С.Мэндсайхан: 1.912.901 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн

2016-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн сонгогч болон шилжилт хөдөлгөөнд хамрагдсан иргэдийн талаар Бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханаас тодрууллаа.

-Энэ удаагийн сонгуульд хэчнээн хүн санал өгөхөөр бүртгүүлээд байна вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сонгуулийн хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн төв байгууллага хоёрдугаар сарын 1-ний байдлаар сонгуулийн насны иргэдийн жагсаалтыг гаргасан. 2016 оны гуравдугаар сарын 3-ны байдлаар хоёр сая 4048 иргэний жагсаалтыг бүрдүүлсэн. Сонгогчийн нэрсийн жагсаалт бол шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх. Мөн оршин суух хаяг нь тодорохой бүртгэлтэй, эрх зүйн чадамжтай байх гэсэн нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын хэмжээнд сонгуулийн хэсгийн тоог 2096-аас 1998 болгож өөрчилсөн. Үүний улмаас энэ сарын 3-ны байдлаар сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргахад 1.912.901 үндсэн сонгогч бүртгэгдсэн. Хуулийн дагуу гадаадад түр хугацаагаар сурч, ажиллаж байгаа иргэд сонгогчийн нэрсийн жагсаалтад түр хасуулсан тэмдэглэгээтэй байх ёстой. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээллийн дагуу хорих ангид ял эдэлж байгаа, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийн хувьд түр хасав гэсэн тэмдэглэгээтэй сонгогчийн нэрсийн жагсаалтад оруулсан. Ийм тэмдэглэгээтэй сонгогчийн тоо 85922 байна. Сонгуулийн хуулийн дагуу энэ мэдээллийг улс төрийн намуудад нээлттэй хэлбэрээр илгээсэн. Энэ сарын 3-21-ний хооронд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 897, харьяатаас гарах шийдвэр нь албан ёсоор хүчин төгөлдөр болж, улсын бүртгэлд орсон 185, шинэчилсэн бүртгэл болон хаягийн бүртгэлд гүйцээж орсон 264 хүн байсан. Мөн түр хасах тэмдэглэгээтэй буюу гадаад руу зорчиж байсан, хорих саатуулах байрнаас гарсан иргэдийн хувьд холбогдох бичиг баримтыг нь шалгаж  түр хасав тэмдэглэгээг өөрчилж сонгогчийн жагсаалтад оруулсан 1685 хүн байна.

-Хуулийн дагуу энэ сарын 18-ны дотор сонгогч санал өгөх байраа солих боломжтой. 20 гаруй мянган иргэн шилжих хүсэлтээ гаргасан гэсэн. Тэднээс албан ёсоор хэдэн хүн бүртгүүлсэн бэ?

-Өөр хэсгийн байранд эсвэл нийслэлийн иргэд өөр аймагт, аймгийн иргэд нийслэлд санал өгөх хүсэлтээ гаргасан 21199 хүн байсан. Энэ сарын 18-ны байдлаар санал авах байрандаа албан ёсоор бүртгүүлсэн хүний тоо 18309 байна. Энэ бүх хөдөлөгөөн энэ сарын 4-21-ний хооронд хийсэн өөрчлөлт юм. Бид энэ сарын 3-ны байдлаарх жагсаалтыг авсны дараа зургадугаар сарын 14-ний байдлаар нийт шилжих хүсэлтээ гаргасан сонгогчдын нэрийг тухайн хэсгийн жагсаалтаас хасч, сонгогчдын нэр, зураг, хурууны хээг 198 хэсэгт санал авах төхөөрөмжид нь мэдээллийн сан бий болгож, орон нутагт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар сонгуульд 1.910.878 үндсэн сонгогч, 84237 сонгогч түр хасав гэсэн тэмдэглэгээтэйгээр сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн байна.

-Баянхонгор, Хөвсгөл аймагт олон хүн шилжсэн гэх гомдол гарсан. Танай байгууллагын мэдээллээр хамгийн их шилжилт хөдөлгөөн хийсэн ямар аймаг байна вэ?

