Ажлын зараар ашиг ологчид ихсэж байна

2017-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ЭНХТУНГАЛАГ

Нэгэн оюутанд тохиолдсон явдлыг хөндөж өгүүлье. Охин М зуныхаа амралтаар хөдөлмөр эрхлэхээр зарын сонин , сайт бүхий л мэдээллийн хэрэгслээс ажил хайж  Кино үйлдвэрт байрлах “Монгол хуушуур” цайны газар өдрийн 20000 төгрөгийн цалинтай ажиллахаар болжээ. Ажил олгогчтой уулзахад “эхний гурван хоног манайд ажиллаж чадах эсэхийг чинь харна” гэж гурван хоног охин суух ч завгүй ажиллажээ. Дөрөв дэх хоногт цалин бодогдож эхлэсэн байна. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ контракт огт байгуулсангүй цалин найдвартай гэж ажиллуулсаар л байж. Эцэст нь охин хэт их ачаалалтай учир ажиллахад бэрх санагдаж долоо хоног ажилласан цалингаа аваад гарах гэтэл ажил цалгардуулсан гэх нэрийдлээр нэг ч төгрөг олгоогүй байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24.2-т зааснаар ажил олгогч нэг ажлын байранд хэд хэдэн ажилтан ажиллуулж байгаа тохиолдолд ажилтан бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заажээ. Гэтэл жижиг цайны газрууд болон зарим аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн гэрээ огт байгуулдаггүй хэрнээ ажилчиддаа элдэв шаардлага тавьж эргээд ажилтан цалин хөлсөө авах гэтэл хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй учир шүүхэд хандах боломж хомс болдог байна. Үүгээр зогсохгүй бусдын хөдөлмөрийн үнэгүйдүүлж ашиг ологчид арга нь нарийсч зарын дагуу яваад очсон оюутан залуусыг  туршилтын хугацаа нэрийдлээр халхавч хийж ямарч цалин хөлсгүй ээлжлэн ажиллуулдаг, удаа дараа зарын сонин сайтад зар өгдөг үйлдлүүд гарах болжээ. Ийм маягаар үйл ажиллагаа явуулдаг газрууд ихэвчлэн жижиг цайны газрууд, барилгын үйл ажиллагаа явуулагчид, гоо сайхан болон эмийн бүтээгтэхүүний сүлжээнүүд байгаа юм.  

Шуурхай зар сонинд өнгөрсөн оны зургаа дугаар сарын 25 ны дугаарт “Харилцааны соёлтой 20-25 насны эмэгтэйг ажилд авна. Цалин 500-800 мянга” гэсэн зарын дагуу МУБИС-ийг бага ангийн багшаар төгссөн Т уулзахаар очжээ. Уулзтал уран гоё үг яриатай бүсгүй угтаж  орифлэймийн бүтээгдэхүүнийг суртачилж эхлэв. Цаад санаа нь багшаар ажилладаг хүнээр дамжуулан бараа бүтээгдэхүүний борлуулах байжээ. Үүнтэй адил тохиолдлууд шинээр оюутан болж буй залууст ихээр тохиолддог байна. 2012 оны ёсдүгээр сард ШУТИС-ын оюутан М хичээлийнхээ зав зайгаар цагийн ажил хийхээр “Харилцааны менежерээр сургаж ажилд авна цалин өдрийн 15 мянга” гэсэн зарын дагуу очиход орифлэймийн сүлжээ байжээ. Түүнийг ятгасаар эгнээндээ элсүүлж , учрыг нь мэдэхгүй тул өндөр цалин сайхан амлалтанд итгэж барааг нь зарахаар идэвхтэй ажиллаж эхэлжээ. Эцэст нь оноо цуглуулах нэрийдлээр ямар ч цалингүй хоцордог байна. Энэ мэтчилэн хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж ашиг олсоор байгаа тогтолцоо бий болжээ.

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн мэргэжилтэн Г.Оюунцацрал “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж цагийн болон байнгын ажлын байранд 5 дахь жилдээ залуусыг зуучилж байна. Өнгөрсөн онд байнгын ажлын байранд  4816, цагийн ажлын байранд 13858 ажлын байранд зуучилсан. Манай улсад цагийн ажил эрхлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс оюутан залуусыг ажил олгогчид залилах, мэхлэх, хөлсийг нь дутуу өгөх асуудал гардаг” гэж дурьдсан юм. Энэ тал дээр МОХ оюутан залуусынхаа эрх ашгийг хамгаалж санал, санаачилга гаргахгүй байгаа нь харамсалтай.

Мөнгөний тоо, утасны дугаараар халхалсан ихэнх зарууд ажил хайгчдад цаг заваа алдах, автобус  унааны мөнгөөр хохирох хүндрэл учруулдаг. Зарын сонин сайтууд иргэдэд түргэн шуурхай мэдээлэл хүргэх боловч тавигдаж байгаа мэдээллүүдэд хяналт тавьдаг тогтолцоо байдаггүй. Тийм тогтолцоо байдаггүй учир хэн дуртай нь янз бүрийн ажлын зар гаргасаар л байдаг. Царайлаг 18-25 насны гэдэг тодотгол одоо ч хэрэгждэг.  Царайлаг гэж заасны учир нь компанийн нүүр царай гэх боловч цаагуураа биеэ үнэлэгчдийн ажлын байр бэлтгэгдэж байна гэж ойлгож болно. 2014 онд Баянгол дүүргийн 3-р хороонд Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид эргүүл хийж явахдаа иргэдийн мэдээллээр караокед биеэ үнэлж байсан бүсгүйчүүдийг саатуулсан. 18-23 насны долоон эмэгтэй нь солонгосчуудад биеэ үнэлж байснаа ч хүлээн зөвшөөрсөн. Тусалж дэмжинэ, цалин өндөр, захирлын туслахын ажилд авна итгэл даах хүнийг байрны зээлд хамруулна, гэсэн тодотголтойгоор иргэдийн анхаарлыг татдаг, олон нийтийн хамгийн их  хүсдэг байр, машин, мөнгөөр тодотгосон ихэнх зарууд хардалт төрүүлнэ. Үнэн хэрэгтээ тийм амар хялбар аргаар байр машинд хүрчихдэг аз од нь гийсэн хүн ховор гэдгийг ажил хайгчид өөрсдөө ч бодож үзэх хэрэгтэй.

Зар сурталчилгааны сонингууд долоо хоногийн мягмар, баасан гаригт 18-20 мянган хувь хэвлэгдэнэ.Тэдгээрт багтаж байгаа үй олон ажлын зарууд дотор хаанаас ямар зориулалттай өгсөн нь тодорхойгүй хэн нэгний явуургүй санаа хэрэгжиж байдаг нь цөөнгүй. Ажил хайж буй нэгний мөнгө олох хүсэл дээр дөрөөлөн ашигаа олдог тэр бизнест нь гүүр болж байгаа сонин сайтууд үйл ажиллагаандаа хяналт зохицуулалт хиймээр байна. Адаглаад л хавтгайрсан их ажлын заранд тавигдах шаардлага бий болгох нь зүйтэй юм. Иргэд ч өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй байх нь зүйтэй. Хэн хаанаас өгсөн нь тодорхой, ямар зорилготой нь ил тод нээлттэй байвал ажил хайгчид, ажил олгогчид түргэн шуурхай мэдээлэл солилцох боломжтой.

Эх сурвалж:www.polit.mn

DR. ADITYA
ҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12