Соёлын төвийн удирдах ажилтнууд чуулав

2016-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

“Соёлын төвийн удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн” хоёр дахь өдрөө Дуурь бүжгийн эрдмийн театрт үргэлжилж байна. Зөвлөгөөний зорилго нь сумдын Соёлын төв, дүүргүүдийн Соёлын ордны үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хийх ажлаа тодорхойлоход чиглэж буй юм. Энэ үеэр БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Оюунбат Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барих гэж байгаа аж. Шинэчилсэн найруулгаар орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг тусгасан. Орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдэд таван жил тутамд олгодог тэтгэмжийг энэ хүмүүс авдаггүй. Тиймээс салбарын ажилчдын нийгмийн асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байна гэв.

Зөвлөгөөнд БСШУЯ-ны мэргэжилтнүүд болон сумдын Соёлын төвийн эрхлэгчид, дүүргийн Соёлын ордны захирлууд, аймаг, нийслэлийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн гээд 300 гаруй төлөөлөгч иржээ. Энэ үеэр БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Цэндсүрэн, Төв аймгийн Боловсрол, соёлын газрын Соёлын бодлого, хэрэгжилт, зохион байгуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг нарын сэтгэгдлийг сонирхлоо.

Ц.Цэндсүрэн: СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛУУЛСАН

-Би сая биет бус өвийн бодлого, зохицуулалт, хэрэгжилт гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Бид 2014 оны тавдугаар сард УИХ-ын чуулганаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Хуучин долоон бүлэгтэй байсан бол 13 бүлэгтэй том хуулийг батлуулж чадсан. Үүний нэг нь Соёлын биет бус өвийн эрхзүйн орчныг бүрдүүлэх чухал заалт орсон. Тухайлбал, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн эрх үүрэг гэж бий. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах, түүнийг түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, сэргээхэд төрөөс санхүүгийн дэмжлэг авна гэсэн нэг эрхтэй. Үүрэг нь шавь сургана,  соёлын өвөө сурталчилна, тухайн өвөө бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж заасан байх жишээтэй. Мөн шинээр мэргэжлийн зөвлөл гэж байна. Энэ зөвлөл өмнө нь Үндэсний зөвлөл гэж байсан. Жилд 1-2 удаа хуралдаад Соёлын биет бус өвийг тогтоох ажиллагаа хийдэг байсан бол одоо энэ үйл ажиллагаа нэлээд өргөжиж байгаа.  

Б.Тунгалаг: ОРОН НУТАГТ БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ БАЙНА

-Энэхүү зөвлөгөөнд сумдын Соёлын төвийн эрхлэгч нар тухайн орон нутгийн удирдах ажилтан гэдгээрээ улсын хэмжээнд анх удаа цуглаж байгаагаараа, онцлог. Сумдын Соёлын төвийн эрхлэгч нарын төвшинг гурван жилд нэг удаа тогтоодог. Манай аймгийн 27 сумын 26 нь Соёлын төвтэй. Бидний нэг давуу тал нь нийслэлээ тойрон оршдог. Боловсон хүчин хангалттай байдаг. Тиймээс мэргэжлийн ур чадварын төвшинг тогтоож, аль чадвартай нь тухайн байгууллагыг удирдана. Мөн хөгжим, бүжиг, номын санч гээд тухайн байгууллагад ажиллаж байгаа орон тооны хүмүүст жил бүр ур чадварын уралдаан зохиодог. СУИС-тай хамтарч шат дараалсан сургалтуудыг зохион байгуулдаг.

Энэ оноос эхлээд мэргэжлийн урлагийн байгууллагаа түшиглээд сумдынхаа Соёлын тө­вийн ажилчдыг мэргэ­шүүлж эхлээд байна. Сумдын Соёлын төвийг аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийг 1990-ээд оноос эхэлсэн. Үүгээрээ жилд хоёр удаа ажлыг нь дүгнэдэг. Бодлого, шийдвэрийн зорилт тухайн жилд хэрэг­жүүлж байгаа аж­лын үр дүн ямар байгаа. Дараа жилийн зорилтоо тодорхойлоход юун дээр анхаарах вэ гэдгийг хагас, бүтэн жилээр нь дүгнэчихдэг. Хамгийн гол нь өнөөдөр орон нутагт боловсон хүчин их дутмаг байдаг болохоор бид үүн дээр түлхүү анхаарч ажилладаг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12