Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

2026-07-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын  20-22-ны өдөр  Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Эмомали Рахмон нь 1952 оны аравдугаар сарын 5-нд хуучин ЗХУ-ын Тажикийн Бүгд Найрамдах Улсын Кулябск мужийн Дангара тосгонд төрсөн. Тажик үндэстэн. Тажикистан Улсын Их сургуулийг 1982 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Зөвлөлийн 12 дугаар сонгуулийн гишүүн юм. Тэрээр 1971 онд Курган-Тюбе хотын тосны үйлдвэрт цахилгаанчнаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1971-1974 онуудад Зөвлөлтийн цэргийн эгнээнд алба хаасан. Цэргийн алба хаасны дараа тосны үйлдвэрт үргэлжлүүлэн ажиллаж, 1976-1988 онуудад Кулябск мужийн Дангаринск дүүрэг дэх хамтралын үйлдвэрчний эвлэлийн хоорооны нарийн бичгийн дарга, дараа нь намын байгууллагад ажиллаж байжээ. 1988 оноос Дангаринск дүүргийн Ленины нэрэмжит сангийн аж ахуйн даргаар ажиллаж байгаад 1992 оны арваннэгдүгээр сард Кулябск мужийн Дээд Зөвлөлийн ардын депутатуудын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон. Улмаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Зөвлөлийн 12 дахь удаагийн сонгуулийн XVI чуулганаар Э.Рахмон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Зөвлөлийн даргаар сонгогдсон. 1994 оны арваннэгдүгээр сарын 6-нд Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдоход, тус улсад иргэний дайн болж байв.  Гэхдээ 1997 оны зун Тажикийн төр засаг сөрөг хүчинтэйгээ Москвагийн энхийн хэлэлцээр байгуулжээ. 1999 оны есдүгээр сарын 26-ны бүх ард түмний санал асуулгаар дахин Тажикистаны ерөнхийлөгчөөр долоон жилийн хугацаатай сонгогдож, 2006 оны ерөнхийлөгчийн сонгуулиар мөн дахин ялалт байгуулжээ. Армийн генерал цолтой. Эхнэр,есөн хүүхэдтэй юм байна.

Манай улсад хийж буй энэ айлчлал нь Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болох гэж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

5 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

7 цаг 39 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

15 цаг 52 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

15 цаг 52 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

Өчигдөр 15 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

Өчигдөр 15 цаг 26 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Өчигдөр 11 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Өчигдөр 11 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Өчигдөр 11 цаг 18 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13