Санхүүгийн зах зээл дэх татварын тогтолцоо

2016-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аливаа улсын төрөөс иргэд, аж ахуйн нэгждээ ногдуулж буй татвар нь үндсэн хоёр үүрэгтэй. Эхнийх нь мэдээж улсын төсвийн орлогыг бүрдүүлэх. Ингэснээр цагдаа, шүүх зэрэг хувийн хэвшлээс үргэлж ангид байх төрийн бүтцийн байгууллагуудыг санхүүжүүлэх мөн эрчим хүч болон автозамын сүлжээ зэрэг улсын хэмжээний дэд бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэдэг. Харин хоёр дахь нь эдийн засаг дахь ерөнхий зохицуулалтыг хэрэгжүүлэх юм. 

Монгол Улсын Үндсэн Хуульд “…Төр нь үндэсний эдийн засгийн  аюулгүй байдал,  аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан байдаг. Онол болон практикийн аль алинд нь баялаг, орлогын тэгш хуваарилалтыг бий болгоход татварыг ашигладаг. Тухайлбал, ашиг орлого ихтэй сал­барт өндөр татвар ногдуулж тэрхүү орлогыг нийгмийн халамж, тэтгэ­вэр, тэтгэмжид зарцуулах нь ихэнх улсын төрөөс баримталдаг тат­варын бодлогын нийтлэг зарчим.

Санхүүгийн зах зээлийн гол хоёр салбар нь  арилжааны банк болон үнэт цаасны зах зээл юм. Одоогоор санхүүгийн зах зээлийн 96 хувийг арил­жааны банк дангаараа бүрдүүлдэг. Гэтэл урт хуга­цаат, бага хүүтэй сан­хүү­жилт бэлтгэн нийлүү­лэх үүрэг бүхий үнэт цаасны зах зээл дөн­гөж хоёр хувийг эзэл­дэг. Даатгал, бичил санхүү, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн бусад үйлчилгээ нийлээд үлдэх хоёр хувийг эзэлнэ. Төрийн удирдлагууд,  Засгийн газар болон на­муудын мөрийн хөтөл­бөрт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ, хөрөнгийн биржийг сэрээнэ, олон нийтийн хөрөнгө оруулалтын талбарыг бий болгоно гэх хоосон уриа, лоозон их байх боловч сүүлийн 25 жилийн хугацаанд арилжааны банкнаас өөр санхүүгийн байгуулагууд хөгжих нь байтугай хаалгаа барьж, дампуурсан нь их.

Санхүүгийн зах зээл дэх оролцогч байгуул­лагуудын тэгш бус өсөлт, хөгжилт нь энэ салбарт баримталсан татварын бодлогын тэгш бус байдалтай шууд хамааралтай гэж болно. Жишээлбэл, хувь хүнд татвар төлсний дараа тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал байлаа гэхэд хоёр сонголт бий. Арилжааны банкинд хадгалууулж хүү авах эсвэл Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн бонд, хувьцаа, үнэт цаас худалдан авч ногдол ашиг хүртэх. “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн дагуу иргэд аливаа компа­нийн хувьцаа, үнэт цаасны ногдол ашиг болон ханшийн зөрүүнээс олсон орлогын 10 хувиар тооцож улсад татвар төлдөг. Тухайлбал, Хөрөнгийн биржээр нээлттэй арилжигдсан “Эрчим Инженеринг” компанийн бондоос 10 сая төгрөгийн хүүгийн орлого олсон бол түүний 10 хувь болох нэг сая төгрөгийг татварт төлнө гэсэн үг. Харин энэ хэмжээний мөнгийг арилжааны банкинд байр­шуулвал “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 16.1.16 дахь заалтаар хадгаламжийн хүүгийн орлого нь татвараас чө­лөө­лөгдөнө гэж заа­сан байдаг. Тиймээс хоёр сонголтын нэг нь хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх тул иргэд мөнгөн хуримтлалаа тэрхүү салбарт оруулж байгаа нь төрөөс сан­хүүгийн салбарт баримталсан татварын бодлогын үр нөлөө юм. Олон улсын нийтлэг жишгээр банкны хадгаламжийн хүү нь эсрэгээрээ энгийн бус орлогод тооцогдож илүү өндөр буюу 30-40 хувийн татвартай байдаг байна.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр үүний үр ашгийг хүртэх нь бодит үйлдвэрлэл, үйл­чилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд юм. Тэдний өртөг зардлын гол орц болох санхүүжилтийн хүү буурснаар өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, банк­наас бусад сан­хүүгийн салбарыг со­лонго­руулан хөгжүүлэх эхний алхам нь татварын эрх тэгш, шударга зохицуулалтыг хэрэгжүүлэх явдал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12