Ц.Батмөнх Ж.Везерфордын нийтлэлийн утгыг алдагдуулжээ

2016-11-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
 
Б.ТҮШИГ
 
Жак Уэтерфорд сангийн дэд тэргүүн Ц.Батмөнх өөрийн “Facebook” хуудаснаа “Зууны мэдээ” сонинд албан ёсоор хандаж байна” гарчиг дор ингэж бичжээ.
 
“Жак Уэтерфордын нийтлэлд Чингис хааны тухай харгис гэх ийм өгүүлбэр байхгүй.
 
"Чингис хаан ч энгийн иргэдийн эсрэг харгислал үйлдсэн нь бий... Бууж өгөхөөс татгалзсаны уршиг аймшигтай бөгөөд монголчууд “Тэнгэр мэдтүгэй” хэмээгээд тэрслэгчдийг харгислан дардаг байв... хэдхэн сарын дотор эзлэн түрэмгийлж,,, халиф удирдагчийг цаазалсан. Олон зуун сая хүнтэй газар нутгийг эзлэн түрэмгийлээд... "Тэнгэр мэдтүгэй хэмээгээд тэрслэгчдийг харгислан дардаг байв. Толгой дараалан цаазална. "
 
Албан ёсны орчуулгыг бид "ЧИНГИС ХААН шинэ Ерөнхийлөгч ТРАМП-д юуг сургахсан бол?" гарчигтайгаар нийтэлсний дараа танай сонингоор дамжин нийтлэлийн орчуулганд засвар оруулан Д.Трамп Чингис хаанаас юу суралцаж болох вэ? нэрээр нийтэлжээ.
Нөгөө хуулан бичлэгээс мэдээллийн байгууллагууд ангижирсан баймаар юм даа.
 
Эсвэл ингээд хуулж аваад, хусаад оруулдаг аргатай болсон юм уу. Танай сонины мэдээг маш олон веб хуудсаар "Чингис хаан баахан харгислал үйлдсэн гэх" алдаатай орчуулгаа цацчихлаа. Яах вэ.
 
Уншигч та нар англи эх, албан ёсны зөвшөөрөлтэй эх орчуулга, Зууны мэдээгийн орчуулгыг харьцуулаад хараарай. Доор хавсаргалаа.
 
20 жилийн туршлагатай том сонин ийм бүдүүлэг байдал гаргана гэж арай ч даа.
 
Энэ нийтлэл зохиогчийн санааг үг бүрээр гаргах ёстой зүйл, улс төрийн шинж чанартай учраас уран сайханы халил өөрчлөлт нэмж болохгүй юм.
 
Д.Трамп Чингис хаанаас юу суралцаж болох вэ? нэрээр гаргасан байна. Адаглаад нэрийн эрэмбээр Чингис хааны өмнө ТРАМП гэсэн нэр орох УЧИРГҮЙ.
Зохиогч нийтлэлчийн санааг ингэж дураараа өөрчилж буйд санаа зовж байна.
 
ЗУУНЫ МЭДЭЭ сонин алдаагаа засна уу гэж АЛБАН ЁСООР шаардаж байна.”
 
 
Би Ж.Резерфордын бичсэн “What Genghis Khan Could Teach Trump” нийтлэлийг Ц.Батмөнхтэй нэг өдөр, нэг эх сурвалж буюу “The Daily Beast” цахим сониноос орчуулсан юм. Иймд Ц.Батмөнхийн албан ёсны гэх орчуулганд нь засвар оруулсан хуулан бичлэг хийгээгүй, түүний хэлсэнчлэн хуулж аваад, хусаад оруулдаг арга хэрэглээгүй билээ.
 
Түүний эш татсан нэг өгүүлбэрийг авч үзъе.
 
Ж.Резерфорд: “Just as the Allies fire bombed Dresden and Wurzburg in Germany and Americans dropped atomic bombs on the women and children of Nagasaki and Hiroshima, Genghis Khan unleashed ferocious violence on civilian populations.”
 
Ц.Батмөнхийн орчуулга:”Чингэхдээ Холбоотны арми Дрезден, Вүрцберг хотыг галан шуургаар бөмбөгдсөн шиг, Америкчууд Нагасаки, Хирошима хотын энгийн номхон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амь насыг атомын бөмбөгөөр сүйдүүлсэн шиг тийм уяанаасаа алдуурсан харгис хэрцгий зэрлэг үйлдлийг энгийн номхон ард иргэдийн эсрэг Чингис хаан хэзээ ч хийж байгаагүй.”
 
Миний орчуулга:” Холбоотнууд Германы Дрезден, Вурцбург хотуудыг бөмбөгдөж, АНУ Нагасаки, Хирошимагийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дээр атомын бөмбөг хаясан шиг Чингис хаан ч энгийн иргэдийн эсрэг харгислал үйлдсэн нь бий.“
 
Сэтгүүлч миний хахир хатуу орчуулгаас Ц.Батмөнхийнх илүү яруу сайхан байж болно. 
 
Гэвч сэтгүүл зүйд аливаа эх сурвалжийн утгыг дур мэдэн өөрчлөн гуйвуулж болохгүй гэх зарчим үйлчилдэг. Ц.Батмөнх өөрөө ч, “20 жилийн туршлагатай том сонин ийм бүдүүлэг байдал гаргана гэж арай ч даа. Энэ нийтлэл зохиогчийн санааг үг бүрээр гаргах ёстой зүйл, улс төрийн шинж чанартай учраас уран сайханы халил өөрчлөлт нэмж болохгүй юм... Зохиогч нийтлэлчийн санааг ингэж дураараа өөрчилж буйд санаа зовж байна.”гэжээ. 
 
Англи хэл гадарладаг хэн боловч дээрх орчуулгуудыг харьцуулаад “Зууны мэдээ” биш, би ч биш, харин Ц.Батмөнх өөрөө “бүдүүлэг алдаа” гаргасныг ойлгох биз ээ.
 
Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12