Д.Самданжамц: Морьд тарган, хурд муутай байгааг уяачид анхаараасай

2016-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Олдох

Монгол Улсын гавьяат мал зүйч, адуу судлаач Д.Самданжамцтай ярилцлаа.

-Монголчуудын үндэсний их баяр  наадам айсуй. Эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан энэ жил ямар онцлогтой болох бол, уяачид, унаач хүүхдүүдэд анхааруулах, сэрэмжлүүлэх зүйл юу байна?

-Монгол түмний үндэсний их баяр эрийн гурван наадмын нэг, үндэсний бахархал болсон хурдан морины уралдаан энэ сарын 9-нөөс үндсэндээ эхлэх гэж байна. 9-нд морьдоо бүртгэж, 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, бусад насны морьдыг 12-нд уралдуулж, 13-нд Уяачдын наадмыг хийж, эрлийз насны гурван ангилалд хурдан морьдынхоо шандасыг сорино. Энэ жилийн хурдан морины уралдаанд анхаарууштай 3-4 зүйл байна гэж олон жил морь дагаж явсан хүний хувьд харж байгаа. Нэгдүгээрт, зуншлага сайхан орлоо. Олон морьд уралдана. Өвөл тарган тавтай орсон. Тиймээс сунгаануудыг ажиглахад доод талынхад нь 50, түүнээс дээш 100-120 морь сунгаж байгаа харагдаж байна. Тэгэхээр олон морь уралдах нь тодорхой. Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд бүгчим халуун байх төлөвтэй байгаа. Олон морь уралдах учраас  тоосжилттой байх нь. Нөгөө талаа ихэнх морьд тарган байна, иймд морь багтрах явдал гарч болзошгүй. Уяач нар анхаарч, мориныхоо уяа сойлгыг тохируулах нь чухал. Наадам нэг удаа болоод өнгөрөх биш, уяа сойлго нь гүйцээгүй, багтарч болзошгүй морьдоо авч үлдээд дараагийн наадамд уралдуулах боломжтой шүү дээ. Бас нэг зүйл нь морьд тарган, тийм ч хурдан биш харагдаж байна. Би нэлээд хэдэн уяагаар орж үзсэн. Морьд 12-14 км явахад 30-4 км/цагийн хурдаас  хэтрэхгүй байна. Тэгэхээр уяа сойлго төдийлөн сайн гүйцээгүй байна уу гэж харсан. Үүнд уяачид маань бас анхаарах хэрэгтэй.

-Энэ жил хурдан морины уралдах зайд өөрчлөлт орсон уу?

-Уралдах зайг Хурдан морины салбар хорооноос  хоёр өдрийн өмнө баталж мэдээлэл хийсэн. Түүн дээр уралдах зайг тодорхой хэлж байна лээ. Азарга, соёолонг 23 км,   их насыг 25, хязааланг 18, шүдлэнг 14, даагыг 11 км зайд  уралдуулахаар баталжээ. Тиймээс уяачид  энэ зайд тохируулж  мориныхоо уяа сойлгыг тохируулах хэрэгтэй.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад адууны ханиад томуу гарсангүй?

-Энэ жил ийм зүйл мэдэгдэхгүй байгаа нь сайн талтай.  

 

УЯАЧИД ХҮҮХЭД, МОРЬ ХОЁРОО АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

 

-Морь бүртгүүлэхэд уяачид юу анхаарвал зохих вэ?

-Морьдоо бүртгүүлэхдээ эзэн нь өөрийн биеэр ирэх ёстой. Манай уяачид хэнэггүй, ихэнх нь унаач хүүхдээ явуулчихдаг. Нөгөөх нь эзнийхээ овог нэрийг ч, морьныхоо тамга тэмдгийг ч мэддэггүй. Эзнийхээ хочоор бүртгүүлчих жишээтэй. Улаанхүү гэхийг Улаанаа гээд бүртгүүлчихээр сүүлд морь нь айрагдах юм уу, шагнал урамшуулал авах болохоор нөгөө хүнийг нь Улаанаа гэж дуудаад байх эвгүй. Иймд заавал өөрийн биеэр албан ёсны бичиг баримттайгаа ирж бүртгүүлэх шаардлагатай.

-Наадмын дараа болох томоохон уралдаан юу билээ?

