М.Одмандах: Шавь нараа сайн явааг хараад мэргэжлээрээ бахархдаг

2016-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Миний мэргэжил багш

Т.БАТСАЙХАН

“Хүүхдээ ямар хүн болгох вэ”, “Ямар мэргэжил тохирох уу”, “Энэ нийгэмд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй нь аль нь вэ”  гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж, салбартаа аль хэдийнэ амжилтын гараас атгасан “үнэт” хүмүүсийн үгсийг цувралаар хүргэж байгаа. Энэ удаагийн зочноор МУБИС-ийн Утга зохиол, сэтгүүлзүйн тэнхимийн багш М.Одмандахыг урилаа.  

-Мэргэжлээрээ амжилттай яваа тань сонголтоо зөв хийсэнтэй салшгүй холбоотой байх. Та мэргэжлээ хэрхэн сонгосон юм бэ?

-Би дунд ангийн Д.Дамдинсүрэн багшийгаа хүндэлж, “Энэ багш шигээ сайн багш болох юмсан” гэж боддог байлаа. Зав гарвал өрөөнд нь өнждөг, багш маань намайг гололгүй хуучны ном судар үзүүлдэг байсан. Монгол бичгийн тэнхим тохижуулахад нь гар бие оролцож, багшаасаа их зүйл сурсан даа. Ахлах ангид ороход хүсэл, мөрөөдөл маань жаахан өөрчлөгдсөн.  Химийн хичээлд сонирхолтой болж, тусгай хөтөлбөрөөр гүнзгийрүүлэн хичээллэж, эмч болохоор шийдлээ. Хамаатнууд намайг эмч бол гээд л би ч мэс заслын эмч болох сонирхол төрөөд уйгагүй бэлтгэсэн боловч тэр жил манай аймагт АУИС-ийн хуваарь очоогүй юм.  Тиймээс монгол хэлээрээ өрсөлдөж, сэтгүүлзүй, монгол хэл, уран зохиолын багш болохоор элсэлтийн шалгалт өгч байлаа.  Гэхдээ би бас л сэтгүүлч болж чадаагүй.  Хувь заяа аяндаа л намайг хөтөлж, МУИС-ийн сэтгүүлчийн ангийн ганцхан хуваарьт өрсөлдөж, ялагдсан.  Тэгээд УБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангид хуваарь авч багш болох гараа минь тавигдсан юм. Багын мөрөөдөл маань дундаа нэг өөрчлөгдсөн ч хувь заяаны эрхээр багшийн мэргэжилтэй болж, түүнээс хойш төрөлх сургуульдаа багшилж байна.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

- Жил бүр шинэ оюутныг хүлээн авч, хуучин оюутнаа үдэж, чөлөө завгүй байдаг. Оюутнууд маань анх их сургуульд ороод учраа мэдэхгүй ирдэг ч удалгүй өөрийн гэсэн мэргэжилдээ эзэн болж, чадварлаг мэргэжилтэн болон гарах тэр мөч хамгийн сайхан нь байдаг.  Эрдэм, мэдлэг өвөртлөн өд жигүүрээ дэлгэн нисэх шувууд шиг тал тал тийшээ таран оддог ч гэсэн цаг үргэлж, сургууль, багш нартайгаа холбоотой байж, мэргэжлээрээ ажиллаж, амжилт гаргаж байгааг харахдаа өөрөөрөө үнэхээр их бахархдаг. “Тэр хүүхдүүдийн суурийг нь зөв тавьж өгсөн байна даа”  гэж бодохоор мэргэжлийнхээ сайхныг улам бүр мэдэрдэг дээ.

-Одоогийн нийгмийн байдал таны мэргэжлийг хэрхэн хүлээн авч, яаж үнэлж байна вэ?

- Нэг үеэ бодвол багш мэргэжлийг ойлгож, хүндэлж, эрэлт нь нэмэгдэж байна. Анх намайг багш мэргэжил сонгож байхад хөдөөгийнхөн голдуу УБИС-д сурдаг байлаа.  Мөн багшийн цалин хөлс, нийгмийн хангамж тааруу, эрэлт ч муу байсан. Тэр үеийг бодвол одоо төр засаг ч анхаарч, цалин нэмэгдэж, хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдэж байна. Төр засгаас тусгайлан анхаарч, бодлогоор дэмжиж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, нийгмийн хангамжийг нь сайжруулах арга хэмжээ авч байгаа нь нийгэм дэх хүмүүсийн хандлагыг өөрчилж байна.

-Та мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?

- Би багш мэргэжлийн ирээдүйг гэрэлтэйгээр хардаг. Боловсролын салбарын өөрчлөлт ч багшийн үүргийг өндөрт өргөж, хариуцлага үүрүүлж байна. Улсын хөгжил боловсролын салбараас илүү хамаарна. Тийм болохоор бид хөгжлийг авчрах боломжийг бүрдүүлж чадна гэж боддог шүү. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12