Өөрсдийн бус өрөөлийн хүчээр Хөвсгөл нуурыг аварна

2017-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс хэрнээ орчны хамгийн их бохирдолтой газрыг Хөвсгөл гэдгийг уншигч та төвөггүй мэдэж байгаа болов уу. Гадаадын жуулчдад Монголын нэрийг тахлах Хөвсгөл нуураа хогноос салгах санаачлагыг “Зууны мэдээ” сонин хөндөж байгаа билээ. Эдүгээ 100 гаруй жуулчны бааз, олон арван отог, гэр буудлууд Хөвсгөл нуурыг тойрон үйл ажиллагаа явуулж байгаа ч тусыг усаар гэгчээр тэд ямар ч хариу тусгүйгээр зөвхөн ашиг шимийг нь “мөлжиж” ирэв.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж байгаа 38 жуулчны баазын 90 хувь нь соруулдаг жорлонтой, 62 гэр буудал нүхэн жорлонтой, 32 отоглох цэгийн 20 хувь нь стандарт бус жорлонтой, 80 хувь нь жорлон байхгүй. Ханх сумын төвд нуурын эргээс 200 метр дотор 240 гаруй айл өрхийн жорлон байрладаг гэсэн мэдээлэл, судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ. Дэлхийн цэнгэг усны нөөцийн нэг хувийг, Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувийг бүрдүүлдгээрээ Хөвсгөл нуур зөвхөн манай орноор тогтохгүй дэлхийн хэмжээнд маш их ач холбогдолтой.

Дээр өгүүлсэн жуулчны бааз, отог, гэр буудлаар үйлчлүүлж байгаа жуулчид, иргэдийн өтгөн, шингэн Хөвсгөл нуурын эрэг орчмын хөрсөнд шууд шингэж байгаа. Хэдийгээр соруулдаг жорлонтой гэж буй ч бохироо тусгаарлан зөөвөрлөж буй тохиолдол байдаггүй болохыг “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхны судалгаагаар тогтоосныг бид өмнөх нийтлэлдээ онцолсон.

Нэг ёсондоо бид стратегийн бүтээгдэхүүнд ордог усны жаахан нөөцийнхөө эрэг дээр өтгөн, шингэнээ хээв нэг асгаад хог, хаягдлаа талаар нэг тараасаар ирсэн нь хамгийн их бохирдлыг үүсгээд байгаа юм. Үүнийг цэгцлэх гол ажил нь ариун цэврийн нэгдсэн байгууламж.

Саяхнаас холбогдох албаныхан энэ талаар төсөл хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдээ дуулдах болов. Японы Ядуурлыг бууруулах сангаас Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн бөгөөд 2019 онд дуусна. Санхүүжилтийн хэмжээ нь гурван сая ам.доллар. Монгол мөнгөөр зургаан тэрбум гаруй төгрөг. Чамлахааргүй хэмжээ байгаа биз. Өнгөрсөн оноос эхлүүлсэн төслийн хүрээнд ямар ажил зохион байгуулагдсан, ялангуяа Хөвсгөл нуурын орчмын бохирдлыг бууруулахад хэрхэн анхаарч байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхнаас тодрууллаа. Тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Мөнх-Оргил ярихдаа “Энэ төсөл нийтдээ Хөвсгөл аймгийн таван сумыг хамарна. Гол нь Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалд зориулж ариун цэврийн жишиг байгууламж барих, хогийн цэгтэй болох зорилготой. Мөн зээлийн эргэлтийн санг байгуулж орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг томоохон хөтөлбөрийг төслийн хүрээнд хэрэгжүүлнэ. Хөвсгөл нуурын орчимд анх удаа ариун цэврийн 50 ширхэг эко байгууламж

/жорлон/-ийг байгуулна. Азийн хөгжлийн банкны гол бодлого нь ядуурлыг бууруулах. Тиймээс орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зориулж зээлийн сан байгуулж байгаа. Түүнээс иргэд төсөл бичиж бага хүүтэй зээл авах боломжтой” гэлээ. Төслийг хэрэгжүүлж дуусахад ямар үр дүн хүлээж буйг түүнээс тодруулахад “Төслийн хүрээнд байгуулагдах 50 ширхэг эко жорлон мэдээж бүх жуулчны хэрэгцээг хангах боломжгүй. Төслийн санхүүжилт хэмжээтэй учраас эхний ээлжинд жишиг ажлыг эхлүүлээд дараа, дараагийн төслөөс Хөвсгөл нуурын орчмын бохирдлыг бүр мөсөн шийдэх ажлуудыг төлөвлөсөн” гэлээ.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын эрэг дээр гурван төрлийн эко жорлон барихаар төлөвлөжээ. Үүний дэлгэрэнгүйг зурагт үзүүлэв. Мэдээж салбарын яамны мэргэжилтний хэлснээр 50 ширхэг жорлон жуулчдын хэрэгцээг хангах боломжгүй. 20 гаруй жил Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг аялал жуулчлалаар ашиглаж, төр засгийн зүгээс аялал жуулчлалын бүс нутгаар зарлаж ирсэн хэрнээ жуулчдын наад захын хэрэгцээг хангах ариун цэврийн байгууламжийг барьж чадаагүйг гадна, дотны хүн бүхэн гайхдаг. Харин энэ удаа гадаадынхны тусламжтайгаар эхлэлийг нь тавьж буй аж. Гагцхүү үр дүнтэй ажил болохыг харах л үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

4 цаг 50 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

4 цаг 50 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

4 цаг 50 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

15 цаг 41 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

22 цаг 26 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

22 цаг 53 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин