Төрийн банкны хувьчлалд Г.Алтанг зүтгүүлэх үү

2016-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

- Хувь эзэмшигч нь атлаа “Зоос” банкийг дампуурахад чимээгүй өнгөрсөн Г.Алтан хэзээ нэг өдөр “Төрийн банкийг хувьчлан авах “цаад эзэн” нь болох ёстой хэмээн найдаж байсан юм биш байгаа?! Түүний энэ ашиг сонирхлыг хамгаалан, “ханыг нурааж” өгөх улс төрийн хамтрагчид нь хэдийнэ хөдлөөд эхэлсэн юм биш биз гэдэг хардлагыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн дуулиантай холбож байна- 


“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ганцаараа шахам тэмцэж байгаа гэж харагдах УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ алхмынхаа ард чухам улс төрийн ямар ашиг хонжоо хүлээж байна вэ гэсэн асуултыг ажиглагчид тавьж байна. Шударга, үнэний төлөө гэж үргэлж ярьдаг түүнд итгэж, “Эрдэнэт”-ийн асуудлыг эх орон, эгэл олныхоо төлөө сөхөн гаргаж ирсэн гэдэгт үл эргэлзэх хүмүүс мэдээж олон бий. 
Гэхдээ улс төрд оролцогчид, ажиглагчид түүний алхмын ард Ц.Нямдорж гэх хувь улстөрчид ирэх оноо, хожоо юу байхыг тооцоолон байгаа нь ч бас л гарцаагүй зөв үйлдэл биз ээ. Нээрээ тэр юу хожих вэ?
Түүний үг, үйлдлийг үнэмшилтэй болгодог нэг хүчин зүйл нь сүүлийн хорь байтугай жилийн улс төрийн үйл явдал, төрийн шийдвэрийг дэргэдээс нь харж, архивлаж ирсэн арвин их туршлага нь юм. Тэр үнэнийг мэддэг гэсэн үг. Үнэнийг ашиглахдаа ч чадамгай. Тэгэхдээ хэзээ, аль нөхцөлд юуны тулд ямар “үнэн”-ийг ашиглахаа, олон нийтийн сэтгэл зүйд тааруулан тун, жорыг нь хэрхэн тохируулан найруулахаа ч мэддэг. Бас “бүтэн” үнэнийг биш, хэрэгтэй бол “хагас” үнэнийг ч ярьж чаддаг. 

Юутай ч сүүлийн сар гаруйн хугацаанд “Эрдэнэт”-ийн асуудлаар хагас хийгээд бүтэн үнэнийг сүлрүүлэн ярьсаар улстөрчийнхөө хувьд оноогоо багагүй нэмж чадлаа. Түүнд улс төрийн оноо очсоор байгаа учраас л ажиглагчид “Тэр ямар хожил харж байна вэ” хэмээн зүй ёсоор асууж буй хэрэг.
Орон нутгийн сонгуультай зэрэг эхэлсэн түүний энэ удаагийн алхам МАН-д ашигтай гэж үзэв үү. Магадгүй боловч намынх нь бусад лидерүүд, тухайлбал, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар алга ташсангүйг бодвол үгүй ч юм уу. Эсвэл бүр ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийг харсан сунгаа юу. Байж болох хувилбар боловч өөрөө үгүйсгэсэн. Тэгэхээр хариултын хувилбарыг бүр өөр газраас, өнөө маргаашийн өгөө, аваанаас хайхад хүрэв. Харин тэр хувилбар нь “Төрийн банкны хувьчлалтай холбоотой алхам байж магадгүй” хэмээх таамаглал юм байна. Мэдээлэлд ойр улс төрийн хүрээнийхний дунд яригдаж байгаа тэрхүү таамаглалаар бол мань хүн “Төрийн банкны хувьчлалд “Алтжин”-гийн Г.Алтанг зүтгүүлэх зорилготой” байхыг үгүйсгэхгүй аж. Хувьчлагдах объектийн жагсаалтад байн байн яригддаг ч Төрийн банк өнөөдрийг хүртэл төрдөө байсаар буй. Уг банкийг хувьчлан авах сонирхол бүхий нөлөөтэй, хөрөнгөтэй хүмүүсийн тоонд Г.Алтан яригдсаар ирсэн нь ч бас үнэн. Харин Г.Алтан, Ц.Нямдорж нар нэг нутгийнхан төдийгүй гайгүй дотно найз нөхөд гэдгийг улс төр, бизнесийн хүрээнийхэн мэднэ. Нутаг ус гэдэг хүчин зүйл улс төрд ямар хүчтэйг, бүр цаашлаад хүчний хуваарилалт, зохицуулалтын үүрэгтэйг харин бүгд мэдэх биз ээ. 
Өнөөдрийн байдлаар мөнгө, санхүүгийн салбарыг Увсын фракц гартаа аваад буй. Төсвийн бодлогын байнгын хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч гээд банкны хувьчлалд голлох бодлогын шийдвэр гаргах албан тушаалууд дээр улс төрийн дээрх фракц хүнээ томилуулчихаад байгааг тооцоолохгүй өнгөрч боломгүй. 
Томоохон улстөрчид, тэрчлэн намынхаа даргыг хүртэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдаанд хардаж байгаа Ц.Нямдорж уг арилжааг ухрааж чадахгүйгээ мэдсээр байж яагаад олны өмнө улалзуулж байгаа хэрэг вэ? Дараагийн том “наймаа”-ны ээлж хэний талд очих, эзэн нь байх ёстойг сануулах гээд байгаа юм биш үү гэсэн таамаглалыг улс төр ажиглагчид дэвшүүлж буй нь бас ч байж болох хувилбар бололтой.
Яагаад Г.Алтан гэж?
Төрийн банкийг үүсгэсэн түүх “Зоос” банкны дампууралтай холбоотой байлаа. Тухайн үед буюу 2009 онд “Зоос” банк дампуурч, түүний суурин дээр Төрийн банкийг байгуулах үед “Зоос”-ын хувьцааны 20 хувь нь Г.Алтангийн хүү Ж.Сүрэнгийн нэр дээр байсан юм. Тэгэхдээ Ж.Сүрэнгийн нэр дээрх хувьцааны ард “Жаст”-ын Ш.Батхүү байдаг гэх яриа тэр үед гарч байлаа. Дараахан нь “Зоос”-ын нэг адил “Хадгаламж” банк дампуурахад мөн л Төрийн банкинд нэгтгэсэн бөгөөд “Хадгаламж” банк 100 хувь Ш.Батхүүгийн өмч байсан түүхтэй. Харин Төрийн банк “Хадгаламж” банкийг нэгтгэснийхээ дараа 1.5 их наяд төгрөгийн активтай томоохон банк болж хувирсан. Түүнчлэн харилцагчдын хувьд аль хэдийнэ 1.7 саяд хүрсэн гэх тооцоо бий. Хуучин Хадгаламж банкаар дамжин төрийн бүхий л халамж, тэтгэвэр, тэтгэмж дамжин олгогддог байсан. Одоо Төрийн банк энэ бүхий л үйл ажиллагааг хариуцаж буй бөгөөд хангалттай том банк болсон гэж үздэг.
Хамгийн хачирхалтай нь “Зоос” банкийг төр хүчээр дампууруулж, өөрийн өмчид авсан гэдэг гомдлыг бусад жижиг хувьцаа эзэмшигчид тухайн үед үүсгэж, дээр дооргүй хөл хүрэх газраа хүртэл гүйж явахад 20 хувийг эзэмшдэг Г.Алтан хөдлөөгүй юм. Цагтаа “Зоос” банк нь 635 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд нийт хувьцааных нь 51 хувь нь Д.Батбаяр болон түүний хоёр хүүхэд, "Ойн мод", "Нэгдэлчин" компанийн мэдэлд, 25 хувь нь "Европын сэргээн босголт хөгжлийн банк", 20 орчим хувь нь Г.Алтангийн том хүү Ж.Сүрэнгийн нэр дээр, харин үлдсэн хувь нь 600 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн нэр дээр байв. Тэдгээр жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл банкны дампуурлыг хууль бус гэж үзэн Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн Үндсэн хуулийн Цэц хүртэл гомдол гаргаж, хэвлэлийнхэнд ч уудалж байв. Тэдний төлөөлөл тэр үед мэдэгдэхдээ “Том хувьцаа эзэмшигчид төрд хөрөнгөө алдчихаад чив чимээгүй суугаад байна. "Зоос" банк татан буугдсанаас хойш өнөөдрийг хүртэл тэд ам ангайсангүй. Юунаас болж тэд амаа үдүүлээд байна вэ. Тэд МАН, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн яамтай хамтран "Зоос" банкийг хуйвалдан дампууруулсан учраас тэр” хэмээн онцолж байсан удаатай. 
Үүнээс хойш Төрийн банкийг хувьчлах тухай асуудал анх сөхөгдөхөд хуучин “Зоос” банкны ТУЗ-ийн гишүүдийг төлөөлөн иргэн Б.Цэрэнжав “хэвлэлийн бага хурал хийн “Одоо Төрийн банкийг хувьчлах тухай яригдаж эхэллээ. Тэгэхээр "Зоос" банкийг төр бус хэн нэгэн авахын тулд Сү. Батболдын Засгийн газраар дээрэмдүүлсэн гэдэг нь тодорхой болж байна. Одоо Төрийн банкийг хувьчлах нэрийдлээр жинхэнэ цаад эзэн нь авах гэж байна. Тэр хүн хэн бэ" хэмээн асууж байлаа. 
Тэгвэл өнөөдрийн үйл явдлыг сайн анзаарвал “Зоос” банкийг дампуурахад чимээгүй өнгөрсөн Г.Алтан хэзээ нэг өдөр “Төрийн банкийг хувьчлан авах “цаад эзэн” нь болох ёстой хэмээн найдаж байсан юм биш байгаа?! Тийм ч учраас түүний энэ ашиг сонирхлыг хамгаалан, “ханыг нурааж” өгөх улс төрийн хамтрагчид нь хэдийнэ хөдлөөд эхэлсэн юм биш биз гэдэг хардлагыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн дуулиантай холбож байна.

Эх сурвалж:

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

15 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

3 цаг 35 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

7 цаг 40 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

7 цаг 40 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

7 цаг 40 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

20 цаг 2 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

23 цаг 27 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

23 цаг 32 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин