Увс нуурыг хамгаалахад нэгдээрэй

2016-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Дэлхийн өвд бүртгэгдсэн Увс нуурын хөвөөнд, Увс аймгийн 19 сумын 14-ийнх нь газар нутгийг хамарсан 19720 км.кв талбайд өнгөрсөн жилээс БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компани газрын тосны хайгуул хийхээр болсон билээ. Засгийн газрын тогтоолоор Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхтэй болсон тус компанийн лицензийн талбайд Увс аймгийн нийт газар нутгийн гуравны нэг төдийгүй Дэлхий өвд, Рамсарын конвенцид бүртгэгдсэн Увс нуурын ай сав газар, олон сумын бэлчээр нутаг, онгон дагшин байгалийн үзэсгэлэнт газрууд багтаад байгаа юм. Улсын хэмжээнд бэлчээрийн хомсдолд орсон сумын тоонд ороод буй Тэс сумын нийт газар нутгийн гуравны нэгд гадаад компани хайгуулын ажил хийхээр төлөвлөсөн бол Зүүнговь сумын нутаг дэвсгэрийн 90 хувь нь хайгуулын талбайд оржээ. Зүүнговь суманд гэхэд бэлчээр ашиглахаар 15 жилийн гэрээ байгуулсан 160 гаруй малчин өвөлжөө, хаваржааны газаргүй болох эрсдэл учраад буй. “Монголиа гладвилл Увс петролиум” компани хайгуулын ажлынхаа явцад Монгол Улсын олон хууль, журам зөрчиж нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Увс аймгийн Тэс, Зүүнговь сумын иргэд бэлчээр нутгаа хамгаалж олон удаа жагсаал цуглаан зохион байгуулсны хүчинд тус компани өнгөрсөн сард үйл ажиллагаагаа зогсоон Монгол Улсаас гарсан.

Тэгвэл Увс аймгийн иргэдийн төлөөлөл Увс нуур, газар нутгаа хамгаалах “Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллага байгуулан тэмцлийн ажлыг үргэлжлүүлж байна. Тус байгууллага “Гладвилл” компанид олгосон газрын тосны лиценз, Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлуулах хүртэл тэмцэхээ мэдэгдэж буй. Энэ үйл ажиллагаанд Увс аймгийн иргэд төдийгүй газар нутгаа гэсэн сэтгэлтэй нийт Монголын ард түмний дэмжлэг хэрэгтэй хэмээн тэд онцолж байна. Энэ хүрээнд төрийн бус байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, шүүх хуулийн байгууллагад хандах  цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулж эхэлжээ. Та энэ үйлсэд нэгдвэл “Дэлхийн өв Увс нуур төв” ТББ-ын Голомт банкин дахь 1105120770 дугаарын дансанд хандив өргөх боломжтой ажээ.

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12