ХҮЭК-ийн зөвлөмжийг ЦЕГ, СЕХ тоохгүй байгаагийн цаана

2016-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.АРИУН

ХҮЭК-оос Сонгуулийн ерөнхий хороонд хандан 2016 оны тавдугаар сарын 30-нд СЕХ-нд хандан зөвлөмж хүргүүлсэн. ХҮЭК “Сон­гуу­лийн Ерөнхий Хороо нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг Сонгуулийн тухай хуу­лийн 129.1.5 дахь хэсэгт заас­­­наар бүрдэл дутуу гэх шал­таг тоочин бүртгэхгүй байх хандлагатай байна. Сон­гуулийн тухай хуулийн  125.4.4 дэх хэсэгт зааснаар бүр­дүү­лэх материал гэдгийн жаг­саалтад сонгуульд нэр дэв­шигч нь цагдаагийн бай­гууллагаас ял шийт­гэл­тэй эсэх талаар лав­лагаа авна гэсэн заалтыг үндэс­лэн МАХН болон МАХН-ын даргыг сон­гуульд оролцуулахгүй байх, намын даргын сон­гуульд оролцох эрхийг бү­дүүлгээр зөрчих гэж бай­гаад санаа зовж байгаа тул Сонгуулийн Ерөн­хий Хороог хүний эрхийн үндсэн зарчмуудад нийцүүлэн ажиллах талаар бие даасан зөвлөмж, санал гаргаж бидний сонгуульд орол­цох эрхээ эдлэх болол­цоонд туслалцаа үзүү­лэхийг хүсье” гэсэн билээ.

Мөн ХҮЭК-ийн даргаас СЕХ-ны дарга  Ч.Содномцэрэнд илгээсэн албан тоотдоо “Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлд “Хүн бүр улсаа удирдахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй”, “Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй”, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлийн b-д “... жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох, сонгогдох эрхийг эдэлнэ”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-т “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж тус тус заасан байх тул МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх асуудлыг шийдвэрлэхдээ Комиссын дүгнэлтийг анхаарахыг” хүссэн. Гэтэл  СЕХ энэ зөвлөмжийг хүлээж авсангүй. ЦЕГ-аас гаргаж өгсөн “Н.Энхбаяр ялтай” гэдэг бичгийг үндэслэн түүний сонгогдох эрхийг зөрчин УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хариу өгчихөөд байна.  Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгсөнийг эцэстээ Цагдаагийн газрын бичгээр хязгаарлаж байгаа энэ үйлдлийн цаана улс төрийн өрсөлдөгчөө ямар нэгэн аргаар сонгуульд оролцуулахгүй гэсэн бохир улс төрийн тоглолт явж байгааг  МАХН-ын дарга Н.Энхбаяр зургадугаар сарын 2-нд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн билээ.

Н.Энхбаярт холбоотой ялтай ялгүйн тухай асуудал нь Өршөөлийн хууль гарснаар дууссан гэж АН-ын толгой хуульчдын нэг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хүртэл жиргэж байсныг уншигчид санаж буй биз ээ. Хүний эрхийг хамгаалдаг гол байгууллагын зөвлөмжийг СЕХ хороо тоохгүй байгаагаа ЦЕГ-аас ирсэн бичгээр тайлбарлаж байгаа. Цагдаагийн ерөнхий газрыг ийм бичиг гарга гэж хэн дарамтлаад байна вэ гэдэг асуудал гарч ирнэ. ЦЕГ-ын даргын Засгийн газар, тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилдог. ЦЕГ-ын даргыг огцруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан Хууль зүйн сайд Д.Дорлигжав  нь Ч.Сайханбилэгээс “Тэгвэл Засгаас гар” гэдэг үгийг сонссон гэдэг. Товчхондоо бол ЦЕГ-ын дарга нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дуулгавартай хүн гэсэн үг. Ийм гинжин холбоогоор уялдсан улс төр-бизнес сүлбэлдсэн бүлэглэл МАХН-ын даргыг сонгогдох эрхийг хоёр дахь удаагаа хязгаарлаад байна.  Н.Энхбаяр хэвлэлийн хурал хийхдээ  “2012 онд СЕХ-ны толгойд МАН, АН-ын нөхдүүд байсан. Тэд нийлээд “Н.Энхбаяр УИХ-ын гишүүн байх мэдлэг, боловсрол, ур чадвар туршлага дутуу байна” гэж хассан. 2016 онд цагдаагийн байгууллагаар далимдуулж сонгуульд оролцуулахгүй байна. МАНАН дахиад ноёрхож ард түмнийг хуурч, худлаа хэлж Тавантолгойг хувааж идэх гэж байна. Ийм байдал байж болохуу, үгүй юу гэдгийг ард түмнээсээ асуумаар байна” гэсэн билээ. 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12