Худалдаа хөгжлийн банк Хятадтай ямар тохироо хийсэн бэ?

2016-07-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

ОХУ  “Эрдэнэт” үйлдвэр дэх өөрийн эзэмшлийн 51 хувийг  манай улсад зарах санал тавьж, түүнийг нь Худалдаа хөгжлийн банк авсан нь сонгуулийн үеэр ил болж асуулт дагуулан, элдэв таамаг хөвөрсөөр байна. Дээр нь дэлхийн томоохон чуулган АСЕМ  11 дэх удаагийн хурлаа Монголд хийхэд урд хөрш л манай улсыг  38 тэрбумын өрөөс  чөлөөлж, хамтын ажиллагаа, зээл, тусламжийн гэрээнүүдийг  угсруулан  үзэглэж, харин хойд хөрш маань нааштай ганц ч  үг ганхийлгүй буцсан нь гайхшрал төрүүлэх болов. Энд дахиад л “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн тухай асуудал,  улмаар Хятадаас зээл авч  усан цахилгаан станц барих манайхны  сонирхол хийгээд цэвэр усны нөөц  Байгаль нуураа хамгаалах гэсэн ОХУ-ын байр суурь  гээд олон асуулт ундарна.

 Нөхцөл байдлаас харахад “Эрдэнэт” дэх 51 хувиа зарсан, тэгэхдээ манай улсад санал тавьж буцааж өгсөн  ОХУ-ыг буруутгах аргагүй. Эх сурвалж хөөвөл энэ саналыг  хойд хөрш жилийн өмнөөс  манайд тавьжээ. Үүнийгээ эдийн засгийн байдал  хүндэрсэн учраас гэж тайлбарлаад “Танай улсад 500 сая ам.доллар байх аваас энэ 51 хувийг худалдаж аваарай”  гэсэн байдаг. Эдийн засгийн болоод аливаа  хүнд  үед  аль ч улс орон юуны түрүүнд үндэсний эрх ашгаа эрхэмлэж таарна. Тэгэхээр ОХУ тэр  л жамаар 51 хувиа худалдсан болов уу. Гэхдээ манайхан “Эрдэнэт”-ийг цөлмөж хоослочихоод буцаагаад үнэ хүргэж зарлаа  гэцгээж буй. Үүнийг цаг хугацаа харуулах биз.

Харин хойд хөрш маань АСЕМ дээр яагаад нааштай юм хэлсэнгүй вэ. Энд бас л ОХУ-ыг буруутгах аргагүй. Манай төр, засгийн тэргүүнд байгаа  хүмүүс   улс төр хийгээд эдийн засаг, хамтын ажиллагаа, харилцаандаа  хойд хөршийнхөө итгэлийг  алдсанаас  тэд  Хятадтай дүйцэх хэмжээнд хандаагүй  болов уу. Бас манай улс ч гэсэн заавал Байгаль нуурт аюул учруулан барин тэнд усан цахилгаан станц барьж эрчим хүч үйлдвэрлэнэ гэж зөрүүдлэх нь ямар учиртай юм бэ. Харин ч түүний оронд  Оросоос авдаг эрчим хүчний  үнэ тарифыг бууруулах, нөөцийг нь ч нэмэгдүүлэх боломж  байх шиг. Энэ мэтчилэн олон асуудал   байна.

Хамгийн   гол нь Оросын мэдлээс нэгэнт гарч, одоо Монгол-Хятадын хоёр банкны хооронд оньсого таалгаж буй  “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь  сүүлийн үед ихээхэн  анхаарал татаж байна. Хойд хөршөөс манайд  санал тавихад  Монголын тал, тухайн үед эрх барьж байсан  АН-ын  Засгийн газар өөрсдөө 500 сая ам.доллар   босгож чадахгүй байж.  Тэр үед Худалдаа хөгжлийн банк  бид авъя, мөнгө босгоё гэж. Ингээд “Гэрээний дагуу Монголын Худалдаа хөгжлийн банк  авсан”  гэж сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд асан  Ч.Сайханбилэг  онцолж байлаа. Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларыг хаанаас олов гэвэл,  өнгөрсөн тавдугаар сарын 10-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус банкны захирал Б.Мэдрээ нарын хүмүүс очиж Хятадын хөгжлийн банктай гэрээ зурсан байдаг. Сая болсон АСЕМ-ийн үеэр хоёр талын хооронд зурсан 15 гэрээний жагсаалтад  “Монголын Худалдаа хөгжлийн банк, Хятадын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ” хэмээн цагаан дээр хараар дурайж байгаа юм. “Эрдэнэт”-ийн 51 хувийг Монголын тал авсан нь сайн. Түүнийг авах 500  сая ам.долларыг Хятадын банкнаас  уу, өөр хаанаас ч  бай ер нь тэгээд  зээлээд  ч болов  олсон нь  асар их хөдөлмөр бас  эрсдэл гэдэг нь ойлгомжтой.  Хамгийн гол нь ямар болзлоор вэ, нууц ноёнтон нь хэн бэ, Худалдаа хөгжлийн банк хэнийг санхүүжүүлдэг вэ  гэдэг асуулт  болгоомжлол төрүүлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12