"Оргил рашаан сувилал"-ын нэг өдөр

2017-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЖАРГАЛ

1933 онд үйлдвэр комбинат байгуулах үед 90 гаруй метрийн гүнээс нүүрсхүчлийн хийтэй, төмөртэй рашаан  илрүүлснээр “Оргил рашаан сувилал”  байгуулагдах эхлэл тавигдсан байдаг.  Тус сувилал одоогоор эмчилгээ сувилалын 29 төрлөөр, жилдээ 10 мянга гаруй хүнд урьдчилан сэргийлэх үйлчилгээ,уламжлалт болон сэргээн засах эмчилилгээ,  сувиллаар, нийслэл, хөдөө орон нутгийн иргэдэд үйлчлэн ажиллаж байна.  Саяхан рашаан сувиллаас иргэдэд  хэвтэж эмчлүүлэх эрхийн бичиг хэрхэн олж авах, эмчилгээ үйлчилгээнийхээ талаар сурталчилах зорилготойгоор “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа.  Энэ үеэр “Оргил” рашаан сувиллын  их эмч  Б.Батзоригтой уулзаж ярилцлаа.

-Танай рашааныг мянганы биеийг засах рашаан хэмээн нэрлэх нь бий.  Энэ ямар учиртай юм бэ?

-Манай рашаан нүүрс хүчлийн хийтэй, сул хүчиллэг хүйтэн рашаан.  Урвалын орчин 6,4 гэж тодорхойлогдсон. Бүх төрлийн эрдэсжилттэй. Ходоодны хүчил ихэдсэн болон багадсан үеийг эмчилж хэвийн болгож , хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулахад онцгой сайн рашаан. Олон мянган жилийн өмнөөс уламжилж ирсэн  рашаан сувилалын эмчилгээ хүний эрхтэн, махбодийн үйл ажиллагааг нөхөн сэргээхэд чухал нөлөөтэй.

-Танай рашаанаар эмчилгээ хийлгэсэн хүн ямар гам барьж байна вэ?

-Манайд жилд 10 мянга гаруй эмчлүүлэгчид ирж байгалийн шавар эмчилгээ, рашааныг яг ундаргаас нь хэрэглэхийн зэрэгцээ, уламжлалт эмчилгээ,физик эмчилгээ, эд эс сэргээх усан эмчилгээ ,мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж рашаан шавар эмчилгээний ид шидийг мэдэрдэг. Рашаан сувилалын эмчилгээ хийлгэсэн хүн хоол унд, хүйтэн сэрүүнээс хамгаалж гам барьснаар жил сар өнгөрөх тусам бие нь сайжирч эрүүлждэг гэдгийг хүмүүс мэддэг болжээ. Сүүлийн жилүүдэд  иргэд эрүүл мэнддээ анхаарч аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн үүднээс их ирж  сувилуулж байна.

- Урьдчилан сэргийлэх нь их чухал болоод байна. Тийм үү?

-Нийгмийн амьдрал ,цаг агаар , хоол хүнсний ихээхэн өөрчлөлтөд хүрчихээд байгаа энэ цаг үед энэ нь зөв шийдэл юм. Мөн сүүлийн үед үений хашгалгаа маш их ихсэж байна. Өвдөг, түнх, нуруу нугасны мэс засал,тархины мэс засал, зүрхний шигдээсний дараах гэх мэт. Энэ бүгдийн дараах клиник эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ манайд хийгдэж байгаа гэлээ.

Ийнхүү тус рашаан сувилал нь энэ жилээс уламжлалт анагаах эмчилгээний тасаг нээжээ.  Мөн рашаан сувилалд настай хүн эмчлүүлдэг гэсэн ойлголт байхгүй болж байгаа нь үйлчлүүлэгчдээс харагдаж байв. Эмчлүүлэгчдийн 60 орчим хувь нь тэтгэвэрийн насныхан байдаг гэнэ. Ахмад насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс  үйлчлүүлбэл эмчилгээний төлбөрийн  50 хувиа  нийгмийн халамжаас эргүүлэн авах эрхтэй байна.  Энэ талаар их эмч  Б.Батзоригоос тодруулахад “Манай эрхийн бичгийг авахад хэцүү, дүүргийн эмнэлгээр явна, ховор олддог гэсэн ташаа ойлголт байдаг. Энэ нь бодит байдал дээр үгүй юм шүү. Манай  вэб”сайт руу ороод мэдээлэл авч болно. Мөн “Оргил” дээрээ ч зарж байгаа гэдгийг хэлье. Ер нь  бүх үйлчилгээ нээлттэй гэдгийг  хэлмээр байна” гэж байлаа.  Мөн нээлттэй хаалганы өдрөөр даралт болон сахарын хэмжээгээ тодорхойлуулах, жингээ  үзэх , эрүүл мэндийн зөвлөгөө  авах, зарим нэг эмийг үнэгүй авах, эмийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг  үйлчилгээ  үзүүлсэн юм.    Энэ үеэр тус сувиллын хоол үйлдвэрлэлийн тасгийн эрхлэгч, инженер технологич ОУ-ын зөвлөх инженер Н.Эрдэнэцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сувиллын хоол нь их онцлогтой байдаг болов уу?

-Манай сувиллын хоолны тасаг ердийн болон өвчний онцлогт тохируулан, өвчнийг илааршуулах, тэнхрүүлэх гээд тохирсон хоол хийдгээрээ онцлог. Өдрийн алдсан хүч тамир, энергийг нөхөх илчлэг, уураг, амин дэм,эрдэс бодисыг хүний өдрийн хэрэгцээг бүрэн хангахуйц  эмчилгээ сувилгааны хоолоор үйлчилдэг. Загас, тахианы мах уургийн агууламжтай ч тахианы мах генийн өөрчлөлтөд орсон  байдаг нь  махны үнэт чанар алдагдсан гэж үздэг.  Манай орны малын махны бүтэц ч бага багаар алдагдаж байна. Үүнд янз бүрийн тарилга нөлөөлж байгаа. Гэвч шат шатандаа маш сайн анхаарч эрүүл бүтээгдэхүүнийг нийлүүлж байх ёстой. Мэргэжлийн хяналтынхан  хяналтаа тавьж, ирсэн хойно хоолны технологи дээр маш их анхаарах ёстой.

-Технологиийн талаар тодруулахгүй юу?

-Үхрийн  махыг хэдэн цаг чанах вэ. Таглаж чанах уу. таггүй чанах уу. Яаж шим тэжээл нь хадгалагдаж байх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.  Байцааг таглахгүйгээр буцалгахад С витамины  90 хувь нь алдагддаг.  Булцуут ургамлын зөвхөн хальсны дор шим тэжээл нь байдаг. Хальсыг нь авчихсан  тохиолдолд хүний биед  шим тэжээл нь биш  зөвхөн цардуул очиж байдаг. Энэ бол технологийн алдаа.

-Иргэд хооллолт, жингийн илүүдлийн талаар санаа зовох болжээ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Хоолыг хөдөлгөөнтэй хослуулах хэрэгтэй. Илүүдэл жинг явц дунд зохистой бууруулах нь зөв юм. Жишээ нь өөх тостой хоол идлээ. Тодорхой хугацааны дараа сахар болж цусанд орж байдаг.      Гэтэл хүн  хоол идээд  мөнхийн хөдөлгөөнтэй байж  өөх тос шатаж байх ёстой.   Цусанд очих сахарыг түрүүлээд шатаачихаар, цусанд сахар очихгүй. Ингэж  хоол хөдөлгөөн хоёрыг  хослуулах нь илүүдэл жингүй эрүүл амьдрах болно.

Эх сурвалж:www.polit.mn

Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

14 цаг 29 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

15 цаг 41 мин
Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

15 цаг 46 мин
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

15 цаг 57 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар Э.Маргад-Эрдэнийг томилжээ

16 цаг 0 мин
Р.Базарааг суллах хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Р.Базараад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хүргүүлжээ

20 цаг 17 мин
Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

23 цаг 28 мин
С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүү

23 цаг 33 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

23 цаг 38 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

23 цаг 43 мин