13.2. Цалингийн орлоготой зээл хүсэгч дараахь баримт бичгүүдийг бүрдүүлнэ. Үүнд:
13.2.1. Ажил олгогч байгууллагын цалингийн тэмдэглэл, хүснэгт, картын гүйгээ сүүлийн 1 жилээр;
13.2.2. Цалингийн тодорхойлолт;
13.2.3. Хөдөлмөрийн гэрээ;
13.2.4. Сүүлийн хоёр жилийн ажил эрхлэлт болон цалингийн түүх;
13.2.5. Зээл хүсэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дахь сүүлийн хоёр жилийн бичилтийн хуулбарыг эх хувьтай тулган үзэх;
13.2.6. Хийснээрээ цалинждаг тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримт;
13.2.7. Нэмэгдэл цалин, урамшууллын баримт;
13.2.8. Сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд үндсэн ажилтнаар тасралтгүй ажиллаж байгааг батлах баримт.
Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшиж буй өрхийн хувьд (ЗГ-аас хэрэгжүүлж буй хөтөлбөр) сүүлийн 1 жилийн хугацаанд 3-аас дээшгүй сар ажил эрхлэлт тасалдсан байж болно;
Дэлгэрэнгүйг:https://www.mongolbank.mn/.../files/2008-446_doc%20-2.pdf