“No Kings” хөдөлгөөн АНУ даяар өрнөв

2026-03-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump-ын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт эхэллээ. АНУ даяар буюу 50 муж улсад “No Kings” нэртэй хөдөлгөөн гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. “Авга ах хуурагч”, “Савраа тат”, “Ардчиллыг аваръя”, “Бидэнд хаан хэрэггүй” зэрэг уриа лоозон эсэргүүцлийн хуудас барьсан олон мянган хүмүүс Трампын цагаачлалын хатуу бодлого, Ираны дайнд оролцож буй шийдвэр зэргийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн гудамжинд жагсжээ. Мөн жагсагчдын цөөнгүй нь өнгөрсөн нэгдүгээр сард Миннесота мужид Цагаачлалын албаны хүмүүст буудуулан амиа алдсан гэмгүй иргэдийг дурсан зургийг нь барин эсэргүүцлээ илэрхийлсэн бол зарим нь Эрх чөлөөний хөшөөний дүрд хувирсан нь ч байв.

“No Kings” хөдөлгөөнийг “Indivisible” зэрэг байгууллагууд зохион байгуулж байгаа бөгөөд тэд АНУ-ын бүх 50 мужид нийт 3,200 гаруй арга хэмжээ төлөвлөжээ. АНУ-ын Нью-Йорк, Даллас, Филадельфи, Вашингтон зэрэг томоохон хотуудад олон мянган хүн цугларсан ч энэхүү үндэсний хэмжээнд өрнөж байгаа жагсаалын гуравны хоёр нь жижиг хотуудад болсон нь хөдөлгөөн хэр өргөжсөнийг харуулж байна. Мөн улс төрчид, олон нийтийн идэвхтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд ч олноор дэмжиж байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Нью-Йорк хотын Ерөнхий прокурор Летиция Жеймс, жүжигчин Роберт Де Ниро болон шашны зүтгэлтэн Аль Шарптон нар Нью-Йорк хотод болсон жагсаалд оролцон алхжээ. Мөн Миннесота мужийн захирагч, 2024 оны сонгуулиар Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Тим Уолз цугласан олонд хандан “Тэд биднийг радикал гэж нэрлэдэг. Тийм ээ, бид радикал болсон. Энэрэнгүй байхын тулд радикал болсон, ёс зүйтэй байхыг шаардаж радикал болсон, хууль ёсны процессийг хамгаалахын төлөө радикал болсон, ардчиллаас болж радикал болсон, авторитар дэглэмийг эсэргүүцэж радикал болсон” гэж онцолсон байна. Мөн Вермонт мужаас сонгогдсон Сенатын гишүүн Берни Сандерс “Бид энэ улсыг авторитар дэглэм эсвэл олигархи руу уруудахыг зөвшөөрөхгүй. Ард түмэн бид өөрсдөө засаглана” гэж мэдэгджээ. Харин Бүгд Найрамдах намын Конгрессийн хорооноос Ардчилсан намын улс төрчид болон нэр дэвшигчид эдгээр жагсаалыг дэмжиж байгааг шүүмжилсэн байна.

Жагсаалын үеэр зарим хотод мөргөлдөөн гарч, цөөнгүй хүн гэмтэж бэртэж олон хүнийг баривчилжээ. Өнгөрсөн жилийн зургаа болон аравдугаар сард болсон өмнөх хоёр удаагийн үндэсний хэмжээний жагсаалуудад 4-6 сая хүн оролцож байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 59 (7801)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18