 -Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулдаг “Их хурд-7” уралдаан наадмын дараахан буюу энэ сарын 24-нд болно. Уяачид наадам дөхүүлж энд ирээд хол буцахгүй шиг уралдах байх.Уяачид  хүүхэд, морь хоёртоо онцгой анхаарах нь чухал. Яг морь уралдуулах болохоор худаг, ус хаана байна, идүүлэх газар хаа байна, хүүхэддээ ундаа авч өгье гээд бужигнадаг. Үүнийгээ эртхэн зохицуулах хэрэгтэй. Хашир уяачид бол мэднэ. Холоос ирж байгаа, өмнө нь улсын наадамд ирж байгаагүй болон залуу уяачид анхаарууштай. Хурдан морины салбар хорооны болоод өөрсдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс тухайн насанд нь морио уралдуулах ёстой. Хавчиг морь авчирчихаад яах аргагүй соёолон гэж дайраад, маргаан үүсгээд байдаг. Хэрэв эргэлзээтэй байгаа бол наадмын салбар хорооныхонд хэлж нэг тийш болгох хэрэгтэй. Тэгэхгүй  төдөн оны төдөн сард төрсөн, тэр мэднэ, энэ мэднэ гээд хэл ам хийж, наадмын салбар хорооны комиссын ажлыг хүндүүлэх нь утгагүй.

-Унаач хүүхдүүд, тэдний аюулгүй байдлын  тухайд та юу хэлэх вэ?

-Уралдааны өмнө замаа судалсан байх ёстой. Энэ жил унаач хүүхдүүд шинэчлэгдсэн байна лээ. Замд  хаана нь  ямар гуу жалга байгааг урьдчилж мэдээд энүүгээр нь ингэж уралдах юм байна гэсэн тактикаа боловсруулсан байх учиртай. Зүгээр олон хүний дунд орж морин дээр мордоод болчихно гэж байхгүй. Олон морины тоосонд юм ч харагдахгүй, хаана нь морио татаж, хаана нь шахаж явах вэ гэдгээ мэдэхгүй дүйвээнээр уралддаг байж таарахгүй. Уяачид цаийг нь  тулгаж ирээд хүүхдээ моринд нь мордуулаад явуулчихдаг. Үүнээс болж хүүхэд мориноос унах  бас уралдааны тактик ч өөрчлөгдөх тал бий.

Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын тухайд хүүхдийн байгууллага, хүүхэд өөрөө, морины эзэн, эцэг эхчүүд онцгой анхаарах ёстой. Хамгаалалтын хувцас, гутал, малгай, цээживч, өвгөвч, тохойвчийг урьдчилж үзэж харж, бүрэн хангасан байх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн хүүхдэд  таарсан, биед нь тохирсон хувцсыг бэлдэж өгөх ёстой. Малгай гэхэд л зүгээр нэг үзүүлж комиссынхны нүдийг хуурч, замд гарахаар нүд рүү нь ороод болохгүй болохоор замын хажуу руу шидчихдэг байж таарахгүй. Хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой. Хүүхдийн олом жирэмийг уяач хариуцах ёстой. Энэ комиссын үүрэг биш. Явж байтал замдаа оломоо чангална, бие засна гээд ажил хүндрүүлдэг. Гараанаас бариа хүртэл олом жирэм чанга сул байх, хаагуур нь татах зэргийг уяач хариуцдаг байх ёстой. Комисс дотроос юуны магад  моринд тааруу нөхөр  нөгөх олмыг нь чангалж өгөх гээд өмнөхөөс дордуулж ч мэднэ шүү дээ. Тэгэхээр уяач л анхаарах ёстой. Цагаа маш сайн баримтлах ёстой. Цаг болчихоод байхад хүлээлгэдэг байж болохгүй. Дараа дараачийн уралдааны  цагт шахагдана шүү дээ. Үүнээс болж цагтаа бариулахын тулд  морьдыг ширүүхэн туух ажил гарч мэднэ.

 

УЛСЫН ХЭМЖЭЭНД ХОЁР ӨДӨРТ 120 МЯНГАН МОРЬ УРАЛДДАГ

 

-Эрлийз, монгол морьдыг хольж уралдууллаа гээд хэл ам гарах, уралдааныг будлиулах явдал гардаг?

