Энэтхэг–Европын холбоо түүхэн худалдааны хэлэлцээр байгууллаа

2026-01-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Европын Холбоо болон Энэтхэг улс бараг 20 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний эцэст түүхэн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаа зарлалаа. Ингэснээр АНУ-тай холбоотой худалдаа, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй үед хоёр тал эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлж байгааг илтгэсэн үйл явдал болллоо хэмээн ММЁ дүгнэжээ.

Нью-Дели хотноо Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсаныхаа дараа Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хэлэлцээрийг “Бүх хэлэлцээрийн эх ундарга” хэмээн тодорхойлсон бол Моди “түүхэн хэлэлцээр” гэж нэрлэв.

Хэлэлцээрийн хүрээнд Европын холбооны 27 гишүүн орон болон дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэгийн хооронд бараа бүтээгдэхүүний чөлөөт худалдаа хэрэгжих юм. Хоёр тал нийлээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 25 хувийг бүрдүүлж, хоёр тэрбум орчим хүн ам бүхий зах зээлийг хамарч байна. Энэхүү гэрээ нь тарифыг мэдэгдэхүйц бууруулж, зах зээлийн хүртээмжийг тэлэхээр тооцоологджээ.

Моди мягмар гарагт болсон “India Energy Week” чуулганы үеэр “Энэ бол дэлхийн хоёр том эдийн засгийн түншлэлийн төгс жишээ. Уг хэлэлцээр дэлхийн ДНБ-ий 25 хувь, дэлхийн худалдааны бараг гуравны нэгийг хамарч байна” хэмээн онцолсон байна.

Хэлэлцээрийн дагуу химийн бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан тоног төхөөрөмж, нисэх онгоц болон сансрын техник зэрэг ихэнх экспортын бараанд ногдуулах тарифыг үе шаттайгаар тэглэх юм. Одоогоор 110 хувь байгаа автомашины импортын татварыг 250 мянган автомашины квотын хүрээнд 10 хувь болгон бууруулахаар тусгажээ. Харин сүү, элсэн чихэр зэрэг хөдөө аж ахуйн салбарууд энэ хэлэлцээрт багтаагүй гэв.

Европын Комиссын үзэж байгаагаар энэхүү хэлэлцээр нь Энэтхэг рүү экспортлох Европын барааны өртгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжихээс гадна нийлүүлэлтийн сүлжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Европын Холбоо нь Энэтхэгийн хувьд хамгийн том худалдааны түнш юм. Хоёр талын худалдааны эргэлт сүүлийн 10 жилд бараг хоёр дахин өссөн бөгөөд өнгөрсөн онд гэхэд нийт худалдааны эргэлт 136 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэтхэг–Европын холбооны худалдааны хэлэлцээ анх 2007 онд эхэлсэн ч зах зээлийн хүртээмж, зохицуулалтын нөхцлөөс шалтгаалан 2013 оноос зогсонги байдалд орсон. Харин 2022 оны долдугаар сард хэлэлцээг албан ёсоор дахин эхлүүлсэн байдаг Энэтхэгийн автомашины зах зээлд нэвтрэх эрх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нүүрстөрөгчтэй уялдсан тарифын бодлого зэрэг асуудлууд дээр нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байсан бөгөөд шинжээчид эцсийн гэрээнд эдгээрийг хэрхэн тусгасныг анхааралтай ажиглаж байна.

Сүүлийн өдрүүдэд хоёр талаас хэлэлцээрийг эрчимжүүлсэн бөгөөд Европын Холбооны удирдлагуудын Энэтхэгт хийсэн айлчлалын өмнө тохиролцоонд хүрэх зорилготой байв.

Сүүлийн долоон сарын хугацаанд Энэтхэг Их Британи, Оман, Шинэ Зеландтай томоохон худалдааны хэлэлцээрүүд байгуулжээ. Харин Европын Холбоо энэ сард Өмнөд Америкийн “Меркосур” худалдааны блоктой худалдааны гэрээг эцэслэн байгуулсан байна.

Энэтхэг–ЕХ-ны худалдааны хэлэлцээрийг Европын парламент болон Европын зөвлөл баталсны дараа албан ёсоор гарын үсэг зурах юм. Үүний зэрэгцээ хоёр тал аюулгүй байдал, батлан хамгаалах хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлэлцээг мөн урагшлуулж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7760)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 12 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 18 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 58 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 58 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 58 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18