Монгол ёс заншлийг дээдэлсэн “Соёл” цэцэрлэгийн нэг өдөр

2017-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Оюунсайхан

Миний ард хэн нэгний гүйх чимээ сонсогдсоор дэргэдүүр өнгөрлөө. Шаргал өнгийн хүрэм, зузаан ултай гутал өмсөж, сурагч цүнх үүрсэн жаал хүү гүйсээр гурван давхар байшингийн шилэн хаалгыг нээж оров. Алхсаар хүүгийн араас ороход үүдний өрөөнд “цэвэр” “бохир”гэсэн бичигтэй улаан өнгийн сав байрлуулжээ.Эхний тагийг татаж улавч авч өмсөөд дотогш орлоо.Гялалзсан цэвэрхэн шалан дээр чийглэн тавьсан алчуур цав цагаахан.Ханан дээр дөрвөн өнгөөр алаглуулан бичсэн “Соёл,,гэсэн цэцэрлэгийн нэр нүднээ туслаа.Эргэн тойрон Цонхны тавцан дээрх өнгө өнгийн савтай гоёмсог цэцэгс үүдний саруул өрөөг улам чимэглэж харагдана.”Бидний зорилт”Эрхэм зорилго” “Өдрийн дэглэм” “Хоолны цэс””Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны хуваарь” “Зөвлөмж зөвлөгөө”мэдээллийн самбарт тод бичээстэй байх ажээ.Шатаар дээш гарч эхний хаалгаар орлоо. Өнөөх жаал хүү дэвтэр бариад, амандаа нэгийг бувтнан хэнийг ч юм бэ хүлээсэн байдалтай сууж харагдав.  Дэргэд нь суунгаа

-Чи хэддүгээр ангид сурдаг вэ?  

 –Нэгдүгээр ангид.

-Дүүгээ авахаар ирээ юу?

-Үгүй ээ,Би багштайгаа уулзах гэж ирсэн.

-Багшийг чинь хэн гэдэг юм бэ?

-Алтанцэцэг

-Би ч бас Алтанцэцэг багштай уулзахаар ирсэн.

Биднийг ийн ярилцах үед “Хэрэмхэн” бүлгээс дөч орчим насны эмэгтэй гарч ирэхэд хүү ухасхийн босч

“Багшаа би өнөөдөр хоёр таван хошуу авсан.Энийг хардаа”гэж дэвтрээ дэлгэн харуулав. Багш хүүг өхөөрдөн дэвтэрийг нь  нүд гүйлгэн анхааралтайгаар харж:

-Ямар гоё бичээ вэ,миний хүү.  Багш нь бас нэг том таван хошуу тавья. гээд хүүгийн магнайг үнслээ. Хүүгийн нүд гялалзаж харагдана. Ирсэн хэрэг бүтсэн бололтой. Хүү:

“Багшаа баяртай”гэж цовоо цолгиун дуугаар хэлээд хаалга руу эргэхэд

“-Аядуу яваарай” гэх багшийн шингэн дуу хүүгийн хойноос дагана.-За, багшаа.Хүүгийн дуу хонгилд цуурайтсаар алслав.Царайд нь баясал, хайр тодорсон багш эмэгтэй сая л намайг анзаарч анги руу орохыг урив. Хүүхдүүдийн сониучхан харц бас “Сайн байна уу? эгчээ” гэх хүүхдийн дуу эндээс ч нэг, тэндээс ч нэг,  уван цуван сонсогдож намайг угтлаа.Саруулхан том өрөө.Шил нь гялалзах гурвантаа цонх.Цайвар ногоон өнгөөр бүдсан ханан дээрх цэцэг навчис, амьтадын зураг.Модон тавиур дээр тоглоомууд өрөөтэй, ойролцоо зэрэгцүүлэн тавьсан бяцхан ширээ сандал, хүүхдэд хэрэгтэй бүх юм цогцоороо,эмх цэгцтэй бас шинэхэн мэт өнгөлөг.Цэцгэн хээтэй том хивсэн дээр ширмэл эсгий тавьж хэдэн хүүхэд шагай няслаж тоглоцгооно. Урт нарийн хивсэн дээр хөлийн улны хэлбэрээр шагай хэлхэн оёжээ.Хүүхдүүд ар араасаа цувран, шагайн дээр алхан тоглож инээлдэх нь хайр хүрмээр.

-Та ангийнхаа тухай танилцуулаач?

-Манай анги бэлтгэл бүлэг.Дөрөв,таван насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх бэлтгэл хичээл,зөв хүмүүжил олгох тал дээр түлхүү анхаарч ажилладаг.

-Танай цэцэрлэг их тохилог юм аа?

-Тийм ээ. Манай цэцэрлэг хүүхдэд таатай орчин бүрдүүлж тэдний эрүүл мэнд, хүмүүжилд гоц анхаарал тавьдаг. Хүүхдийг холоос биш ойроос,  ардын уламжлалт зан заншлаар хүн болохуйн эрдэмд сурган хүмүүжүүлэх нь бидний үүрэг юм даа.  

Ширээ тойрон сууж зураг зурж, тоо бичиж суугаа хүүхдүүдийн дундаас хоёр охин ирж бичсэнээ үзүүлэв. Жигд нямбай бичсэн нэгийн тоонууд жирийн харагдах нь өхөөрдмөөр. Охидтой танилцаж ярилцлаа.  -Намайг Мишээл гэдэг. Таван настай. -Миний нэр Эгшиглэн, таван настай. Тэд өглөө бүхэн аав, ээжтэйгээ “Сайхан амарсан уу”гэж мэндэлдэг. Ээждээ тусалдаг. Аяга тавгаа хураадаг. Тоглоомоо хураадаг  тухайгаа ам уралдан ярилаа.

Сайн охид байна даа.Бас их хөөрхөн юм гэж тэдэнд урам өгөхөд дор бүрнээ баярлаж буй нь илт. Багш бид хоёр яриагаа үргэлжлүүлэв. Үзсэн харсан болгоноо авах гэж тэмүүлэхээс илүүтэй, эцэг эхийнхээ хөдөлмөрийг ойлгож, бусдыг хайрлаж, хүндэлж,бас энэрч, туслаж, уучилж, өрөвдөж чаддаг,тэвчээртэй, үнэнч хүн болгоход сэтгэлээ зориулж явна. “Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа” гэсэн манай ардын зүйр цэцэн үг үнэн үг шүү гэж багш Алтанцэцэг ярилаа. Асуусан асуулт бүхэнд минь нухацтай хариулах энэ багш, багшдаа ирж уулзах хүү хоёрын сэтгэлийн холбоос хүн хүнээ хүндэлж дээдэлсэн чин сэтгэлийн хайрын уяа байсан нь багшийн ярианаас тодхон.  Багш хааяа хүүд  амттан хадгалдаг гэсэн шүү.    “Багшаа, би амралтаараа цэцэрлэгтээ байж болох уу” гэж асуух  Намуунмөрөн хүүгийн асуулт “Ертөнцийг гоо сайхан биш, бидний өвөг дээдсийн минь ариун нандин ёс заншил аврах юм биш үү  гэсэн миний өөрөөсөө асуух  асуултаар энэ сурвалжлагаа өндөрлөе.

Эх сурвалж:www.polit.mn

Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

10 цаг 16 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

13 цаг 41 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

13 цаг 47 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

21 цаг 55 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

21 цаг 55 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

21 цаг 55 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

Уржигдар 19 цаг 08 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Уржигдар 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Уржигдар 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Уржигдар 11 цаг 56 мин