Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

2026-09-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

 

Хэрвээ “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээлдэж авсан 74 тэрбум төгрөгөө төлчихвөл Монгол Улсын хөгжилд хэрэгтэй олон төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 74 тэрбум төгрөгөөр 10-12 шинэ сургууль, эсвэл 20-22 шинэ цэцэрлэг барьж болно.  Мөн, олон улсын стандартад нийцсэн 2-3 төрөлжсөн эмнэлэг, эсвэл оношилгооны төв байгуулах, өөр нэг хувилбар нь 100 гаруй түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин авах боломжтой. Түүнээс гадна, дундаж үнэтэй 400-500 айлын орчин үеийн эко орон сууцны хороолол барьж, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, эсвэл гэр хорооллын 1500-2000 өрхийг дулаан, цэвэр, бохир усны нэгдсэн сүлжээнд холбож, 4-5 орчин үеийн инженерийн дэд бүтцийн төв байгуулсан ч болно. Түүнчлэн, 1-2 аж үйлдвэрийн парк эсвэл дахин боловсруулах үйлдвэр, эсвэл ЖДҮ эрхлэгч 70-80 аж ахуйн нэгжид тус бүр нэг тэрбум төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй үйлдвэрлэлийн зээл олгож, ажлын байр нэмэгдүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт болно.

Яг өнөөдөр Засгийн газрын “шүдний өвчин” болоод байгаа цалин тэтгэвэр нэмэх ажилд овоохон нэмэр болно. Тодруулбал, “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийн төлөхгүй гүрийгээд байгаа 74 тэрбум төгрөгөөр тэтгэвэр авдаг 500 мянган ахмадад нэг удаа 148 мянган төгрөгийн нэмэгдэл эсвэл тэтгэмж хэлбэрээр олгох, эсвэл бүтэн жилийн турш 12.300 орчим төгрөгөөр боломжтой. Бас боловсрол, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал зэрэг салбарт ажилладаг 225 мянган төрийн албан хаагчид нэг удаа 328 мянган төгрөгийн дэмжлэг олгох, эсвэл үндсэн цалинг нь бүтэн жилийн турш сар бүр 27.400 төгрөгөөр нэмэгдүүлэх санхүүжилт болно. Эдгээрээс гадна, 74 тэрбум төгрөг нь нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдэд сар бүр 61 мянган төгрөгийн тэтгэмжийн нэмэгдлийг бүтэн жилийн турш олгох мөнгө байгаа юм.

Уг нь Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банканд тавьсан зээлээ төлнө гэж өөрийнхөө амаар бишгүй л хэлсэн байдаг. Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 23-нд шүүхийн танхимд “Э.Эрдэнэбилэг захирал ч хэлж байна. Энэ зээлийг маань “Меланж” компани, “Скай мэридиан”, “Монгол драй милк” компаниуд хариуцаад, гурвалсан гэрээ байгуулаад, төлбөр мөнгийг нь төлөөд явж байгаа. Би өөрийнхөө хувьд ч гэсэн. 2019 онд Хөгжлийн банкныханд, хуулийн байгууллагынханд ч би илэрхийлж л байсан. Нэгэнт би эцсийн барьцаалуулагчийн хувьд зээлээ төлье. Хоёр талаасаа суугаад, хүү, хохирол нь хэд болж байна төлье гээд байтал хуулийн байгууллагад өгчихөөд, хуулийн байгууллагаар бид гурав, дөрвөн жил ингээд явж байна шүү дээ. Төлье гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Би нэгэнт энэ зээлийн ард талд эцсийн батлан даагч, барьцаалуулагч болоод орсон хүнийхээ хувьд зээлээ төлье л гэж байсан. Тухайн үед бидэнтэй иргэний шугамаар хэлэлцээд төлөвлөчихийн оронд хууль хяналтын байгууллагад өгөөд, одоо ийм байдалтай болсон. Энэ хугацаанд бид бусад охин компаниудынхаа орлогоос зээлээ төлөөд л явж байсан. Нийтдээ 5 тэрбум орчим төгрөг төлөөд явсан. Одоо "Меланж", "Скай меридиан" компаниуд уурхайн орлогоороо төлнө гээд, графикаа хийгээд, зээлийг хариуцаж аваад, эцсийн хариуцагч болоод, зээлийг бас төлөөд л явж байна. 2023 ондоо бүрэн төлж дуусна гэж аж ахуйн нэгж нь хариуцаж аваад, төлөөд явж байна” гэж байв. Дараахан нь 2023 оны тавдугаар сарын 3-нд мөн л шүүхийн танхимд “Монгол драй милк” ХХК-ийн захирал Э.Эрдэнэбилэг “Бид зээл авснаар Хөгжлийн банканд хохирол, хор уршиг учруулсан гэж үзэхгүй байна. Уг зээлийг манай төслийн батлан даалт, барьцааг гаргасан “Алтай” группийн Х.Бат-Эрдэнэ ерөнхийлөгч “Төлнө” гэдгээ илэрхийлсэн. Би болон Х.Бат-Эрдэнэ ерөнхийлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч зээлийг төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхээр бид удаа дараа зээлээ төлөх хүсэлтээ өгсөн боловч шүүхийн үйл ажиллагаа олон удаа хойшилсон. Энэ нь манайхаас шалтгаалаагүй. Өнгөрсөн хугацаанд бид 1.5 сая долларыг төлсөн байгаа. Хөгжлийн банкны төлбөрийг бүрэн барагдуулсны дараа ч гэсэн энэ төслийг цааш хэрэгжүүлэх итгэл үнэмшилтэй байгаа” гэсэн байдаг. Гэвч тэдний шүүхийн танхимд ярьсан нь амьдрал дээр хэрэгжээгүй юм.  Уг нь, өдгөө “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийн холбогдоод байгаа 74 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг “Меланж” ХХК дээр бүртгэлтэй нүүрсний ордын борлуулалтын орлогоос 58 гаруй тэрбум төгрөгийг төлөхөөр 2022 онд Хөгжлийн банк болон “Меланж”, “Скай меридиан”, “Монгол драй милк” ХХК-иуд оролцсон дөрвөн талт гэрээ байгуулсан. Гэвч энэ гэрээ өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Уг дөрвөн талт гэрээг байгуулсны учир нь Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банканд барьцаалсан “Меланж” ХХК дээр бүртгэлтэй хоёр лицензийг 2021, 2022 онд “Скай меридиан” ХХК руу хоёр хуваагаад шилжүүлсэн байдаг.

Хэдийгээр гэрээ хэрэгжээгүй ч Х.Бат-Эрдэнийн барьцаалсан хөрөнгүүдээс арай “барьц”-тай нь энэхүү “Меланж” ХХК-ийн уурхай болоод байна. Түүний Хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан газар, үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж нь өөр арилжааны банкинд давхар барьцаалагдсан. Банк нь шүүхэд өгсөн байдаг аж. Гэвч энэ “Меланж” ХХК-ийн уурхай бас бөөн будилаан байдаг гэх мэдээлэл бий. Явсаар байгаад “Меланж” ХХК-ийн лиценз барьцаалсан нь “Ашигт малтмалын лицензийг зөвхөн тухайн төслийн ашиглахад л зориулж барьцаална” гэх хуультай зөрчилдөж, шүүхийн маргаан үүсгэсэн байна. 

Мөн 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий мэдээллийн сайт “Улсын хилээс таван км-ийн зайд “Меланж” гэх компани хууль бусаар уул уурхайн олборлолт хийж эхэлсэн” талаарх ноцтой мэдээллийг хүргэж байв. Түүнчлэн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 17-ны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Улсын зүүн талын хилийн зурвас газарт “Меланж” гэх компани хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь хийгээгүй, уурхай нээх зөвшөөрөлгүй, улсын комисс очиж танилцаагүй байхад олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнд ямар арга хэмжээ авах вэ” гэхэд БОАЖ-ын сайд Н.Уртнасан “…“Меланж” компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар манай яаманд хүсэлт ирүүлээгүй. Төрийн хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллага үүнд хяналт тавих ёстой. Тиймээс тус байгууллагатай хамтран ажиллаж байна” гэж байв. Ер нь бол “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнээр 74 тэрбум төгрөгийг төлүүлэх шүүхийн эцсийн шийдвэр 2023 оны аравдугаар сарын 5-нд гарсан.

Гэвч Хөгжлийн банк, ШШГЕГ-ынхан өмнө нь уг асуудлыг хариуцаж байсан ажилтнууд “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ мэтийн толгойг илж, шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй эс үйлдэхүй хийсээр ирсэн. Харин одоо хуулийг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлээд явбал 74 тэрбум төгрөгийг төлүүлэх боломж байгаа аж. “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийн барьцаануудаас ганц “барьц”-тай нь болох “Меланж”-ийн уурхайгаас гадна хотоор нэг барьж байгуулсан “Саруул” хороолол, “Нархан” хотхон гэх мэтийн олон томоохон үйл хөдлөх хөрөнгөөр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч болох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 184 (7926)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

10 цаг 35 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

10 цаг 39 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08