-18309 буюу шилжиж очсон иргэдийн нэр хэсэг болгоны нэрсийн жагсаалтад албан ёсоор бичигдэж, цахим санд орсон. Харин хурууны хээ, зураг гэсэн мэдээлэл нь энэ сарын 18-ны өдөр шилжиж амжаагүй учраас компьютерт орж амжаагүй. Тиймээс шилжиж очиж байгаа 18309 хүнээс бусад хүний хувьд бүх мэдээлэл цахим санд байршсан. Сонгуулийн хуулийн дагуу сонгогч шилжиж, өөр газар саналаа өгөх боломж байгаа. Хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн хийсэн дүнг улсын хэмжээнд нэгтгэж гаргасан. Аймгуудаас Архангайд 1341, Баянхонгорт 2261, Увст 3300, Хөвсгөлд 2985 сонгогч нэмэгдэж ирсэн байна. Энэ дөрвөн аймагт сонгогчдын шилжилт хөдөлгөөн бусад аймагтай харьцуулахад өндөр байна. Тойргоор нь авч үзвэл Баянхонгор аймгийн ес дүгээр тойрогт 1909, Увс аймагт шилжиж очсон 3300 сонгогчийн 2778 нь 31 дүгээр тойрогт байна. Мөн Хөвсгөл аймгийн 2985 сонгогчийн 1195 нь 37 дугаар тойрог, 1708 сонгогч нь 39 дүгээр тойрогт очсон дүн гарсан. Баянхонгор аймгаас МАН, АН-аас нэр дэвшиж байгаа нэр дэвшигч болон тэдний штабынхан сонгогчдын шилжилт хөдөлгөөн сонгуулийн дүн болон орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хөндөхөд нөлөөлж байна гэсэн хүсэлт ирсэн. Энэ дагуу нэгдсэн сан дээр анализ хийхэд дээрх дүн гарсан юм.  

-20 гаруй мянган иргэн хүсэлт гаргаснаас 18309 хүнийг нь бүртгэсэн. Тэгвэл үлдсэн 2000 гаруй сонгогчийн санал өгөх нь юу болох вэ?

-Тухайн тойргийн сонгогчийн 10 гаруй хувьд тэнцэх сонгогч шилжсэн байна. Хэрэв сонгуульд оролцогчийн ирц, оролцоо 100 хувь биш байх. Үндсэн газрын сонгогч 60, 70 хувьтай байвал шилжиж очсон сонгогчийн нөлөөлөл өндөрсөх магадлалтай байгаа. Бүртгэлийн байгууллага, сонгуулийн байгууллагууд өөрийн байр сууриа нэгтгэж тодорхой шийдэл гаргах шаардлагатай гэж үзэж байгаа. 21199 сонгогч хүсэлтээ гаргасан. Хуулийн дагуу хүсэлтээ гаргасан тохиолдолд тухайн хэсгийн нэрсийн жагсаалтаас хассан байгаа. Өөрөөр хэлбэл, 18-ны 00:00 цагаас өмнө очиж бүртгүүлэх ёстой байсан. 18309 хүн энэ хугацаанд очиж бүртгүүлсэн. Энэ хоёрын зөрүү буюу 2890 сонгогчийн хувьд санал өгөх эрх нь хязгаарлагдмал болсон гэж ойлгож болно.

-Гадаадад зорчиж байсан иргэдийг жагсаалтаас түр хассан байсан. Ийм хасалт хийлгэсэн иргэдийн хувьд санал өгөх боломж нь хэвээрээ байгаа юу?

-Түр хасав тэмдэглэгээтэй эсвэл гадаадад зорчих үедээ жагсаалтад түр хасав тэмдэглэгээтэйгээр орсон иргэд хуулийн хугацаанд буюу санал авах өдөр хүртэл санал хураах байранд очиж бичиг баримтаа үзүүлж, энэ тэмдэглэгээгээ шууд өөрчилж, саналаа өгөх бүрэн эрхтэй. Тиймээс ийм тэмдэглэгээтэй иргэд сонгогчийн нэрсийн жагсаалтад байгаа гэж ойлгох хэрэгтэй. Мөн энэ хүмүүсийн зураг, хурууны хээ, иргэний бүх мэдээлэл цахим сангуудад байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

9 цаг 18 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

13 цаг 51 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

17 цаг 11 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

21 цаг 16 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

21 цаг 16 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

21 цаг 16 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин