Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

2026-07-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Үндэсний батлан хамгаалах сургуулийн дэргэд байгуулагдах Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил өчигдөр эхэллээ. Шинээр баригдах хүрээлэнгийн барилга нь гурван давхар бөгөөд олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах танхим, эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтын орчин үеийн цогц байгууламж байх юм. Энэхүү бүтээн байгуулалт нь Үндэсний батлан хамгаалах сургуулийн түүхт 105 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг гэдгээрээ онцлогтой. Хүрээлэн байгуулагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд гарч буй өөрчлөлт, эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх боломж бүрдэх юм. Мөн олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, хөрш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, цэргийн хэрэгт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг тогтмол судалж, үр дүнг нь төр, засгийн бодлого, шийдвэр гаргалтад ашиглах зөвлөмж, дүгнэлт болгон боловсруулах үндсэн чиг үүрэгтэй ажиллана.

Түүнчлэн тус хүрээлэн нь олон улсын жишигт нийцсэн “think tank” буюу бодлогын судалгааны төв болон хөгжиж, олон улсын хамтарсан судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Олон улс судлалын хүрээлэн нь зөвхөн батлан хамгаалах салбарын төдийгүй үндэсний аюулгүй байдлын бодлогын түвшинд эрдэм шинжилгээ, судалгаа явуулж, төрийн бодлого, шийдвэр гаргалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангах өндөр ач холбогдолтой байгууллага болохыг албаныхан онцолж байна.  Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаач, сонсогчдын төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болон хөгжиж, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодлогын зөвлөмжүүдийг боловсруулан гаргах юм. Тус хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ" хэмээн онцлон тэмдэглэлээ.


Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах бат найдвартай тогтолцоо бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг оновчтой нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээгээр төр, засаг, цэргийн дээд удирдлагыг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн шинэ барилга байгууламж босгох ажил бус, үндэсний оюуны чадавхыг бэхжүүлэх, аюулгүй байдал, гадаад харилцааны бодлого, цэргийн шинэчлэлийн судалгааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэдгийг онцлов. Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудаас хүслээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 135 (7877)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 40 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 44 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 46 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 54 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 44 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 44 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 44 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин