Н.Учралын Засгийн газарт “үлдсэн” зургаан дэд сайдын хөрөнгийн мэдүүлэг

2026-07-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Төмөрбаатарын Батсайхан

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан. Энэ хуулийн дагуу бол одоогийн Засгийн газар 16 дэд сайдтай байна.  Гэвч дэд сайд гэх улс төрийн албан тушаал “ад” үзэгдэж, “акц”-д өртсөөр Н.Учралын танхим зургаан дэд сайдтай ажиллаж байна.  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Д.Мөнх-Эрдэнэ,  Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, Сангийн дэд сайдаар Б.Хулан, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн,  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир нар ажиллаж байна.  
Дэд сайдуудын хамгийн сүүлд гаргасан хөрөнгийн мэдүүлгийг хүргэе.

 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Г.Занданшатарын Засгийн газарт ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байв. Улмаар Засгийн газраас дэд сайд нарыг томилоход ХЗДХЯ-нд очсон.  Д.Мөнх-Эрдэнэ нь дэд сайд болоод яамны голлох хуулиуд дээр ажилласан байдаг. Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүд болоод гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хамгийн сүүлд хар тамхины хуулийн ажлын хэсгийг ахалсан.  Түүний жилийн орлого 64.7 сая төгрөг. 575 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй. 225 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Эрдэнэс тавантолгой ХХК, СИТИ Их сургууль ХХК хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. 

 

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба

Хошууч генерал Д.Баасандамба Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад дэд сайдын албан тушаалд очсон байдаг.  Түүнээс өмнө ҮБХИС-ийн Тэргүүн дэд захирал, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байв. Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн чиглэлээр дагнан судалгаа шинжилгээний бүтээл хийдэг.  Тэрээр жилийн 153.1 сая төгрөгийн орлоготой.  Гэр бүлийн гишүүд нь 36.2 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 200 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 50 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай. 18 сая төгрөгийн мал аж ахуйтай, 18 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. 18.6 сая төгрөгийн үнэт эдлэл, 30.8 сая төгрөгийн хадгаламж, 16.1 сая төгрөгийн зээл, 4.5 сая төгрөгөөр үнэлэгдэх патент, бэлэг, өв залгамжлалтай гэж мэдүүлжээ. 


Сангийн дэд сайд Б.Хулан

Тэрээр Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн Шадар сайдын албан тушаалтай байх үед зөвлөхөөр нь ажиллаж байв.  Б.Хулан жилийн 37.8 тэрбумын орлоготой, гэр бүлийн гишүүд нь 1.2 тэрбум олдог гэж мэдүүлжээ. Мөн нэг тэрбумын хөрөнгө борлуулсны орлого олсон гэжээ.  Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй, 580 сая төгрөгийн Land cruiser 300, Lexus RX 400 автомашинтай, 70 сая төгрөгийн мал аж ахуй, 130 сая төгрөгийн газар, 90 сая төгрөгийн үнэт эдлэл, 23 сая төгрөгийн хадгаламж, 1.5 тэрбум төгрөгийн авлага, 217 сая төгрөгийн  зээлтэй гэжээ. “Майкрософт Корп”, “Эйч Эс Би Си Хоулдингз Пи-Эл-Си”, “Адобэ Инк”, “ Эдвансед Майкро Девиссэс”,  “Эл Ви Эм Эйч Моэт Хэннесси Луи Вюттон”, “Тайвань Семикондактыр СП АДР”,  “Ди Экс Жи”, “Дэлта Эйр Лайнс Инк”, “Интерактив Брокерс Групп” “ Жей-Пи-Морган Чэйс энд Ко”, “Голдвман Сакс Груп Инк”, “Тесла Инк”, “Арундо партнерс”, “Грунд инвестмент” зэрэг компанид хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

 

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин

Тэрээр Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү. 2021 оноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, “Монцамэ” агентлагийн захирлаар ажиллаж байгаад 2022 оны арваннэгдүгээр сард Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож байв.  2024 оны долдугаар сард чөлөөлөгдөж, 2026 онд  дахин дэд сайд болсон юм.  Тэрээр жилийн 20 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 96 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 576 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй. 80 сая төгрөгийн автомашинтай, нэг сая төгрөгийн хадгаламжтай, 94 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Голомт банк, АПУ, Хөрөнгийн бирж, ХАС БАНК, Сэнтрал экпресс, “Би Хэалти сапплайс”, “Перфишенси менежмент”, Жи эс би капитал, Таван богд, Таван богд Финанс, Есөн шижир, Инвескор ББСБ, Мацүзакаяа, БИД ББСБ зэрэг компанид хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. 

 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн

С.Даваасүрэн нь М.Энхболдыг МАН-ын дарга байхад Эдийн засгийн бодлогын зөвлөх нь байсан. 2016 онд М.Энхболд УИХ-ын дарга болоод С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилж байв. Улмаар 2021 оноос ҮАБЗ-д Ахлах шинжээчээр ажилласан байдаг.  Түүний жилийн орлого 130 сая, гэр бүлийн гишүүд нь 328 сая төгрөг олдог. 1.5 тэрбумаар үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй. 135 сая төгрөгийн автомашинтай, 112 сая төгрөгийн үнэт эдлэл, 248 сая төгрөгийн хадгаламж, 280 сая төгрөгөөр үнэлэгдэх криптовалют, 250 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Добу Юнэкс ХХК-г 100 хувь эзэмшдэг байна. 

 

Байгаль, орчин, уур амьсгал, өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир

Б.Мөнхтамир Ерөнхий сайд Н.Учралыг НАМЗХ-ны ерөнхийлөгч байхад дэд ерөнхийлөгч нь болж улс төрийн карьераа эхлүүлсэн гэдэг. 2021 оны аравдугаар сард “МИАТ” ТӨХК-ийн захирлаар томилогдон дөрвөн жил ажиллаад чөлөөлөгдсөн ч  удалгүй дэд сайд болж байв. Тэрээр 387 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдээ 10 сая төгрөг олдог гэжээ. Үл хөдлөх хөрөнгөгүй, 270 сая төгрөгийн автомашин, 31 сая төгрөгийн үнэт эдлэл, 166 сая төгрөгийн хадгаламж, 63 сая төгрөгийн авлага, 119 сая төгрөгийн зээлтэй гэжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 138 (7880)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 38 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 42 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 44 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 52 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 42 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 42 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 42 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин