Н.Номтойбаяр МАН-даа буцаж Үндэсний эвсэл гурваар “үржих” үү

2026-07-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших


Б.Баяр
Энэ УИХ-д суудалтай таван нам бий. Эдгээрээс Үндэсний эвсэл МНН /Монголын ногоон нам/, МҮАН /Монголын үндэсний ардчилсан нам/, МЛАН /Монголын либерал ардчилсан нам/ гурвын нийлбэр болж 2024 оны сонгуульд орсон. Тус эвслээс тойрогт дэвшсэн хүмүүсээс сонгогдоогүй, харин эвслийн авсан саналын хувиар тооцогдож жагсаалтын эхний дөрөв нь УИХ-ын гишүүн болсон. Н.Номтойбаяр, А.Ундраа, Д.Пүрэвдаваа, М.Сарнай нар УИХ-д орсон. 
Өнгөрсөн 2025 онд МАН-д улс төрийн дотоод зөрчил нь хурцадсанаас хойш Н.Номтойбаярыг нам руугаа буцах нь гэдэг яриа улс төрийн хүрээнд түгсэн. Тэгэхтэй зэрэгцээд Н.Номтойбаярыг дагаж Үндэсний эвслийг бараадсан МАН угшилтай гишүүд нь намдаа буцаж очсон. Улмаар 2025 оны намар өвлийн заагаар болсон МАН-ын Их хурлын үеэр Н.Номтойбаярын гишүүнчлэлийг сэргээж, тэр талаар олон нийтэд мэдээлэх тухай яригдаад өнгөрсөн. 
Үүнийг батлах мэт энэ оны дөрөвдүгээр сард МНН-ын даргаар А.Ундрааг томилж, О.Бум-Ялагч тамгыг нь олны өмнө гардуулсан. Гэхдээ Н.Номтойбаяр 2024 оны сонгуулийн өмнө Үндэсний эвслийг байгуулахдаа өөрөө МНН-ыг түшиглэж байв. Тэрээр сонгуулийн дараа тус намын дарга болохоор хүсэлт гаргасан ч Дээд шүүх хүлээж аваагүй байдаг. Үүний дараа улс төрийн нөхцөл ч өөрчлөгдөж Н.Номтойбаяр МАН-дха буцах нь нээгдэж МНН-аас холбоо тасрах шаардлага үүссэн байж магадгүй юм. Учир нь түүнийг МАН-ын гишүүнчлэлээ сэргээх нь цаг хугацааны асуудал гэх улс төрийн хүрээнийхний дүгнэлт байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх намрын улс төрийн нэг “чимэг” энэ эвсэл, өөрөөр хэлбэл Н.Номтойбаяртай холбоотой байх магадлалтай.
Ер нь бол Н.Номтойбаярын улс төр ийн бусдын анхаарлыг татаад байгаа нь түүний байгуулсан Үндэсний эвсэлтэй холбоотой. Дээрх мэдээллүүдээс харахад тэрээр аль нэг намын гишүүн бус болж таарлаа. Дээрээс нь хуучин бууриндаа очиж магадгүй гэж байна. Хэрэв тэр МАН-даа очвол УИХ дахь Үндэсний эвсэл тарна. Тарвал нөгөөх гурван гишүүн нь хаачих вэ. А.Ундраа нь МНН-ын дарга, Д.Пүрэвдаваа нь МЛАН-ын даргаар Дээд шүүхэд бүртгэлтэй. Энэ хоёр нам УИХ-д суудалтай болно. Ийм нөхцөлд Үндэсний эвслийг хүч нэмж бүрдүүлсэн МҮАН нь оргүй хоцорно. Учир нь 2024 оны сонгуулиар МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл жагсаалтын ес дээр бичүүлээд гишүүний тоонд багталгүй үлдсэн. Гэсэн ч эрсдэл хүлээж эвсэлд багтсаныхаа төлөө задрал дээр ч “юм” харж таарна. Энэ нөхцөлд Б.Цогтгэрэл жагсаалтын дөрвөөс гишүүн болсон М.Сарнайг МҮАН болгох тохироо хийгээд намаа УИХ-д суудалтай болгох боломжтой. М.Сарнай нь Дарханы АН-ын Б.Мягмардашийн охин учраас тэд ойлголцох бололцоотой. Ингэвэл Үндэсний эвсэл гурваар үржиж УИХ долоон намтай болно. Гэвч энэ бүхэн Н.Номтойбаярыг эргүүлэн авах эрх баригч МАН-ынхан хэрхэн шийдэхээс хамаарна. T no

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

12 цаг 31 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

12 цаг 35 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

12 цаг 44 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05