Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

2026-07-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Эмомали Рахмон нь 1952 оны аравдугаар сарын 5-нд хуучин ЗХУ-ын Тажикийн Бүгд Найрамдах Улсын Кулябск мужийн Дангара тосгонд төрсөн. Тажик үндэстэн. Тажикистан Улсын Их сургуулийг 1982 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Зөвлөлийн 12 дугаар сонгуулийн гишүүн юм. Тэрээр 1971 онд Курган-Тюбе хотын тосны үйлдвэрт цахилгаанчнаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1971-1974 онуудад Зөвлөлтийн цэргийн эгнээнд алба хаасан. Цэргийн алба хаасны дараа тосны үйлдвэрт үргэлжлүүлэн ажиллаж, 1976-1988 онуудад Кулябск мужийн Дангаринск дүүрэг дэх хамтралын үйлдвэрчний эвлэлийн хоорооны нарийн бичгийн дарга, дараа нь намын байгууллагад ажиллаж байжээ.

 

1988 оноос Дангаринск дүүргийн Ленины нэрэмжит сангийн аж ахуйн даргаар ажиллаж байгаад 1992 оны арваннэгдүгээр сард Кулябск мужийн Дээд Зөвлөлийн ардын депутатуудын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон. Улмаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Зөвлөлийн 12 дахь удаагийн сонгуулийн XVI чуулганаар Э.Рахмон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Зөвлөлийн даргаар сонгогдсон. 1994 оны арваннэгдүгээр сарын 6-нд Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдоход, тус улсад иргэний дайн болж байв.  Гэхдээ 1997 оны зун Тажикийн төр засаг сөрөг хүчинтэйгээ Москвагийн энхийн хэлэлцээр байгуулжээ. 1999 оны есдүгээр сарын 26-ны бүх ард түмний санал асуулгаар дахин Тажикистаны ерөнхийлөгчөөр долоон жилийн хугацаатай сонгогдож, 2006 оны ерөнхийлөгчийн сонгуулиар мөн дахин ялалт байгуулжээ. Армийн генерал цолтой. Эхнэр,есөн хүүхэдтэй юм байна.


Манай улсад хийж буй энэ айлчлал нь Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болох гэж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 133 (7875)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18