Л.Наранбаатар: “Эрдэнэс Тавантолгой” 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зардал гаргасан

2017-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй болон хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийн талаар хуульч, эдийн засагчид өнөөдөр /2017.02.13/ олон нийтэд хандав. Энэ үеэр  Уул уурхайн эксперт Л.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгой компани 2010 онд үүсэн байгуулагдаад 2011 оноос нүүрс олборлож эхэлсэн. Өнгөрсөн оны байдлаар 24.2 сая тонн сайн чанарын кокосжсон нүүрс олборлосон. Жишиж хэлбэл, 100 тоннын даацтай 242 мянган ширхэн машин нүүрс гаргаж, 13.6 сая портер машин дүүрэх хэмжээний газар шорооны ажил хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд 24.2 сая тонн нүүрс зарсан хэдий ч алдагдалтай ажиллажээ. Одоогийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зардал гаргасан. 453 тэрбум төгрөгийг үнэлэхийн бол 453 мянган иргэний хувьцааг алдагдлаар “идсэн” гэж хэлж болно. Нүүрсний өртгийн графикаас харахад нүүрсний үнэ өсөхөд зардлаа нэмэгдүүлдэг, үнэ буурахад зардлаа бууруулдаг менежмент харагдаж байна. Жил болгоны зардал орлогоосоо давсан нь ямар ч үр ашиггүй менежменттэйг илтгэж байна. Тавантолгойн бүс нутагт гурван компани үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой, хувийн өмчит Энержи ресурс, орон нутгийн өмчит жижиг Тавантолгой компани. Олборлолтын зардлыг Энержи ресурстай харьцуулахад нэг дахин их, орон нутгийн Тавантолгойтой харьцуулахад 36 хувийн өндөр зардалтай. Үйл ажиллагаанаасаа нэг ч төгрөгийн орлого олдоггүй энэ компанийн нийт өр 822 тэрбум төгрөгт хүрсэн нь “Чалко”-гийн өрийг найм нугалсантай тэнцэнэ. Бусад өр нь Хөгжлийн банкны өр зээл байгаа юм. Эрдэнэс Тавантолгой компани үйл ажиллагаагаараа ерөөсөө Чалко-гийн өрийг төлөөгүй юм байна. Төрийн компанийн үр ашиггүй зарлагыг санхүүжүүлж ирж. Нөгөө талаар TTJVCo, Тавантолгой дээр гэрээт борлуулалт хийж байгаа Хятадын компанид 26 сая доллар. Нийлбэр дүнгээр хятадуудад төлөх өр 102 сая ам доллар болж байна.  Тавантолгойг хятадуудад өгөх гэж байна гэж улс төр хийдэг. Бодит байдал дээр Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийн бүх менежмент, борлуулалт, тээвэрлэлт, олборлолт 100 хувь хятадын компанийн гарт орсон байгааг анхаарах цаг болсон. Энэ менежментээр цааш явах юм бол уурхай ердөө найман жилийн настай болох буюу сонгуулийн хоёр сезоны дараа Тавантолгойн уурхайн эдийн засагтай үр өгөөжийн нөөц дуусах аюулын харанга дэгдэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12