АНУ Гренландын бүрэн эрхийг авахгүйгээр аюулгүй байдлаа бэхжүүлэх эрх зүйн орчин бий

2026-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг

 

Geopolitical monitor сэтгүүлийн анализ, тойм

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг "худалдаж авах" санааг дахин илэрхийлэхэд, өдөөн хатгалга эсвэл хэлэлцээний заль мэх гэж үл тоомсорлож байв. Гэвч түүний тасралтгүй илэрхийлсэн байр суурь Америкийн үндэсний аюулгүй байдлын зайлшгүй шаардлага болж хувирсан нь нухацтай авч үзэхээс аргагүй асуудал болов. АНУ Гренландад аюулгүй байдлын байр сууриа аль хэдийн бэхжүүлж, цэргийн хүчээ нэмэгдүүлэх хууль ёсны эрх мэдэл, тус арлын нөөцийг ашиглах худалдааны эрх дархтай болсон. Тиймээс Гренландын бүрэн эрхийг шилжүүлж авах шаардлага стратегийн шинж чанартай биш зөвхөн процессийн шинж чанартай гэсэн үг.

Трампын сонгон авсан түүхэн баримт үнэндээ маш тодорхой байна. 1917 онд Данийн Хаант улс Данийн Баруун Энэтхэг буюу одоогийн Америкийн Виржинийн арлуудыг АНУ-д зарсан билээ. Энэ тохиролцоо нь зүгээр нэг газар нутгийн солилцоо биш байсан юм. Вашингтон энэхүү тохиролцооны нэг хэсэг болгон Данийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг Гренландын бүх хэсэгт эсэргүүцэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, тус нутаг дэвсгэр дээрх Данийн бүрэн эрхийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх замыг нээж өгсөн юм.  Гренландын хууль ёсны статусыг 100 гаруй жилийн өмнө Америкийн тодорхой зөвшөөрлөөр шийдвэрлэсэн гэсэн үг. Аюулгүй байдлын хувьд АНУ цэргийн оролцоогоо өргөжүүлэх өргөн эрхийг олгосон Данитай байгуулсан батлан хамгаалах гэрээний дагуу Гренландад цэргээ тэр даруй нь байршуулсан.

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.27 № 17 (7759) дугаарыг захиалан уншина уу.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 21 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 21 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 21 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 21 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

12 цаг 34 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

13 цаг 38 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин