Эмгэнэл

2016-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Лувсангийн Одончимэд

(1942-2016) 

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, бидний хайртай аав, халамжит хань, эрдэмтэн зохиолч Лувсангийн Одончимэд нь 1942 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн. Хүүхэд ахуй насаа эгэл монгол хүний адилаар төрөлх нутаг усандаа эх эцгийн гар дээр өнгөрөөж, идэр залуу насаа эх орныхоо соён гэгээрүүлэх үйлсэд зориулсан нэгэн юм.

Лувсангийн Одончимэд нь 1967 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсжээ.1977 онд Прага хотын Карлын их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, 1967-1971 онд Дорноговь аймгийн Анагаах Ухааны Дунд Сургуульд багш, 1971-1974 онд Дорноговь аймгийн Анагаах Ухааны Дунд Сургуулийн захирал, 1978-1983 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч,1983-1991 онд МYЭ-ийн Төв Зөвлөлд Амралт сувиллын хэрэг эрхлэх ерөнхий газрын дарга, 1991-1992 онд МYЭ-ийн Төв Зөвлөлд Эрүүлийг хамгаалахын үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хорооны дарга,1992-1996 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 1997 оноос Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, 2012 оноос Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Хүндэт Ерөнхийлөгч, 2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2009 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байлаа.

Талийгаач нь Нийгмийн хамгааллын салбарыг толгойлж байхдаа төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлогыг анхлан санаачилж байсан билээ. Түүний туурвисан ном зохиол, судалгаа шинжилгээний ажил бүхэн Монгол Улсыг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм. Зохиолч, нийтлэлч Лувсангийн Одончимэд нь 2002 онд “Чулуу иддэг жаал” номоороо Монголын Залуучуудын Эвлэлийн дээд шагнал авчээ. Аавын минь бүтээсэн ном зохиолууд Монгол Улсын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байлаа. Тэр үүх түүхээ хойч үедээ өвлөн үлдээх зорилгоор Д.Равжаа судлалын төвийг тэргүүлэн ажилласан бөгөөд Д.Равжаа судлалын Олон улсын төвийн тэргүүн зэрэг сонгуульт ажлыг нэр төртэйгээр гүйцэтгэж байлаа. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртээсэн билээ. Тэрбээр ухамсарт амьдралынхаа хором болгоныг Монгол Улсын хэл, соёлыг хамгаалан авч үлдэхэд зориулж байлаа. Түүний бичсэн “Хоржоонтой дурсамж” ном МЗЭ-ийн утга зохиолын дээд шагнал болох “Алтан өд” шагналыг хүртсэн юм. Монголын утга зохиолын салбарт оруулсан үйлс бүтээл нь үе үеийн зохиолч, сэтгүүлчдийн суралцан хөгжих сүүн цагаан зам болж, утга зохиолын салбарынхны ирээдүй үеийг гэрэлтүүлэн гийгүүлж эхэд хувь нэмрээ оруулсан юм. Талийгаачийн эгэл даруу, нөхөрсөг, хошин наргианч, тууштай хөдөлмөрч зан чанар бид бүгдийн зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай

Үр хүүхэд, хань, ахан дүүс нь...

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12