-Одоогоос долоон жилийн өмнө намайг наадмын комисст ажиллаж байхад  шиг санагдана, би 44 жил наадмын комисст бүх шатных нь ажлыг хийсэн хүн л дээ. Тэр үед хөдөөгийн уяачдаас санал тавьж, төвийн тэжээлийн, эм тариагаар уралддаг морины аяыг  бидний цагаан өвсний морьд даахгүй байна. Монгол уламжлалаараа монгол морьдоо уралдуулж өг гэсэн хүсэлт тавьсны дагуу Монголын морин спорт, уяачдын холбоо Тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцэж тусад нь уралдуулах шийдвэр гаргасан. Ингээд бага нас, дунд нас, дээд нас гэсэн гурван ангилалд эрлийз морьдыг уралдуулах болсон. Өөрөөр хэлбэл, улсын наадмын хэмжээнд монгол морьдын уралдаантай адил бай шагнал өгдөг, уяачдыг нь цол зэрэгт адил хамруулдаг болсон. Ингэснээр байтал мэдэн будилж хольж уралдуулчих гээд байдаг тал бий. Манай уяачид морьдоо ямар үүсэл  гаралтайг мэдэхгүй биш. Бүгд мэдэж байгаа атлаа албаар монгол морьдын уралдаан руу чихээ, морины комиссынхны ч, өөрсдийнхөө  ч ажлыг хүндрүүлдэг. Ийм байж болохгүй.

-Энэ зөрчлийг нэр алдартай уяачид гаргаад байдаг шиг  ээ?

 -Хэдхэн  хүнд л байгаа. Нуух ч юм байхгүй. Ерөөсөө Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчид, тэр тусмаа Манлай, Тод манлай уяачид ийм зүйл хийгээд байдаг. Зөрчлийг хөдөөгийнхнөөс, холоос ирсэн уяачдаас  хайх шаардлагагүй.  Тэр хүмүүс өөрсдөдөө дүгнэлт хийж, ард түмнийхээ наадмыг уламжлалаар нь зөв явуулахад анхаарах ёстой.

-Монголоос өөр тийм олон морьдыг зэрэг уралдуулдаг орон дэлхийд байхгүй. Онцлог гэвэл олон зүйл бий байх?

-Манай хурдан морины уралдаан онцлогтой. Үндсэндээ хоёр талдаа уралддаг. Гараа руу 25-20 км шогшоод очиж байгаа шүү дээ. Тэнд очиж зэрэгцэж зогсоод эргэж уралддаг. Ийм уралдаан Монголоос өөр оронд байхгүй. Монгол Улсын хэмжээнд жил бүрийн долдугаар сарын 11-12-нд 120 мянган морь уралддаг. Аймгийн наадамд 15 мянга орчим, улсын наадамд 2500-3000, үлдсэн 70-80 мянга нь сумдын наадамд уралддаг. Энэ том  уламжлалтай наадмаа хүндэтгэж, дэгийн дагуу зөв явуулахад гол анхаарах зүйл нь зохион байгуулагчаас гадна уяачид, унаач хүүхдүүдийн үүрэг, оролцоо юм.  Миний бодож байгаагаар морь тавиач хүүхэд гэж явууламгүй. Морь будлиулдаг, дутуу эргүүлдэг, замдаа бие биеэ ташуурддаг, зодолддог явдал морь тавьдаг хүүхдүүдээс үүдэлтэй. Наадмын комисс, салбар хорооныхон үүнийг сайн мэднэ. Анхааруулж ч байгаа байх.

-Наадмын босгон дээр манай уншигчдад, уяачдад, унаач хүүхдүүдэд та юу хэлэх вэ?

-Наадмынхаа дэг ёсыг баримталж, журамтай дэгтэй байж, бие биеэ хүндэлж, ууж идэхээ тохируулж , олон айраг түрүү авч сайхан наадаарай гэж ерөөе.

Эх сурвалж: www.polit.mn

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

15 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

4 цаг 42 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

4 цаг 42 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

4 цаг 42 мин
Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар томилогдоод ажилдаа орлоо. Шинэ сайд нарт олон нийт янз бүрийн л үнэлэлт, дүгнэлт өгч байна.

4 цаг 42 мин
Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

19 цаг 35 мин
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

19 цаг 43 мин
МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

20 цаг 6 мин
АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

21 цаг 19 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

21 цаг 33 мин