Б.Баяр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль жил хүрэхгүй хугацааны дараа болно. Одоогоор УИХ-д суудалтай таван намын альд нь ч тус сонгуулийн талаар албан ёсоор яригдаагүй байна. Гэхдээ зарим намын тодорхой улстөрчид Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд зориулсан бололтой үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Тэдний нэгээр АН-ын дарга асан, УИР-ын гишүүн Лу.Гантөмөрийг нэрлэж болохоор байна. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа МАН-АН-ын хамтарсан Засгийн газрын Тэргүүн Шадар сайдаар ажилласан. Засгийн газар нь 2025 оны зургадугаар сард огцорсон. Түүнээс хойш хагас жил орчмын дараа 2026 оны нэгдүгээр сараас Лу.Гантөмөр УИХ дээр аливаа асуудалд урьд урьдынхаас илүү олон нийтийн эох ашгийн шинжтэй, ширүүвтэр шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлэх болсон. Түүнийг нь улс төрийн хүрээнийхэн анзаарснаа хэлж байв. Харин тэрээр Үндэсний их баяр наадмаар уяан дээрээ гэр барьж, тэндээ улс төр, урлаг, спортын төлөөлөл болсон олон зочин урьж, түүнийгээ цахим сүлжээгээр түгээж өнгөрөөв. Үүнээс улбаалаад улс төрийн хүрээнд “Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж эхлэв үү” хэмээн дахин ярьж эхэллээ.