Пеллет хэрэглэж агаарын бохирдлыг шийдэж болно

2017-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

“Эм си лог хаус” компанийн  Мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Баянголын аманд байгуулсан энэ үйлдвэр сүүлийн үеийн 90 гаруй мод боловсруулах төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. Тус компанийн захирал С.Батсүх “Манай үйлдвэр жилдээ 20 мянган шоо метр мод боловсруулах хүчин чадалтай. Энэ нь дунджаар 200 гаруй вагон модтой тэнцэнэ. Үйлдвэрийн үндсэн түүхий эдээ ОХУ-аас мөн Сэлэнгийн Бугантаас авдаг” гэж байв.   Одоогоор тус үйлдвэрт 70 гаруй хүн ажиллаж байна.  Мод боловсруулах үйлдвэр нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангаснаар жил бүр Хятад улсаас импортолж буй 5000 гаруй шоо метр цулгуй наамал хавтанг худалдан авахад зарцуулж буй 20 сая гаруй юаныг эх орондоо үлдээх боломж бүрдүүлжээ. Харин тэдний толгойг өвтгөж буй дараагийн асуудал нь  агаарын бохирдол. Өнөөдөр дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 18 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бол түүний 13 хувийг Биомассаас гаргаж авсан эрчим хүчээр хангаж байна. Тэгвэл Монгол улс нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 9,3 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байгаа бөгөөд түүн дотроо биомассаас гаргаж байгаа эрчим хүчний хэмжээ 0 хувьтай байгаа юм. Өнөөдөр дэлхий нийтээр биомасс түлшийг сэргээгддэг эх үүсвэр гэж тооцож байгаагаас гадна байгаль орчныг хамгаалах, ойг өсгөн нэмэгдүүлэх хос үүрэгтэй хүчин зүйл гэж үзэж байна. Иймд дэлхий даяар эрчимтэй хөгжиж буй олон төрлийн биомасс түлшнээс пеллетэн түлшний үйлдвэрлэлийг сонгон хөгжүүлэх нь манай улсын хувьд хамгийн зөв шийдэл болно. Тиймээс пеллетэн түлш үйлдвэрлэлийн “Опца” төслийн тус компаниас боловсруулаад байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр  түүхий нүүрс шатаахаас үе шаттайгаар татгалзаж, ойн хаягдлаар модлог био түлш үйлдвэрлэн, түүнийг ашиглан халаалтыг шийдвэрлэх замаар агаарын бохирдлыг бууруулах юм. Манай улсад агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өмнөх жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төслүүд нь түүхий нүүрсийг түлшинд ашиглаж, зуухны утааг шүүх технологийг сайжруулах оролдлогууд хийсэн нь амжилтад хүрээгүй. Харин пеллет түлш нь өндөр хөгжилтэй Европын орнуудад нэвтэрсэн технологи бөгөөд  Монгол Улсад анх удаагаа үйлдвэрлэж, хэрэглээнд аажмаар нэвтрүүлэх, дараагийн үе шатанд уг түлшинд тохирсон автомат ажиллагаатай зуухаар хангаж агаарын бохирдлыг бууруулах арга замыг тодорхойлсон талаараа С.Батсүх захирал танилцуулав. 

Энэхүү шинэ төрлийн био түлшийг үйлдвэрлэх түүхий эд хангалттай байна. Өнөөдөр Монгол орны ойн нөөцийн  66.2 хувь нь ургаа мод, 33.8 хувь босоогоороо хатсан болон унаж хатсан моднууд байгаа юм. Энэхүү 290.0 гаруй сая куб метр хөгширч доройтсон мод болон 420 сая куб босоо хатсан, унанги модны нөөцийг өнөөдөр хэн ч тоож ашиглахгүй, түлшинд ч хэрэглэхгүй  байгаа учраас пеллет түлш хийх санал дэвшүүлжээ.  Уг нь энэхүү асар их баялгийг түүж, цэвэрлэн, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг БОАЖЯ зохион байгуулах үүрэгтэй ч өнөөдөр ямар ч ажил хийгдээгүй. Харин ОПЦА төслийг дэмжиж, хамтран ажиллахаар тохироод байгаа гэнэ. “Эм си лог хаус” компанийн  захирал С.Батсүх “Бидний хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “ОПЦА” төсөл нь ойн хаягдлыг ашиглан шинэ төрлийн, өндөр үр ашигтай био түлшийг их хэмжээгээр үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн түлшнийхээ 80 хувийг дотоодын хэрэгцээнд 20 хувийг  экспортлох зорилт тавьж байна гэв. Тэд ойн цэвэрлэгээний хаягдлаар  “Буталсан модлогийн түлш” болон “Пеллетэн түлш” гэсэн хоёр төрлийн био түлшийг  үйлдвэрлэх юм байна. Пеллет нь дулаан ялгаруулалтаараа бараг нүүрстай адил бөгөөд нэг кг пеллетэн түлш 0.97 кг нүүрстэй тэнцдэг гэсэн судалгааг хийжээ. Нүүрснээс хамгийн гол давуу тал нь дэгдэмтгий хорт хийнүүд үүсгэдэггүй. Үнс багатай, хөө тортог, тоос гаргадаггүй, тээвэрлэх, хадгалахад амар, түүнийг түлэх явцад хүний оролцоо бага байдаг давуу талтай байна.  Төслийн төлөвлөлтөөр дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хот, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн  есөн суманд пеллетэн түлшний есөн үйлдвэрийг байгуулж эх орондоо био түлшний шинэ салбарыг давхар бий болгож байгаа.   Ингэж Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн эх үүсвэрүүдийг шат дараалсан шинэ технологид шилжүүлснээр дөрвөн жилийн хугацаанд нүүрсээр галлаж байгаа 180 мянга гаруй зуухны 60 мянга гаруйг шинэчилснээр агаарын бохирдол 30 хувиар буурна гэж тооцоолжээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12