухайд нэмэг­дүүлэх боломжтой учир сүү импортлохыг хориглох ёстой гэж үздэг хүмүүс цөөнгүй. Гэвч илт­гэгч Г.Энхбилэгийн хувьд импортыг хориглох хязгаарлах гэхээсээ илүү­тэй стандартын шаард­лагыг тодорхой бол­гох нь зөв гэсэн байр суурь илэрхийлж бай­лаа. Түүнч­лэн сүүний бодлогын хороо байгуулах, “Үдийн сүү” хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зэргээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих боломжтой гэдгийг тодотгосон юм.  Ийнхүү мал аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт эдийн засгийн бодитой дэмжлэг хэрэгтэй байгааг олон хүн хэлсэн.  Хүнсний үйлдэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаагийн гол гогцоо санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн дутмаг байдалтай хол­боо­той гэлээ. Чуулганд яригдсан болон гарсан шийдвэрүүдийг хэлэлцээд Ерөнхийлөгч Засгийн газарт хүргүүлж, дэмжин ажиллахыг шаардах болно гэдгээ хэлж байв.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21