Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

2026-07-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Нандин

COVID-19 цар тахлын үеийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар АНУ-ын Сенат доктор Энтони Фаучиг сонсголд дуудлаа. Харин сонсголын үеэр тэрээр бараг бүх асуултад “АНУ-ын Үндсэн хуулийн Тавдугаар нэмэлт өөрчлөлтөд заасан эрхээ эдэлж, асуултад хариулахаас татгалзаж байна” гэсэн нь олон нийтийн анхааралд ороод байна.
АНУ-ын Сенатын Дотоод аюулгүй байдал, Засгийн газрын асуудал эрхэлсэн хорооны дарга, Бүгд найрамдах намын сенатор Рэнд Полын санаачилсан сонсгол COVID-19-ийн гарал үүсэл, БНХАУ-ын Уханийн вирус судлалын хүрээлэнтэй холбоотой судалгааны санхүүжилт болон цар тахлын үеийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тодруулах зорилготой байв.


Сенатор Рэнд Пол Фаучиг олон жилийн турш Конгресст худал мэдүүлэг өгсөн, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээр (NIH) дамжуулан Уханийн вирус судлалын хүрээлэнд хийгдсэн маргаантай судалгааг санхүүжүүлсэн, мөн COVID-19-ийн гарал үүслийн талаарх мэдээллийг нуун дарагдуулсан байж болзошгүй хэмээн буруутгаж ирсэн. Харин Фаучи эдгээрийг няцааж, өөрийг нь улс төрийн зорилгоор онилж байна гэж мэдэгдсээр байгаа юм. Одоогоор эдгээр асуудлаар түүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй. Харин Сонсголын үеэр Фаучи өмгөөлөгчийнхөө зөвлөсний дагуу Үндсэн хуулийн Тавдугаар нэмэлт өөрчлөлтөд зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ ашиглаж, 100 гаруй асуултад хариулаагүй байна. Тэрээр өдөр, гараг, зангианы өнгө зэрэг энгийн асуултад хүртэл ижил хариулт өгсөн нь сонсголын үеэр маргаан дагуулсан юм. 


Сонсголын өмнөхөн сенатор Рэнд Пол Фаучигийн цар тахлын үеийн 1100 гаруй хуудас хувийн тэмдэглэлийг нийтэд дэлгэсэн бөгөөд Фаучигийн өмгөөлөгч үүнийг эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл хайх улс төрийн ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тиймээс энэхүү сонсголын дараа Сенатын Дотоод аюулгүй байдал, Засгийн газрын асуудал эрхэлсэн хороо Фаучиг Конгрессыг үл хүндэтгэсэн эсэхийг санал хураан шийдвэрлэхээр болжээ. Гэхдээ хороо дэмжсэн ч энэ нь Фаучиг шууд гэм буруутайд тооцно гэсэн үг биш бөгөөд асуудлыг АНУ-ын Хууль зүйн яам цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.
COVID-19-ийн гарал үүслийн асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна. АНУ-ын зарим тагнуулын байгууллага вирус лабораториос алдагдсан байх магадлалтай гэж үздэг бол бусад нь амьтнаас хүнд халдсан гэх хувилбарыг илүү магадлалтай гэж үнэлсээр байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 141 (7883)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 12 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 18 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 58 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 58 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 58 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18