Ж.Баярсайхан: Ширээний ном маань миний багш, хөтөч

2017-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

“Ширээний ном” булангийн энэ удаагийн зочноор Үндэсний музейн Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга, доктор Ж.Баярсайханыг урилаа. Тэрээр МУИС-ийн түүхийн ангийг судлаач мэргэжлээр төгссөн болохоор судалгааны номнууд ширээн дээр нь байна. Археологийн судалгаа, тэр дундаа Монголын Хүрлийн үеийн гайхамшигт соёл болох бугын хөшөө дурсгалыг сүүлийн 10 гаруй жил судалж байгаа нэгэн ажээ. Энэ судалгааг хийхэд түүний ширээний ном Оросын нэртэй археологич В.В.Волковын 1981 онд хэвлүүлсэн Монголын буган хөшөөний соёл, буган хөшөө гэсэн ном аж. Энэ ном нь дэлхийд анх удаа Монголын буган хөшөө гэдэг дурсгалыг гаргаж ирсэн бүтээл бөгөөд одоо ч үнэ цэнээ алдаагүй. Харин ч 2001 онд Москвад дахин хэвлэгджээ. Ж.Баярсайхан өнгөрсөн зун Монголын буган хөшөөний соёлоор илтгэл бичиж докторын зэрэг хамгаалсан байна. Хэдийгээр В.В.Волков нас барсан ч ширээний ном нь түүний багш болж тусалж, хөтөч болсноороо чухал үүрэгтэй хэмээв.

Тэрээр монгол хэлээр бичиж, найруулах асуудал бичдэг хүнд чухал болоод байна. Орчин үеийнхэн монголоор бичиж, найруулахдаа муу болсон. Яагаад гэвэл техник хөгжсөн учраас алдаатай бичиж байна. Тиймээс найруулга, бичлэгийн гол бүтээл болох Б.Ринчен гуайн “Заан залуудай” номыг унших дуртай. Мөн Ц.Дамдинсүрэн гуайн бүтээлүүд, хуучны түүхчдийн бичсэн бүтээлүүдийг уншихад аливаа зүйлийг яаж найруулж бичих вэ.

Хүнд хэрхэн ойлгуулах, яаж уран сайхнаар илэрхийлэх вэ гэдгийг олж хардаг. Уншихад утга яруу, төгөлдөр байдаг. Ер нь амьдралд хэрэг болох, аливаа зүйлийг өөртөө авахад “Чингисийн билэг сургааль”, “Эрдэнийн сан Субашид” гэсэн номыг ширээн дээрээ ойрхон байлгадаг” гэсэн юм.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12