СУИС-ийн үйл ажиллагаатай танилцав

2017-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

БСШУС-ын сайд Ж.Батсуурь,  Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга, СУИС-ийн удирдах зөвлөлийн дарга Н.Болд нар өчигдөр /01.19/ СУИС-д ажиллалаа.  СУИС бол төрийн өмчийн зургаан их сургуулийн нэг. Бид төрийн өмчийн   сургуулиудын удирдах зөвлөлд төрийн төлөөллийг  оруулахдаа  ихээхэн бодож бүрдүүлсэн. Удирдах зөвлөлөөрөө дамжуулан бодлого, үйл ажиллагааг нь бүх талаар дэмжин Та бүхэнтэй байнга хамтран ажиллах болно гээд Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-наас боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг танилцуулав.  Боломж нөхцөл ийм муу байгаа ч сургуулийн барилгуудыг концессийн гэрээгээр засварлах, өргөтгөх, Азийн хөгжлийн банкнаас боловсролын салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд 66 цэцэрлэг, дөрвөн дотуур байр, зургаан сургууль шинээр бариулах болсон зэргээр нэлээдгүй асуудал   шийдвэрлээд байна. АНУ, Японы Элчин сайдын яамны тусламжтайгаар Увс, Ховд аймагт сургуулийн барилга бариулахаар болсон.

Бид СУИС-ийн нөхцөл байдлыг сайн ойлгож байна. Та бүхэн соёл урлагийн дээд боловсрол олгохын төлөө хичээн зүтгэж байна. Хөдөлмөрлөж амьдрахын тулд хүнд мэргэжил боловсрол хэрэгтэй. Монголдоо   төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээний  боловсрол чухал. Ямар хэмжээний боловсролтой мэргэжилтэн болно, хүн хүний амьдрал түүгээр хэмжигдэнэ. Мэргэжлийг аль болох чанартай эзэмшүүлэх нь та бүхний хүлээсэн үүрэг. Үүний тулд багш нар маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөр бол гайхамшигтай үр дүн авчирдаг гэв. 

Ж.Батсуурь сайд боловсролын салбар, түүний дотор их дээд сургуулиуд мэргэжил боловсрол олгохын зэрэгцээ хүүхэд залуусыг ёс зүйтэй, хүмүүжилтэй хүн болгоход ихээхэн хичээж ажиллах цаг болсон, мөн элсэгчдийн чанарт түлхүү анхаарахыг сануулаад, чанартай боловсрол үнэтэй байх учиртай тул  сургалтын төлбөр түүнд дүйхүүц байх ёстой, ингэвээс сургуульд нь багш ажиллагсдынхаа цалин, нийгмийн хангамжийн талаар анхаарах боломж нөхцөл нэмэгдэнэ, их дээд сургуулийн чанарын эцсийн  шалгуур бол  төгсөгчдийнх нь ажил эрхлэлтийн байдал гэдгийг онцлон тэмдэглээдбагш нарын асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.  СУИС-нь бүтцийн зургаан сургуультай, судалгааны гурав, сургалтын хоёр төвтэй,  216 багш, 212 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2010 онд бүтцийн өөрчлөлт хийж СУИС гэдэг нэгэн дээвэр дээд сургуулиудыг нэгтгэн  үйл ажиллагаагаа жигдрүүлэхэд хамт олон  ихээхэн хөдөлмөр зүтгэл гаргаж, чамгүй их зүйл хийж бүтээсний үр дүнд өнөөдөр сургалт судалгааны их сургууль болж чаджээ.  

СУИС-ийн сургалтын хөтөлбөрт ганцаарчилсан сургалт 13-15 хувийг эзэлдэг,   шавь сургалттай дадлага давамгайлсан сургалт явуулдаг, элсэгчид нь элсэлтийн ерөнхий шалгалтын онооны шалгуураас гадна  авьяас уран чадварын шалгалт нэмж өгдөг.   Төгсөгчид нь өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээрээ ажил амьдралаа аваад явах чадвар эзэмшдэгээрээ ихээхэн онцлог юм. 

Тус сургууль 2012 онооос  кредит системд шилжсэн. Төсөл хөтөлбөрт суурилсан сургалтад ихээхэн анхаарч, томоохон төслөөр бакалавр, магистр хамгаалуулдаг болжээ. 

СУИС нь Азийн урлагийн сургуулиудын холбоо /ALIA/-г үндэслэн  зохион байгуулсан  дөрвөн сургуулийн нэг нь юм. Энэ холбоонд одоогоор 12 орны урлагийн их сургууль, мөн сонирхогч 30 гаруй орон нэгдэн сүлжээ болон, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. СУИС-ийн захирал нь хоёр дахь удаагаа тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Мөн 300 гаруй сургуулийг эгнээндээ нэгтгэсэн Европын урлагийн сургуулиудын холбоо /ELIA/-ны гишүүнд элсэн хамтарсан төсөл хөтөлбөр,  сургалт зохион байгуулж, олон улсын боловсролын чанарын баталгаажуулалтаар хүнээ сургах, мэргэшүүлэх зэрэг олон чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж   байгаагийн дээр  Э.Сонинтогос захирал тус холбооны  удирдах зөвлөлд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

6 цаг 46 мин
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

7 цаг 48 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

10 цаг 58 мин
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

17 цаг 42 мин
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

17 цаг 42 мин
Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

Өчигдөр 17 цаг 57 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин