Ц.Дашдондов: Сэтгүүлч гэсэн алдрыг өргөн түмнээс л хүртэх болохоос биш өөрөө өөртөө өгчихгүй

2016-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондовтой сэтгүүлч Э.Энэрэлийн хийсэн ярилцлагыг дахин хүргэж байна.  

-Жил бүрийн тавдугаар сарын 3-нд  хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Дэлхий даяар тэмдэглэдэг болсоор 25 жилийн нүүр үзэж байна. Уг үйл явцыг улс орондоо эхлүүлсэн хүний нэг нь та биз дээ?

-Үүнийг би өөрөө бат­лах гээд байх нь ч юу юм дээ. Харин Р.Хадбаатар Ерөн­хийлөгчтэй Монголын сонины холбооноос 2013 онд чөлөөт хэвлэлийн анхдагчийн нэгээр намайг тодруулж өгсөн өргөмж­лөлдөө “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өд­рийг Монгол Улсад тэм­­дэглэх ажлыг анх санаа­чилж, чөлөөт хэв­лэлийг төлөв­шүүлэн хөг­жүү­лэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж...” гэхчлэн цохон тэм­дэглэсэн байдаг. Үүнийг би үнэ хүнд­тэйд үздэгээр барахгүй албан ёсныд тооцож ач холбогдол өгдөг. Гэхдээ хэв­лэлийн эрх чөлөө гэдэг чинь аль нэгний айхтар сүр­хийдээ бүтээчихдэг амар хялбар ажил үйлс ердөө ч биш. Тун бэрх түүхэн үйл явц.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх болсны учир шалтгааныг уншигчдад хэлж өгнө үү?

-1990-ээд оны эхээр Африк хэмээх том тивийн тусгаар шинэ жижиг улс Намибийн нийслэл Виндхук хотноо тухайн бүс нутгийн сэтгүүлчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуран чуулж хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг айхтар хурцаар ажил хэрэгч ярилцсаны эцэст тусгай том тунхаг бичиг баталж гаргасан.  Тэр нь хожмоо Виндхукийн тунхаг хэмээн алдаршсанаар барахгүй НҮБ-ын зүгээс хүчтэй дэмжлэг хүлээж чадсан.

Тунхаг гарсан тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” гэж өргөн тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганы зөвлөмж хүртэл гарсан юм. Эхэндээ “International press freedom day” гэгдэж байснаа төдөлгүй “World press Freedom day” болж хувирсан. Үг дагаж утга өөрчлөгддөг болохоор үүнд бас учир ялгаа байгаа л даа. Тухайн өдрийг тохиолдуулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хүний эрхийн Дээд комиссар, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал гэсэн ийм гурван хүнээс орон бүхний төр, засаг, олон нийтэд хандсан  уриалга, илгээлт гаргадаг байснаа хожмоо тэр нь дан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлынх болсон нь ач холбогдол нь буурсандаа бус аяндаа хэрэгжиж хэвшсэнтэй  нь холбоотой биз. Угаасаа хүмүүн төрөлхтний хамгийн өнөр том хамтын нийгэмлэгийн сэдэл шийдэлтэй болохоор НҮБ-ын хүрээнд дэлхийн хэмжээний дэлгэр үйлс өрнүүлдэг төрөлжсөн байгууллага-ЮНЕСКО–гийн шууд ивээл-Эгида дор болдог болохоор хэвлэлийн эрх чөлөөний өдрийг улс орон бүхэнд утга төгс тэмдэглэдэг л дээ. Чингэхдээ ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тулгуур зарчим, үндсэн үзүүлэлт, гол шалгуур гэгддэг чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний байдал төлөв тухайн улс оронд ямар байна цаашид яах, хэрхэх талаар хэлэлцүүлэг яриаг жирийн өдрүүдээс илүүтэй жин дарах түвшинд өрнүүлж, уг асуудлаарх уриа, дуудлагыг улам хүчтэй чанга цуурайтуулж төр, түмний анхаарлыг тэр зүгт хандуулж төвлөрүүлэхийг зорьдог.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн алдар гавьяаг дурсан хүндэтгэл үзүүлдэг. Шаардлагатай гэж үзвэл эрх баригчдад элдэв санал тавьж өргөх бичиг өгч янз янзын акц, үйл ажиллагаа явуулж, тэр ч бүү хэл тэмцэл хүртэл хийгддэг.

Манайд ч өөрцгүй эхэндээ байдал их л эмзэг хурцдуу байснаа сүүл тийшээгээ даан ялангуяа хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдаж, төр засгийн хэвлэл мэдээллийн харъяалал, статус өөрчлөгдөх зэргээр ахиц дэвшил гарсны хэрээр аяндаа байдал арай аядуу болсон л доо.

Мэдээлэлд нэвтэрч, олж авна гэдэг бол хүмүүн заяатан үгээ хэлж, үзэл бодол байр сууриа илэрхийлэх суурь эрх дархын салшгүй бүрдэл хэсэг агаад иргэн зоны эдлэх зонхи гол эрх чөлөө юм.Холболттой, холболтгүй аль ч суваг, мэдээлэл нь, ардчилал, сайн засаглал хийгээд хууль ёс хэрэгжилтийн тулах цэг, тулгын чулуу мөнийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулж ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирана Бокова энэ удаад ирүүлсэн илгээлтдээ  “Access to Information is a fundamental freedom and part of the basic human right to freedom of expression. Receiving and imparting information, both offline and online, is a cornerstone of democracy, good governance, and rule of law” гэхчлэн томъёолсон  байна.

Улмаар 2030 онд авч хэлэлцэж шийдэхээр төлөвлөгдсөн тогтвортой хөгжил (Sustainable Development)-ын зорилтуудын дотор мэдээллийн эрх чөлөөг хангаж хамгаалах асуудал ч багтаж буйг хатагтай И.Бокова энэ удаагийнхаа илгээлтэд зориудаар цохон тэмдэглэжээ.

Монголд анх хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхэд ЮНЕСКО-гийн үндэсний комиссынхон маань бидэнтэй гар ганзага нийлж нягт хамтарч ажилласаар өдий хүрснийг өнөөдөр хэлэхгүй бол хэзээ хэлэх вэ. 1994 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хэвлэл мэдээллийнхэнд олгодог хүндэт шагналын эхнийхийг надад, хоёр дахийг С.Цогтсайханд хүртээсэн. Х.Наранжаргалын тэргүүлдэг “Глоб интернэшнл” ТББ энэ өдрийг тэмдэглэхэд  сайтар бэлтгэж санаачилгатай ханддагийг онцлохоос аргагүй. Би гэхэд энэ өдөр тохиох тоолонд хэвлэлийнхний хүсэлтээр  бишгүй дээ л бичиж ярьж ирлээ.

-Таныг чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг гэдэг шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөө хэр байгаа талаар хүн бүр өөрийнхөөрөө тайлж, тайлбарладаг л даа...

-За тэр загалмайлсан эцэг мэцэг ч яамай. Миний үзэг нэгт үнэнч сайхан нөхдөөс маань л үүссэн үг. Ямар муу санасандаа тэгэв гэж дээ. Сайн санасандаа л тэр.

Энийг эс тоовол ёстой нөгөө, нөхдийнхөө тос шиг сайхан сэтгэлийг царцааж, сүү шиг санааг нь ээдүүлсэн мэт эвгүй зүйл болох учир тэгж би тэнэгтэмгүй. Эндээ гэхэд бид эгээ ч зүгээр суугаагүй л дээ. Хэдийгээр бэрхшээлтэй байсан ч ид эгзэгтэй үед чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөж улмаар манай гаригийн сэтгүүлчдийн хамгийн том хамтын нийгэмлэг болох Брюссельд төвтэй ОУСХ-ны орлогч гишүүн болсноо удаж төдөлгүй жинхэлж улмаар түүний удирдах бүтцэд нь хүртэл сонгогдон төлөөлөлтэй болж чадаж байсан цаг үе ч бий.

“Freedom forum”, “Freedom house”, IFEX(International Freedom of Expression Exchange, Clearing House),  “Reporters Without Borders”... гэх зэрэг байгууллагын дүгнэлтээр Монгол хэвлэлийн бүрэн эрх чөлөөт орон хэмээн хэлүүлж байсан удаа ч бий. Одоо тэгвэл party free press-т буюу хэвлэлийн хагас заримдаг эрх чөлөөт орон болчихсон мэтийн мэдээг  хэвлэлээс харсан. Харамсалтайяа.

“Чөлөөт хэвлэл”, “Хэвлэлийн эрх чөлөө” энээ тэрээ гэдэг ухагдахуун урьд өмнө нь Монголд огт сураггүй байсан дээрээс хүн зон түүнийг хүлээж авахдаа анхны үедээ сэтгэл-зүйн хувьд бэлэн бусдуу байсан даа.

Watchdog, Freelance... гэхэд  ойлгож ядаад ч байх шиг байснаа аяндаа дасч амт шимтийг мэдэрдэг болсон. Үүнийг өгүүлдгийн учир гэвэл чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний тухай онол төсөөлөл ойлголт, үзэл санааг түгээн дэлгэрүүлж хүн ардын хүртээл болгохын төлөө боломжтой тохиолдол бүхнийг алддаггүй ашиглахыг хичээж явсан сэтгүүлч та бидний хүчин чармайлт талаар болоогүй шүү гэх гэсэн юм. Гэвч ажил дуусч асуудал бүрэн шийдэгдэх яагаа ч үгүй.

- Тэгэхээр хоёулаа дээр ярьснаа дэлгэрүүлж товч хөндсөнөө тодотгоё л доо. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг чухамдаа юу юм бэ?

-Тэгье, тэгье. Тэгэхдээ ямар цаг үед юуны тухай ярилцах гэж байгаагаа урьдчилан ухаарч тохиролцъё. Ер бусын цагт ер бусын л сэдвээр ярих нь дээ. Асуудлаар дүүрэн нийгэм, асуудлаар дүүрэн сэтгүүл-зүй. Ажилгүйдэл, ядуурал айхтар газар авч нийгмийг нэлд нь нэрвэж аван хайлав. Улс төр улайсч, уур, бухимдал ихсэж,нийгэм доргиж, хүн ард хөдөлгөөнд ороод ч байх шиг тийм тавгүйдүү байдалд та бидэн хоёр хэвлэлийн эрх чөлөө гэсэн хүндхэн сэдвийг хөндөх нь  дээ. Хэвлэлийн эрх чөлөөг хүн үгээ хэлж, үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, түүнийгээ хамгаалах эрх чөлөө гэж хамгийн энгийнээр томъёолж болох. Дэлхий даяарт дагадаг хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын мөн 19 дэх заалтыг агуулгаар нь танилцуулья. Тэнд: хүн бүр өөрийн гэсэн үзэл санаа, байр суурьтай байх агаад тэрнийгээ амаар, бичгээр, дүрс, дуу авиа зэрэг аль л боломжтой арга хэрэгсэл, хэлбэрээр илэрхийлнэ. Ингэх нь улсын хил хязгаараас үл шалтгаална гэдгийг хэнд ч ойлгогдохоор хэлсэн байдаг. Түүнийг манай тулгуур хуульд тусгасан хэдий ч дутуу болсон. Иргэд өөрт хэрэгтэй мэдээллээ хайж олж авахыг нь хэлсэн хэрнээ хэрхэхийг нь оруулалгүй орхичихсон.

-Таны бодлоор Монголд хэвлэл, мэдээллийн эрх чөлөө жинхэнэ утгаараа байж чадаж байна уу?

- Миний бодлоор гэж мэдэмхийрч хариуламгүй байна. Миний бодлоор гээд байвал хэн ч юу ч бодож болноо доо. Миний бодлоор гэхэд тохирох ч юм бий, тохирохгүй ч юм бий. Одоо чинь аливаад мэдлэгээр хандаж, асуудлыг ухаанаар шийдэж, философиор сэтгэдэг цаг. Даан ялангуяа чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө мэтийн ийм эгзэгтэй, манайдаа машид шинэ тулгар сэдвээр ярихад заавал ч үгүй цаана нь барьж авах баттай эх сурвалж байх хэрэгтэйг бодолцож манай гаригийн сэтгүүлчдийн мэргэжлийн том байгууллага   ОУСХ-ны нэгэн гол баримт бичигт онцолж өгүүлснийг ориг эхээр нь толилуулбаас: “There can be no press freedom if journalists exist in conditions of corruption, poverty or fear”  буюу “Хэрэв зээ сэтгүүлчид авилга, хээл хахуул, ядуу зүдүү байдал, айдас хүйдэсийн орчин нөхцөлд байгаа бол тэнд хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй” гэжээ. Тэгвэл Монголд авлига, ядуурал, айдас болгоомжлолын аль аль нь байгаа шүү дээ. Тулгалт ятгалга (Манипуляци), суртал ухуулга (пропаганда), цагдаж хянах (цэнзүүр) гэсэн ийм гурван зүйлийг ардчилсан чөлөөт сэтгүүл-зүйд эрс цээрлэдэг ч эдгээрийн элемент их, бага хэмжээгээр монголд байна. Ингээд бодохоор хэвлэлийн эрх чөлөө бий эсэх нь ихэд эргэлзээтэй. Тэгэх тусмаа та асуулт тавихдаа жинхэнэ утгаараа гэсэн жин дарахуйц хэрсүү хэллэг хэрэглэжээ. Тэрнийг чинь алаг хорвоогийн хаан хэл англиар болохоор “in genuine sense”гэнэ. Үүнээс наагуур хэлэх гэхээр үгийн үнэт утга нь гээгдчихнэ. Ингэхээр болохгүй. Таны тавьсан энэ асуултад өгөх хариултыг үүгээр өндөрлөх нь хангалтгүй байж мэдэх учир нэмж  хэдэн үг хэлэхэд хэвлэлийн эрх чөлөөг хэмжиж төвшинг нь тогтоохдоо ямар шалгуур, ямар параметр, ямар шкала хэрэглэдэг нь одоогоор огт ойлгогдохооргүй бүрхэг бүдүүвч, багцаа баримжаа төдий байна. Энийг цаашид ил тод, төгс төгөлдөр боловсронгуй болгомоор байгаа юм.

Өнөөдөр манай үндэсний сэтгүүлзүй хаана ямар төвшинд байна, хаашаа яваад байгааг ярих дуртай нь олон ч яг хэлж чаддаг нь хэд байна даа?!

-Хэвлэлийн эрх чөлөө хэрэгжих бодит илрэл нь чөлөөт хэвлэл мэдээлэл. Тийм болохоор чөлөөт хэвлэл гэдэг маань  ер нь юу байж таарах вэ.Хэт их мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй сэдэв энэ болж хувирах гээд байна уу даа?

-Дэлхийн даяарт түгж, хүндэтгэж, хүлээн зөвшөөрч, даган мөрддөг “The charter for a free press” (Чөлөөт хэвлэлийн харти): “A free press means a free people” (Чөлөөт хэвлэл гэдэг бол чөлөөт хүн ард) хэмээн хэлснээр эхэлдэг. Ингэж эхэлнэ гэдэг их учиртай. Чөлөөт хэвлэлийг иргэд түмэн гэснээс бус эрх баригчид юмуу эсвэл дарга сайд гээгүй. Мөнхүү Харти-д: “Цензур (цагдаж хянах) шууд болон дам ямарваа хэлбэрээр байж таарахгүй (censorship direct or indirect, is unacceptable) гэж хүртэл заасан.

 Түүнчлэн англо-саксон хэвлэлийн уламжлалыг тусгасан 10 номлол (the ten commandments for a free press)-т: Хэвлэл чөлөөтэй байгууштай бөгөөд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө нь хуулиар хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан байх. Хэвлэл цагдалт цензүүргүй, хараат бус бие даасан хийгээд шүүмжлэмтгий дөрөв дэх засаглал байх гэсэн хэрэг гэхчилэнгээр өгүүлдэг. Ардчилалгүй чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэл ардчилал гэж байхгүй. Чөлөөт хэвлэлгүй хэдий чинээ хөгжинө нийгэм төдий чинээ эрүүл байна. Монгол дахь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл 400-аад байгаагийн дотор өдөр тутмын сонин 10 гаруй, янз бүрийн сэтгүүл 100 шахам, үндэсний гэхээр телевиз арван хэд, радио станц ная дөхөхөөр байна. Хүн амын тоотой  харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт.

Харин чанар нь хэр зэргийг хэлэхэд хэцүү.Одоогоор манайд чанартай чансаат сэтгүүл-зүй (Quality journalism), хариуцлагатай хаашаа ч гарцаагүй гэхээр барим тавин яв цав сэтгүүл-зүй (responsibility буюу accountability journalism),бодит сэтгүүл-зүй (objective journalism) ...гэх зэрэг сэтгүүл-зүйн зонхилох төрөл бүгд байгаа.Үүгээр ч үл барам ялдам нялуун,ая тал зассан “sweet heart journalism”,“sweet heart media”ч бий. Зүсэн бүрийн буюу конгломерат гэмээр.

Ёстой л нөгөө сайн муутайгаа нийлж гэр дүүрдэг,сархинаг гүзээтэйгээ холилдож тогоо дүүрдэг гэгч л болоод байна.

Хэдийгээр алдаж онож байгаа ч гэсэн нийгмийг идээ бээрээс нь цэвэрлэж эрүүлжүүлж төвхнүүлэх тал дээр чөлөөт сэтгүүлч,чөлөөт хэвлэл,мэдээллийн ач тус,үзүүлэх нөлөө үнэхээр үлэмж. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр чөлөөт хэвлэлийнхнээс цэрвэж эмээх, цэнэж болгоомжлох эрхтэн дархтан байдаг нь тийм ч муу зүйл биш. Хэрвээ чөлөөт хэвлэл гэж байгаагүй бол тэд яах ч байсан юм бүү мэд.Contemporary journalismбуюу орчин цагийн сэтгүүл-зүйн ойлголт төсөөлөл газар авч, тэр хүрээнд сошиал медиа,тоон систем, интернет сүлжээ, twitter, facebookгэх мэт урьд өмнө огт сураггүй байсан жирийн гэхийн аргагүй нарийн, жинхэнэ феномен гэхүйц шинэ шинэ хандлага, үзэгдэл, үйл явц шил, шилээ даран өрнөв. Өрнөдөд мэдээллийн эриний төргүүлэн довтлогч түүчээ хүч нь технологи (Technology is the driving force of information Age)...гэхчилэн хэлж томъёолдог боллоо. Монголд гэхэд л цахим сэтгүүл-зүй цахиур хагалж,цар хүрээ нь хүчтэйеэ тэлж, түргэн зуурт түрж орж ирэн олширсоор одоо хэчнээн ч болчихоод байнав бүү мэд. Сав саяхан “Control media” гэсэн нэрнээсээ өгсүүлээд нэн содон цахим мэдээллийн цоо шинэхэн бүл цовоо дуу хадаасаар мэндэлсэн нь хоромхон зуурт 20-30 мянга хол давсан хандагчтай болчихжээ. Үүний үүдийг нээж, өрхийг татаж, голомтыг нь бадруулагч нь Ц.Энхбат хэмээх уншиж сонссон, ухаарч ойлгосон нь их, соёл эрдэм төгөлдөр содон нэгэн байсан. Хот, хөдөөгөөс, тухайлбал Дарханаас хүртэл Ө.Рагчаасүрэн мэтийн эрх чөлөөт хэвлэлд элэгтэй эрхмүүд Ц.Энхбатын сайтын талаар  ихэд ам сайтай байгаагаа илэрхийлж байсныг нь сонсоход бахтай байв.

-Үг хэлэх,хэвлэн нийтлэх эрх чөлөө Монголд хууль эрх зүйн талаасаа хэрэг хэр баталгаажсан гэж та үзэж байна вэ?

-Үндсэн хуульд муугүй тусгагдсан.1998 онд хэвлэл,мэдээллийн эрх чөлөөний тухай авсаар цомхон атлаа час хийсэн чамбай заалттай хууль гарсан. Дутуу төрчих гээд дуншиж өвдөж гацаад машид зовоосон тэрхүү хууль гарахад мань мэтийн оролцоо ч байсан. Төр засагт сүжирч түүний дуулгавартай дуу хоолой рупор нь болж үйлчилж ирсэн радио,телевизийн харьяалал,статусыг өөрчилж олон нийтийнх болгосон нь чухамхүү дээрх хуулийн дэлгэр өгөөж. Сэтгүүлчдийн шилдэг корпус ч тэнд байсан. Одоо харин ямар болсон нь ойлгомжгүй. Орой болгон л өөрсдийгөө өргөн дөвийлгөж бусдаас давуу гээд байх юм. Тийм л болтугай. Муу барааг л сайн рекламдах шаардлагатай болдогсон доо. Үнэхээр сайхныг бол үтэр түргэнээр хүмүүс булаацалдаад л авчихдаг. Сурталчлах шаардлага ч гардаггүй.

МҮОНТВ-ээс сурталчлаад байгаа шиг хаа сайгүй ажил сайжраад л, амьдрал дээшлээд л, хөгжил цэцэглээд байна уу гэвэл арай л тиймгүй.Асар өөр байгаа. Хэвлэл мэдээллээр хуудуугүй үнэн, хуурамчгүй жинхэнийг л дамжуулдаг баймаарсан. Байдал төлөв  ямар л байна, яг л түүнийг байгаа хэвээр нь будаж шунхдалгүй, гоёчилж гоодолгүйгээр голчтой үнэн мөнөөр нь мэдээлэх учиртайсан.

 

Төгсгөл нь http://www.polit.mn/content/79641.htm

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

9 цаг 28 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

9 цаг 38 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

9 цаг 43 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

9 цаг 48 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

9 цаг 53 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

20 цаг 42 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

22 цаг 5 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Өчигдөр 14 цаг 20 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин