Хүүхдээ харж буй ээжүүдэд цалин олгоё

2015-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хөндөх сэдэв

Шинэхэн Засгийн газрын эдийн засгийн хямралыг давах эхний арга нь халамжийн мөнгийг танах байв. Жирэмсний таван сартайгаас эхлэн төрсний дараах зургаан сар хүртэл 12 сарын турш өгдөг 40 мянган төгрөг эрхэм гишүүд, сайд нарт нэг таваг хоолны мөнгө биз. Харин гэртээ хүүхдээ харж буй ээжүүд энэ мөнгөөр уут памперс, сав сүү худалдаж аваад баярладаг юм. Үнэндээ энэ мөнгөөрөө гэр бүлийнхээ хэд хоногийн хоолыг залгуулж байгаа ээжүүд ч олон бий. Хүүхдийн мөнгөө цуглуулж ирээдүйн боловсролд, сургалтын төлбөрт нь хадгалж буй дундаж давхаргын айл байхад, 20 мянга буух өдрийг хоног тоолон хүлээж өл залгадаг айл ч түүнээс олон бий.

Одонтой ээжүүдийг урамшуулж дэмжиж байсан 200, 100 мянган төгрөгийг хассан нь хүн ам өсгөх бодлоготой нь харшилж баймаар юм. Олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг нэг байшин бариад, нэг зам тавиад орхихтой зүйрлэшгүй гэдгийг эрхбиш аавтай ээжтэй, үртэй хүүхэдтэй хүн бүр мэдэх байх. Төрийн оновчгүй бодлого нийгмийн хүчтэй давалгаанд шидэгдэх хүүхдүүд болон тэднийг өсгөх гэж нойр хоолоо умартан зүтгэх ээжүүдэд Монголын төр засаг төмөр нүүрээ харуулж эхлэлээ гэж цахим ертөнцөд эхчүүд эмэгтэйчүүд бухимдаж байна.

Харин ”Бүсээ чангалах төсөв орж иржээ. Хүүхэд, одонгийн мөнгө хасаж байна. Тэд энэ мөнгөөр жийп машин, брэндийн хувцас, ээмэг, бөгж авдаггүй. Зөвхөн өл залгуулдаг юм шүү. Одоо та бүсийг нь чангалчих юм бол голоороо тасарна. 25 жил бүсийг нь чангалсан. Иргэд гэдсээ тасартал бүсээ чангалж байна. Гэтэл нэг хэсэг нь бүсээ тасартал гэдсээрээ таргаллаа” гэж хэлсэн Г.Уянга гишүүний үг олон ээжүүдийн загатнасан газрыг маажих шиг болсон.

Ингэж хасч танаж байхаар харин ч хүүхдээ өсгөж буй ээжүүдэд цалин олгох цаг хэдийнэ болсон нь олон жишээ баримтаас харагдана. Хүүхдийн өвчлөл тэр дундаа 0-6 насны хүүхдийн өвчлөлөөр манай улс тэргүүлж байна.  

Зөвхөн Монгол улс халамжийн бодлого явуулаад байна уу гэвэл үгүй. Дэлхийн олон улсад халамжийн бодлого бий. Тэр дундаа улс үндэстнийхээ хойч ирээдүй болсон хүүхдүүд, тэднийг тээж төрүүлсэн эхчүүдэд зориулсан оновчтой олон бодлого бий. Тэднээс сонирхож судалж, тусгаж авах олон сайн жишээ байдаг. Өөрийн иргэддээ төдийгүй бусад улсын иргэд, цагаачдад ч анхаарал тавьдаг халамжийн бодлоготой улс орон ч байна.

Тухайлбал, миний нэг найз Швед улсад ажлын гэрээгээр ажиллаж амьдардаг. Эхнэр нөхөр хоёулаа хувийн байгууллагад ажиллаад сардаа 3,2-3,8 сая төгрөгийн цалин авдаг. Харин монголд ихэнх залуус 500-800 мянган төгрөгийн цалинтай. Найзынх маань охин, хүүтэй. Хүүгээ Шведэд очоод төрүүлсэн. Ээж нь төрснийхөө дараа нэг жил сар бүр цалингийнхаа 80 хувийг аваад гэртээ хүүгээ өсгөж байна. Харин аав нь хүүгээ төрсний дараа нэг сар цалинтай чөлөөгөөр эхнэр хүүхдээ асарсан. Монголын элчин сайдаас гэрчилгээгээ гардсан бяцхан хүү болон 5 настай охин Швед улсаас сар бүр 1050 швед крон буюу монгол мөнгөөр 283 мянган төгрөг авч байна. Харин манайд хэл амтай өгч буй 20 мянган төгрөгөө хасахаар хэлэлцэж байх шив дээ.

Ингээд ярихаар хүүхдээ хүний өмнөөс, төр засагтаа төрүүлж өгөө юу гэх хүмүүс таардаг. Үнэндээ манайх шиг цөөн хүн амтай улсад хүн амаа өсгөх бодлого маш чухлаар тавигдах ёстойг эрдэмтэд хэлдэг. Хүн ам нь өсч, үр хүүхэд нь эрүүл, гэр бүл нь тогтвортой байвал тэр улс орон хурдан хөгждөг нь олон улсын түүхээс ч харагддаг. Тиймээс заавал төр засгийн үүрэг оролцоо чухал. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжид улсын бодлогоор санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Манайд ийм бодлого байдаггүйгээс ээжүүд төрөөд удалгүй нялх хүүхдээ үлдээн ажилдаа орох нь элбэг. Ингэснээр хүүхдээ мөөмнөөс нь эрт гаргахаас өөр аргагүй болдог. Мөөмнөөсөө эрт гарсан, сайн асарч харж чадаагүйгээс нялх хүүхдүүд өвдөх нь элбэг. Түлэнхийн төвийн ачааллыг ихэсгэж байдаг бага балчир хүүхдүүдийн түлэгдэлт ч эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болдог. Энэ бүхэн хүүхдийн эрүүл мэндэд төдийгүй аав ээжийн ажлын бүтээмж, тухайн гэр бүлийн санхүүгийн байдал, цаашлаад тухайн байгууллагын ажил гээд олон зүйлд сөргөөр нөлөөлдөг. Улсаас харж үздэг, халамж анхаарал тавьж цалин олгодог бол хүүхдээ хоёр нас хүртэл гэртээ харах хүсэлтэй ээжүүд маш олон бий.

Хүүхдийн өвчлөл их байна, эмнэлэг хүрэлцэхгүй байна гэж яамаа нүүлгэж суухаар үр хүүхдээ өвтгөхгүй байлгахад анхаарах цаг завыг эцэг эхчүүдэд гаргаж өгөх хэрэгтэй юм. Цэцэрлэгүүд ачааллаа хоёр дахин хэтрүүлэн аваад ч орж чадаагүй хүүхдүүд гэртээ харах хүнгүй үлдэж л байна. Хэт олон хүүхэд нэг ангид бөөгнөрснөөр ханиад томууны өвчлөлийг нэмэгдүүлдэг. Энэ бүгдийг зохицуулахад хүүхэд нь өвдсөн эцэг эхэд цалинтай чөлөө олгож гэрт нь асруулах ч арга байж болно шүү дээ. Мөн нийгмийн хариуцлагаа биелүүлж төрийн төсвийн болон хувийн хэвшлүүд бүгд дэргэдээ ажилчдын хүүхдээ авдаг цэцэрлэгтэй болоход ч буруудахгүй. Ер нь улсаас анхаарах ёстой салбар гэж байдаг. Тэр нь хүүхэд, эхчүүд юм шүү гэдгийг төрийн түшээдэд сануулах юун. Хамгийн гол нь ээжүүдэд хүүхэд төрүүлээд эрүүл саруул өсгөх боломж олгох санхүүгийн дэмжлэг туйлын чухал байгааг бодолцож шийдвэрлэх цаг болжээ. 

Монголын үрс маш олон болж, ирээдүйн эзэд маань эрүүл саруул өсөн торних нөхцөл боломжийг бүрдүүлсэн хоорондоо уялдаа холбоотой, зөв зохистой бодлого гаргаасай гэж мянга мянган ээжүүд хүсч байна. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг яаруу шийдвэр гаргахаасаа урьтаж дахин нягтлан харж, олон эхчүүдийн үгийг сонсооч гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс дахин хүсье.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин