М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

2026-04-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН 

Казахстаны нийслэл Астана хотноо Монгол-Казахстаны бизнес форум болж байна. Энэ талаар 
Казахстаны Гадаад худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга М.Р.Каримсаков: -Бид өнөөдөр Казахстан Улсын нийслэл Астана хотноо Монголын бизнес эрхлэгч анд нөхөдтэйгээ уулзаж, ээлжит Бизнес форумаа зохион байгуулж байна. Бидний харилцаа, хамтын ажиллагаа их нөхөрсөг, ажил хэрэгч байдгийг хэлэхийг хүсэж байна. 2024 онд Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хоёр улс “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосныг та бүхэн мэдэж байгаа.  Энэ хүрээнд бид зам, тээвэр, уул уурхайн олборлолт, хүнсний үйлдвэрлэл гээд олон салбарт хамтран ажиллахаар олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнээс хойш бид их идэвхтэй хамтран ажиллаж байна. Казахстан-Монголын Бизнесийн зөвлөлийн ажил эрчимжиж, монголын 400-аад аж ахуйн нэгж, түүний дотор хамтарсан 20-иод аж ахуйн нэгж манайд үйл ажиллагаа явуулдаг. Цаашид бүх салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт 2024 онтой харьцуулахад 7 хувиар өссөн. Энэ нь 135 сая ам.доллар гэсэн үг. Монголын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлж байна. Энэ бол маш сайн. Учир нь манай улс монголчуудын хувьд Төв Азийн бүс нутаг, Европ, бусад орны зах зээлд нэвтрэх гүүр нь болох бүрэн боломжтой. Иймээс учирч байгаа саад бэрхшээлээ шийдэж, тээврийн коридороо хөгжүүлэн, бараа эргэлтийг хурдасгах нь чухал байгаа. Өнөөддрийн бизнес форумын үеэр 20 орчим гэрээ, хэлцэл байгуулах төлөвтэй байна. Тухайлбал манай улсаас галт тэрэг худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа нь тээвэр, худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Монголд хөдөө аж ахуйн гаралтай экологийн бүтээгдэхүүн нийлүүлэх гээд олон чухал баримт бичигт гарын үсэг зурна. Монголоос олон аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн байна. “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн маргааш манай үйлдвэрүүдээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцана. Харилцан ашигтай хамран ажиллах хүсэл сонирхол хаа хаанаа байна. Жишээ нь манай зах зээлд төмс дутагдалтай байдаг бол танайд хэрэгцээтэй сайн чанарын улаан буудай манайд байдаг. Дутуугаа давуу тал болгон ашиглах боломж бидэнд бүрэн байгаа гэж бодож байна гэлээ. 
Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

15 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

19 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

27 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

20 цаг 12 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

23 цаг 59 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин