Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

2026-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Фото: Ормузын хоолойн газрын зураг. /Википедиа/

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналыг няцааснаа өнгөрсөн баасан гаригт мэдэгдэв. Иран Ормузын хоолойг долоо хоногийн дараа нээж, хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр санал болгосон бол Трамп "Би тэдний саналыг няцаалаа" гэж сэтгүүлчдэд хэлсэн washingtontimes мэдээлжээ.

Тегеран хоолойгоор зорчих хөдөлгөөнийг нээх хариуд АНУ-ын тэнгисийн бүслэлтийг цуцлах, нефтийн хориг арга хэмжээнд чөлөөлөлт олгох, гал зогсоохыг Ливанд өргөтгөх зэрэг шаардлага тавьсан. Саналыг Катарын зуучлагчаар дамжуулсан байна. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи НҮБ-д хэлэхдээ шаардлага биелбэл долоо хоногийн дотор хоолойг нээж болно, шийдвэр одоо АНУ-ын гарт байгаа гэж онцолжээ.  

The Wall Street Journal сонины мэдээлснээр Трамп арваннэгдүгээр сарын дунд хүртэл болох АНУ-ын завсрын сонгуулийн дараа Ираны эсрэг бөмбөгдөлтийг сэргээхээр төлөвлөж байна. Энэ нь АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүмүүсээс авсан мэдээлэл болохыг уг хэвлэл тэмдэглэсэн байна.

АНУ, Израиль улс хамтран Иранд хоёрдугаар сарын 28-нд агаарын цохилт өгсөнөөр энэхүү дайн эхэлсэн билээ. Талууд хэлэлцээний ширээний ард нэг бус удаа сууж байгаа ч дайныг эцэслэн зогсоох шийдэлд өнөөг хүртэл хүрч чадаагүй байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

1 цаг 56 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

18 цаг 11 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

18 цаг 40 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

18 цаг 44 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин