Эпштейний файл дахь баримтууд Их Британийн улс төр дэх савалгаа

2026-02-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Зураг: Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер

АНУ-ын тэрбумтан асан, педофил гэмт хэрэгтэн Жеффри Эпштейний удаан хугацааны танил Питер Манделсоныг АНУ-д элчин сайдаар томилсонтой холбоотой хувийн имэйлүүд нийтлэгдсэний дараа Их Британийн Хөдөлмөрийн нам улс төрийн томоохон дуулианы төвд орлоо. Намын удирдлага Ерөнхий сайд Кир Стармерыг огцрохыг шаардаж, түүнийг буруутгах нотлох баримтыг нуун дарагдуулахыг оролдсон гэж буруутгаж байна. Ерөнхий сайд өөрөө огцрохоос татгалзаж, зөвхөн удирдлагын хэв маягаа өөрчлөхөө амлав. Дуулиан тойрсон улс төр түүнийг дагалдаж байгаа асуудлуудын талаар олон улсын хэвлэлүүдийн тоймыг хүргэж байна.

***        ***        ***

АНУ-ын Хууль зүйн яам Америкийн санхүүч Жеффри Эпштейнтэй холбоотой хэдэн сая файлыг нийтэлсний дараа сэтгүүлчид АНУ-д суугаа Их Британийн Элчин сайд Питер Мандельсонтой холбоотой баримтыг гаргаж ирэв.

Дипломатч захидал харилцаандаа Эпштейнийг өөрийн хамгийн сайн найз гэж дуудаж, түүнтэй нууц мэдээллээ хуваалцсан байна. Мөн цахимд нийтлэгдсэн зургуудад англи дипломатчийн усны халааттай авахуулсан зураг нь байж таарав. Хаана гэдэг нь тодорхой. Санхүүч тэрбумтны арал пээр.

Мандельсон нь Европын худалдааны комиссар асан бөгөөд Хөдөлмөрийн намын хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэгд тооцогддог нэгэн. Өнгөрсөн есдүгээр сард Их Британийн Гадаад хэргийн яам Эпштейний мөрдөн байцаалттай холбогдуулан түүний дипломат итгэмжлэлийг хүчингүй болгосон. Хоёрдугаар сард хуучин элчин сайдад эрүүгийн хэрэг үүсгэж, хоёрдугаар сарын 1-нд Мандельсон намын гишүүн биш болсон.

Түүнийг баривчилаагүй бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байна. Өдгөө 72 настай дипломатчийн өнгөрсөн түүх өнөөдөр Их Британийн Ерөнхий сайдын суудлыг ганхуулж байна.

 

Питер Мандельсон болон Америкийн санхүүч Жеффри Эпштейн нар бялуун дээр лаа үлээж байна. Энэ зураг нь АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэлсэн тэрбумтан педофилийн архиваас авсан бөгөөд огноо нь тодорхойгүй байна.


Ерөнхий сайд өөрөө зэрэг намын удирдлага Манделсоны Эпштейнтэй холбоотой гэдгийг мэдэж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй нь тогтоогдсоны дараа энэ дуулиан улам ширүүссэн гэдгийг хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Блүүмбэрг мэдээлэхдээ, сайд нар Стармераас тайлбар шаардаж, түүнийг огцрохыг санал болгосон.Тэд мөн Манделсоныг томилсон үеэс хойших Засгийн газрын гишүүдийн бараг бүх хувийн мессежийг нийтлэхээ амласан гэсэн байна.

Ройтерт агентлагийн мэдээлснээр, уг нийтлэл ойрын өдрүүдэд гарч, ерөнхий сайдад үзүүлэх дарамтыг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг тэмдэглэжээ.

“Хэрэв тэр алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, тулгарч буй асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй, түүнийгээ томъёолохгүй, үүнийг хэрхэн шийдвэрлэхээ тайлбарлахгүй бол энэ нь төгсгөл болно гэж би айж байна” гэж Хөдөлмөрийн намын гишүүн парламентын гишүүн Энди Макдональд хэлсэн байна.

Их Британийн зарим хэвлэл, тухайлбал Sky News-ийн мэдээлснээр, Кир Стармер дотоод дарамт шахалтаас үл хамааран албан тушаалдаа үлдэхээр шийдээд байгаа гэсэн байна.  “Намайг алхам тутамд шүүмжлэгчид үргэлж тулгарч байсан, одоо ч байсаар байна. Гэхдээ би танд нэг зүйлийг хэлье: Би улс орноо өөрчлөх боломжийн төлөө шүдээ хавиран тэмцсэн бөгөөд бусад хүмүүсийн адил би өөрийн бүрэн эрх, улс орны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа орхиж, биднийг эмх замбараагүй байдалд оруулахад бэлэн биш байна” гэж Ерөнхий сайд огцрохгүй үлдэнэ гэсэн санаагаа илэрхийлснийг хэвлэлүүд иш татжээ. Мөн түүнийг дэмжиж байгаа намын гишүүд, сайд нар нь  байгаа гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Тус сувгийн эх сурвалжуудын мэдээлснээр, Ерөнхий сайд тавдугаар сард болох орон нутгийн сонгуулийн өмнө кабинетийнхаа удирдлагын хэв маягийг өөрчилж, намынхаа нэр хүндийг сэргээхэд анхаарлаа хандуулна гэж амласан байна.

Түүнчлэн, хоёрдугаар сарын 8-ны ням гарагт Питер Манделсоныг томилох ажлыг хариуцаж байсан Ерөнхий сайдын Тамгын газрын дарга Морган МакСвини огцорчээ. Мөн Ерөнхий сайдын Харилцаа холбооны захирал Тим Аллан албан тушаалаасаа буусан байна.

Хэрэв Кир Стармер Ерөнхий сайдын албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг зөвшөөрөхгүй бол парламентын сөрөг хүчин түүний Засгийн газарт итгэх эсэх талаар санал асуулга явуулах санаачилга гаргах магадлалтай. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Төлөөлөгчдийн танхим одоогийн Засгийн газарт итгэлгүй санал өгвөл парламентын ээлжит бус сонгууль явуулах боломжтой. Гэсэн хэдий ч гэнэтийн санал хураалтаас зайлсхийх боломжтой хувилбар бас байгаа аж.  Үүний тулд санал хураалтаас хойш 14 хоногийн дотор Нийтийн танхим гишүүдийн олонхийн итгэлийг хүлээсэн шинэ Засгийн газрыг батлах ёстой. Энэ тохиолдолд Парламент одоогийн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Их Британи сонгууль явуулалгүйгээр шинэ Ерөнхий сайдтай болно гэсэн үг аж.

Хэрэв Засгийн газарт итгэх эсэх талаарх санал хураалт амжилтгүй болвол Стармер намын даргын албан тушаалаасаа буусан ч, Хөдөлмөрийн нам Засгийн газрын хяналтыг хэвээр хадгална. Тодруулбал, Хөдөлмөрийн намаас сонгогдсон түүний залгамжлагч автоматаар Засгийн газрын тэргүүн болно гэсэн үг. Мөн Парламентын хямрал гарахгүй тохиолдолд одоогийн засгийн газар 2029 онд Их Британид болох дараагийн сонгууль хүртэл ажилласаар байх болно гэдгийг тус улсын хэвлэлүүд онцлон бичиж байна.

Үүний зэрэгцээ тус улсын улс төрийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж байгааг Британийн Electional Calculus портал мэдээлсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18