Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

43 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ГАРЬД

 

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих нь илүүц юм. Харин хэрхэн яаж өрийг нь төлүүлэх нь чухал болоод байна. Мэдээж, тэр “174 тэрбум төгрөгийн өрөө төлье” гэсэн хүсэлгүй бөгөөд цайчихсан. Уг нь өнөөдөр Хөгжлийн банканд, эсвэл улсын төсөвт 174 тэрбум төгрөг байсан бол түүгээр нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой долон томоохон бүтээн байгуулалтуудыг хийх боломжтой байжээ. Тухайлбал, 960-1200 хүүхдийн багтаамжтай, олон улсын стандартад нийцсэн 10-12 шинэ сургууль, аль эсвэл 280 хүүхдийн багтаамжтай 25-30 цэцэрлэг барина. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 100-150 ортой нэгдсэн эмнэлэг, аль эсвэл аймгуудын дундын оношилгооны 3-4 томоохон төв байгуулна. Олон улсын болон улсын чанартай 60-80 км орчим хатуу хучилттай авто зам барьж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд 2-3 мянган айлын орон сууцыг дулаан, цэвэр, бохир усаар хангах дэд бүтцийн иж бүрэн шугам сүлжээтэй болгох боломжтой. Түүнчлэн орчин үеийн эко, эрчим хүчний хэмнэлттэй, 50-60 мкв талбай бүхий 1200 гаруй айлын орон сууцны хорооллыг дэд бүтэцтэй нь шийднэ. Гэвч, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат уг өрийг төлөх хүсэлгүй нь өнгөрсөн жилүүдэд үүнд хэрхэн хандаж ирснээс нь харагдана. Тэрээр “Өрөө төл” гэхээр шүүх рүү ямар нэг шалтгаар нэхэмжлэл бариад гүйчихдэг. Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүхээр дүүрэн түүний хамааралтай нэхэмжлэл байдаг. Зарим нь shuukh.mn-д “дүүргэлт” хийгээд дурайж л байна. Хөгжлийн банкнаас зээл авахаасаа өмнө хэд хэдэн банкнаас олон арван тэрбум төгрөгийн зээл авч, тэр нь мөн л найдваргүй ангилал руу ороод явчихсан. Арилжааны банкууд зээлээ төлүүлэх гэж шүүхдэлцээд эхэлсэн үедээ Хөгжлийн банкнаас 2013-2015 оны хооронд гурван удаа их хэмжээний зээлүүдийг авсан. Эдгээр зээлийн хоёрыг нь Хөгжлийн банкнаас шууд олгосон. Тодруулбал, 2013 оны наймдугаар сарын 20-нд тус банкны ТУЗ-ийн тогтоолоор 23 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 40 тэрбум төгрөгийг 2022 оны зургадугаар сарын 14-нийг хүртэл хугацаагаар, 2014 оны зургадугаар сарын 6-нд мөн ТУЗ-ийн тогтоолоор 13 сая евро буюу тухайн үеийн ханшаар 30.4 тэрбум төгрөгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хугацаанд зээлсэн байдаг. Харин Хөгжлийн банкнаас “Хаан” банкаар дамжуулан зээлдүүлэх гэрээгээр “Эрэл” ХХК-д 13 тэрбум төгрөгийг олгосон. Энэ нь шүүхээр хэдэн жил явсан. Учир нь, “Эрэл” ХХК нь “Хаан” банканд хугацаа нь дууссан, дуусаагүй томоохон дүнтэй зээлүүдтэй байсан. “Хаан” банк зээлүүдээ барагдуулахыг хүссэн. “Эрэл” ХХК үүнийг нь зөвшөөрөлгүй Монголбанкаар, бас ШӨХТГ-ын Ж.Очирхуяг, К.Жархынбек гэдэг улсын байцаагч нараар дүгнэлт гаргуулж, шаардлага бичүүлсэн. Товчхондоо, зээлээ төлүүлэх гэсэн “Хаан” банк нь буруудах шахсан. Гэхдээ Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2016 оны арваннэгдүгээр сарын 21-ний тогтоолоор “засагдсан” байгаа юм. Дээд шүүхийн тогтоолд “… ШӨХТГ-ын улсын байцаагч нар хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагдаагүй асуудлаар улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага гаргасан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул “Шаардлага биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид захиргааны шийтгэл ногдуулсан маргаан бүхий шийтгэвэрүүдийг шүүхээс илт хууль бус акт болохыг тогтоосон зөв” гэсэн байдаг. Үүнээс гадна “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат 2012-2014 оны хооронд “Хас” банкнаас дөрвөн удаагийн гүйлгээгээр 30 гаруй тэрбум төгрөг зээлсэн. Гэвч 2016 оноос хойш төлөхөө больсон. Тиймээс “Хас” банк зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг шилжүүлэн авч нийт зээлээс нь 17 тэрбум төгрөгийг хассан. Улмаар, үлдэгдэл 21 орчим тэрбум төгрөгийг “Эрэл” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх мэдээж “…“Эрэл” ХХК нь “Хас” банканд 21 тэрбумыг төлөх нь зүйтэй” гэж үзсэн. Гэвч дээд шатны шүүхүүд нь хэргийг буцаах шийдвэр гаргаж, уг маргаан удаан үргэлжилсэн.  “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат үүгээр зогсохгүй Засгийн газрыг ч шүүхэд өгч хэрэг маргаан үүсгэдэг. Түүний “2023 оны 196 дугаартай албан бичигт хариу өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, БХБ-ын сайдын 2013 оны 1/2009 дүгээр “БҮК-1”  төслийн тухай албан бичиг, 2016 оны “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай”121 дүгээр тогтоол, хавсралтын холбогдох хэсэг, ЗГХЭГ-ын даргын 2019 оны 19 дүгээр тушаалд тус тус заасан үүргээ биелүүлж ажиллахыг даалгуулах” шаардлага, мөн  “Засгийн газрын 2019 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 202 дугаар тогтоол, хавсралтын холбогдох хэсэг, БХБ-ын сайдын 2019 оны 125 дугаар тушаал, түүний хавсралтад заасан үүргээ биелүүлж ажиллахыг даалгуулах” нэмэлт шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны нэгдүгээр сарын 27-нд хэлэлцэн шийджээ.  Тус шүүх “Засгийн газрын дээрх тогтоолуудын дагуу Хөгжлийн банкнаас “Эрэл” ХХК-д гурван удаагийн санхүүжилтээр нийт 23 сая ам.долларын, 13.1 сая еврогийн зээлийг тус тус олгосон. Гэвч тус компаниас 2015 оны аравдугаар сарын 5-ын өдрийг хүртэлх хугацаанд 718 821 ам.доллар, 7 565 еврогийн зээлийн хүү, шимтгэлийг төлсөн. Түүнээс огт төлбөр төлөөгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны хоёрдугаар сарын 10-ны 535 дугаар шийдвэрээр 171 277 769 821 төгрөгийг “Эрэл” ХХК-иас гаргуулж Хөгжлийн банканд олгохоор, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 998 дугаар магадлалаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 173 888 671 221 төгрөгөөр нэмэгдүүлэн хангаж шийдвэрлэсэн. Энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон төдийгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн талаар Монголбанкнаас ЗГХЭГ-т хүргүүлсэн 2024 оны 2/1141 дүгээр тайлбарт тодорхой дурдсан. Энэ тохиолдолд “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж байжээ. Угтаа, энэ нь Б.Эрдэнэбатын хугацаа авч, өр төлүүлэх шахалтыг саармагжуулах заль төдий зүйл юм. Өөрөөр хэлбэл, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбум төгрөгийн өр Хөгжлийн банкны найдваргүй буюу муу зээлийн ангиалалд багтаж, төсөвт дарамт, татвар төлөгчдөд ачаа болсоор байгаа юм.

Ер нь бол, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатаар 174 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэх шүүхийн шийдвэр гараад бүтэн гурван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Гэсэн ч тэрээр энэ хооронд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй хэвээр байна. Харин “Эрэл”-ийн Б.Эрдэнбатын өрийг төлүүлэх шүүхийн шийдвэр гарах яг тэр үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Ж.Батаа томилогдсон. Улмаар 2024 оны арваннэгдүгээр сард З.Нарантуяа уг албан тушаалд очсон. Цаашлаад, 2025 оны арваннэгдүгээр сард С.Баатарсүрэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болсон. Түүнчлэн уг шийдвэрийг биелүүлж, гүйцэтгэх үндсэн үүрэгтэй ШШГЕГ-ын даргаар 2022 оны арваннэгдүгээр сараас О.Амарсанаа, 2024 оны дөрөвдүгээр сараас Б.Нандинболор, 2025 оны арванхоёрдугаар сараас А.Намсаманд ажиллаж байна. Гэхдээ “Хаанаасаа хаалгач” гэгчээр Хөгжлийн банк, ялангуяа ШШГЕГ-ын “Эрэл”-ийн зээлийг хариуцсан албан тушаалтнууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, зогсонги байдалтай байлгах эс үйлдэхүй гараад байж болзошгүй байна. Учир нь, “Эрэл” ХХК-ийн нэр бүхий арилжааны банканд барьцаалсан өндөр үнэлгээтэй 20 шахам га газар барьцаанаас суллагдаад байгаа тухай мэдээлэл байна. Түүнийгээ ШШГЕГ, АТГ, Хөгжлийн банкныхнаас ихэд нууж байгаа бололтой. Тэр утгаараа, АТГ ч үүнд анхаарал хандуулах шаардлагатай болж байгаа юм. Тиймээс ШШГЕГ-ынхан ажлаа шударгаар хийвэл “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 182 (7924)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

43 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

43 мин
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны “Асуулгын цаг”-т Ерөнхий сайд Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан

43 мин
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих

43 мин
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

2026-09-25
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы

2026-09-25
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож,

2026-09-25
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

2026-09-24
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

2026-09-24
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

2026-09-24