Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

2026-07-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших


Б.Баяр
Монголын хамгийн хэцүү “шүдний өвчин”-үүдийн нэг нь шатахуун байдаг. Монгол шатахуунтай байх үгүй нь Оросоос бараг 100 хамаарна. Төрийн зүгээс шаиахууныг АҮЭБЯ хариуцдаг. Харин Оросоос хувийн хэвшлийн хэдэн компани авчирч нийлүүлдэг. Шатахуун тасрах юмуу, үнэ нэмэгдэхэд Оросоос болов уу, яам буруутай юу, импортлогчид нөлөөлөв үү гэдэг нь мэдэгддэггүй. 
Яг ийм чөтгөрийн тойргоос гаралтай шатахууны хомсдол наадмын өмнөөс эхэлснээ, наадам өнгөрүүт үнэ нь нэмэгдлээ. 
Уг нь наадмын өмнө шатахуун хомсдох шинж илэрч, зарим компанийн ШТС-ууд түгээлтээ хязгаарлаж байхад АҮЭБЯ /Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам/-ны удирдлагууд “Наадмаар шатахууны хангамж асуудалгүй” хэмээн тайвшруулсан. Тухайн үед буюу 2026 оны долдугаар сарын 7-нд  “АИ92 автобензин 33 хоногийн, АИ95 бензин 44 хоног, дизель түлш 27 хоногийн нөөцтэй байгаа” хэмээн АҮЭБЯ-наас мэдэгдэж байв. Тайвширсан иргэд наадмын өмнөөс эхлээд уламжлалт зуны аялалдаа гарсан. Ингээд Архангай, Завхан зэрэг аймагт шатахууны хомсдолтой тулж ШТС-уудад нь км км дараалал үүсгэн дугаарлаж эхлэв. Үүнтэй зэрэгцээд өчигдөр /2026.7.15/ АҮЭБЯ-наас үнэ нэмэгдсэн тухай мэдэгдэл гаргаж “сюрприз” барих нь тэр. Түүндээ “ОХУ-ын Роснефть болон бусад компаниас ирсэн долдугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026 оны долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна. Олон улсын нөхцөл байдал тэр дундаа манай улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг бид бодитоор үнэлж улсаа шатахуунаар тасралтгүй хангах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно” гэв. Наадмын өмнөх 7-ны өдрийн мэдээллээр “АИ92 автобензин 33 хоногийн нөөцтэй” гэж байсан. Энэ нь “Наймдугаар сарын 10 хүртэлх хэрэглээний шатахууны нэгэнт авчраад нөөцөлсөн” гэсэн үг. Гэтэл ингэж мэдэгдээд 10 хонолгүй нөөцөлсөн АИ92 автобензиний литр тутамд 250 төгрөгөөр нэмж түүнийгээ ОХУ-ын Роснефть болон бусад компанитай холбож тайлбарлалаа. Одоо хөдөө орон нутагт шатахуунгүй гацсан ард иргэд “Үнэ нэмэгдэх яах вэ, олдож л байвал болно” гэх нь ойлгомжтой. Үүнийг тооцоолсон нь тодорхой л доо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Dd
Urgats huraalt, Hadlan tarianii ued gisel tulshnii uniig baga ch bol buuruulsniig buruutgah argagui sanagdana.uhaalag hereglee gej yuu ve? Hunjliinhee here Er hulee hiih shuu dee
Brunoe Quick Hack Cryptocurrency Recovery Service
"After falling victim to a crypt0currency scam, I thought my funds were gone forever. I spent weeks trying to find answers and felt frustrated by the lack of progress. During my search for assistance, I came across Brunoe Quick Hack and decided to reach out for guidance. From the beginning, the team was professional and took the time to explain the recovery process. They reviewed the information I provided, answered my questions, and kept me informed throughout each stage. What I appreciated most was their clear communication and willingness to help me understand my options. Over time, I received updates regarding the investigation and the steps being taken to trace the missing assets. The experience gave me a sense of hope during a very stressful period. While every recovery case is different and outcomes can vary, I was grateful for the support and direction I received. The situation also taught me valuable lessons about cryptocurrency security, including the importance of verifying platforms, protecting private information, and remaining cautious of offers that seem too good to be true. Regardless of the outcome, having knowledgeable assistance made the process much easier to navigate. Based on my experience, I found Brunoe Quick Hack to be responsive, informative, and supportive. Anyone seeking help with a cryptocurrency-related issue should carefully research their options and ensure they understand the risks involved. For me, the guidance I received was helpful during a difficult time and provided much-needed clarity when I needed it most." Brunoe Quick Hack is the go-to solution for individuals seeking reliable and effective cryptocurrency recovery services. Don't let lost Cryptocurrency cause you stress - book with BrunoeQuickHack@gmail.com today and let our experts work their magic! And lots more. Phone Hacks, Email hacks, Deleted Files Recovery, Networks Jailbreak. Whtas-App: + 17057842635
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

7 цаг 37 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 41 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 43 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 51 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 41 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 41 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 41 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин