Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ

2026-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Нэгдүгээр сарын өглөө ДЦС-IV-ийн наймдугаар зууханд гэмтэл гарч, тус зуухыг салгаснаар төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орж, цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. 

Гэмтлийг 29 цагийн дотор засварласнаар наймдугаар зуухыг ажиллагаанд оруулж, 670МВт буюу бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэж байна. 

Тэгвэл өнөөдөр эрчим хүчний оргил ачааллын цагийг өнгөрөөж 22.00 цагийн орчимд тус ДЦС-ын дөрөвдүгээр зууханд засвар үйлчилгээ хийх гэж байна.  

Энэ талаар сайд Б.Чойжилсүрэн "Наймдугаар зууханд эвдрэл гарснаар дөрөвдүгээр зууханд доголдол үүсээд байсан. Гэвч чадлын дутагдлыг давахын тулд зогсоогоогүй юм. Зуухыг зогсоосон ч цахилгааны хязгаарлалт хийхгүйг хичээнэ. ТЭЦ-IV-ийнхэн засвар үйлчилгээг 48 цагт багтаан хийнэ гэсэн мэдээлэл өгсөн. 

IV зуухыг зогсоосноор цахилгаан эрчим хүчний хэрэглээнд 100 МВт хүртэл дутагдал үүсэх эрсдэлтэй. Манай улс ОХУ-аас 300 МВт эрчим хүч импортолдог бол өнөөдрийн 16.00 цагийн байдлаар 160МВт-ыг авч байна. 

Нэгэнт чадлын дутагдал үүссэн энэ үед хөлдөлт үүсгэж болохгүй. