Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц тааруу байснаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж чадалгүй хойшилсон. Тус байнгын хороод хуралдаж, 2026 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж байгаагаа УИХ-ын дарга С.Бямбацогт онцлов.

УИХ-ын дарга С.Бямбацогт "Одоогоос долоо хоногийн өмнө улс орон,  эдийн засаг,  төсөвт тулгарч байгаа бодит хүндрэл нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодтголыг хэлэлцэж эхэлсэн. Төсвийн тодотголоор улсын төсвийн зардлыг танах, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хягаарлах, түлш шатахууны нөөц бүрдүүлэх, эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж эхлээд байна.Төсвийн тодотголын тооцооллыг сайтар нягтлан үзэх, хийдэл дутагдлыг засан залруулах зүйл байхыг үгүйсгэхгүй.Үүнийг ирц оролцоо идэвхи санаачлагатай байж, эрүүл мэтгэлцээний зарчмаар оновчтой шийдэх хувилбар дэвшүүлэн, урагш ахиулах ёстой болохоос улдан чангааж хойш сууснаар асуудал шийдэхгүй. Өрхийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэн батлан шаардлагатай байна. Монгол Улсын их хурлын тухай хуульд заасны дагуу есдүгээр сарын 15-нд намрын чуулган эхлэхтэй холбогдуулж, ээлжит бус чуулганыг хуульд заасны дагуу ийнхүү өндөрлүүлж байна. УИХ-ын намрын чуулганаар 2026 оны төсвийн тодотгол болон улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа тул нийт гишүүдийг хуралдаандаа идэвхтэй оролцохыг хүсье” гэлээ. УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд хуралдуулж, Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийхээр товлосон. Засгийн газраас төсвийн тодотголоор төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэхээ мэдэгдсэн. Үүний нэг их наяд төгрөгийг цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд, үлдсэн 400 тэрбум төгрөгийг үнийн өсөлт, эрчим хүч, шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэхээр танилцуулсан юм.

Гэвч нэгдсэн чуулганы хуралдаан эхлэхийн өмнө УИХ дахь АН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаснаар ирц бүрдэх эсэх нь дахин эргэлзээтэй болов. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-д Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төсөл оруулж ирэх хүртэл нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаанд оролцохгүй байхаар шийдвэрлэжээ. Өнөөдрийн АН-ын бүлгийн хуралдаанд 25-26 гишүүн оролцож, уг шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна. УИХ дахь АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Тус бүлгийн гишүүд хуралдаанд оролцохгүй бол нэгдсэн чуулган төдийгүй Байнгын хороодын ирц бүрдэхэд хүндрэл үүсэхээр байна.Энэ нөхцөл байдлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дотоод хуваагдал улам хүндрүүлж байгаа юм. МАН-ын бүлэг дотроо 38:30-аар хуваагдсан гэх мэдээлэл байгаа энэ үед нэгдсэн чуулган болон Байнгын хороодын ирцийг бүрдүүлэхэд АН-ын 42 гишүүний оролцоо чухал болоод байна. Ийнхүү төсвийн тодотгол хэлэлцэхээр зарласан ээлжит бус чуулганы төгсгөлийн өдөр улс төрийн нөхцөл байдал дахин өөрчлөгдөв. Өмнө нь Байнгын хороодын хуралдаан ирц хүрээгүй шалтгаанаар хойшилж байсан бол энэ удаа АН-ын бүлэг улс төрийн шийдвэрээрээ нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 173 (7915)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

11 цаг 41 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

11 цаг 44 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08