G7-ийн уулзалт өндөрлөж, хамтарсан мэдэгдэл гаргалаа

2026-06-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

Францын Эвиан-ле-Бен хотод "Их долоо" (G7)-ийн дээд хэмжээний уулзалт болж өндөрлөлөө. АНУ, Их Британи, Герман, Франц, Итали, Канад, Япон улсын удирдагчид дэлхийн аюулгүй байдал, эдийн засаг, эрчим хүчний асуудлыг голлон хэлэлцэж Орос-Украины дайны нөхцөл байдал, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюуны зохицуулалт зэрэг асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаж нэгдсэн байр сууриа илэрхийлжээ.

Тухайлбал, хамтарсан мэдэгдэлд Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг үргэлжлүүлэн дэмжихээ дахин нотолж, ОХУ-д үзүүлэх эдийн засаг, санхүүгийн дарамтыг сулруулахгүй гэдгээ онцолсныг “Ройтерс” онцлон мэдээлжээ.

Энэ удаагийн уулзалтын гол сэдвийн нэг нь стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн аюулгүй байдал байлаа. Цахилгаан автомашины батарей, сэргээгдэх эрчим хүч, хагас дамжуулагч, батлан хамгаалах үйлдвэрлэлд шаардлагатай газрын ховор элемент, литий, кобальт зэрэг түүхий эдийн олборлолт, боловсруулалтад Хятад давамгайлж байгаа нь G7-ийн орнуудын хувьд эрсдэл болж буйг удирдагчид онцолсон байна.

Иймээс чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн шинэ сүлжээ байгуулах, Африк, Австрали, Латин Америк дахь шинэ уурхай, боловсруулах үйлдвэрүүдэд хамтарсан хөрөнгө оруулалт хийх, стратегийн нөөц бүрдүүлэх асуудлыг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Мөн эрдэс баялгийн худалдаанд ил тод байдал, байгаль орчны стандартыг мөрдүүлэхийг чухалчилсан байна.

Хиймэл оюуны хурдацтай хөгжлийн талаар ч удирдагчид тусгай хэлэлцүүлэг өрнүүлж, хүний эрх, үндэсний аюулгүй байдал, худал мэдээллийн эрсдэлийг бууруулах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Технологийн салбарын томоохон компаниудын төлөөлөл уулзалтад оролцож, хиймэл оюуны аюулгүй хөгжлийн талаарх саналуудаа танилцуулсан байна.

Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буй энэ үед худалдааны саадыг бууруулах, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах, эрчим хүчний шилжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хөгжиж буй орнуудад чиглэсэн дэд бүтэц, цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн G7-ийн уулзалт нь зөвхөн Украин дахь дайны асуудалд төвлөрсөнгүй. Харин дэлхийн эдийн засгийн өрсөлдөөн, чухал ашигт малтмалын хангамж, технологийн аюулгүй байдал зэрэг урт хугацааны геополитикийн асуудал G7-ийн шинэ тэргүүлэх зорилт болж эхэлснийг харуулсан уулзалт болсон гэж дүгнэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 115 (7857)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 12 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 17 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 58 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 58 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 58 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18