Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.ЦЭЦЭГ

 

Оросын Засгийн газар Алтайн бүс нутгаар дамжуулан Хятад улс руу чиглэсэн Транс-Алтайн төмөр зам барих боломжийг хэлэлцэж байна. Энэ тухай "Коммерсант" сонин эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Тус мэдээлэлд дурдсанаар, уг төсөл нь Алтайн Бүгд Найрамдах Улс Хятадын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Оронтой шууд хиллэдэг Казахстан, Монгол Улсын хоорондох 55 км урт хэсгээр дамжуулан Хятад руу чиглэсэн төмөр замын холбоос байгуулахыг тусгажээ. Энэ асуудлаар мэдээлэл бүхий эх сурвалжийн тайлбарласнаар, уг саналыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн 7-р сарын 27-ны өдөр гаргасан "Тээврийн дунд коридор" хэмээх шинэ төслийг судлан үзэх тухай чиглэлийн дагуу боловсруулж байгаа аж. Энэхүү санаачилга нь "Транс-Каспийн олон улсын тээврийн маршрут"-тай өрсөлдөх, мөн Европ болон Азийг холбосон өмнөд чиглэлийн далайн тээврийн замуудад өөр хувилбар санал болгох зорилготой юм.

Тус сонинд дурдсан эх сурвалжийн мэдээлснээр, Транс-Алтайн төмөр замын чиглэлийн дөрвөн хувилбарыг судалж байна. Бүх хувилбарын эцсийн цэг нь Хятад улс дахь Авайтан өртөө байх юм.

Харин эхлэх цэгийн хувьд Бийск (хоёр хувилбарыг авч үзэж буй), Баруун Сибирийн төмөр замын Таштагол өртөө эсвэл Красноярскийн төмөр замын Абаза хот зэрэг байршлууд багтаж байна. Санал болгож буй чиглэлүүдийн урт 825-аас 1,123 км-ийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд үүнд Хятадын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 228 км урт хэсэг багтжээ.

Мэдээлэлд дурдсанаар, Тээврийн яам нь уг төсөлтэй холбоотой байгаль орчны хязгаарлалтуудыг үнэлэх, мөн төслийн хэрэгжих боломжийн талаар холбогдох байгууллагууд болон Орос-Хятадын тээврийн асуудал эрхэлсэн дэд хорооны хүрээнд хэлэлцэх үүргийг Байгалийн нөөцийн яаманд даалгах санал гаргаж байна. Үүний дараагаар, маршрутын янз бүрийн хувилбарт үндэслэн төслийн урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг авч үзэх боломжтой юм.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 44 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08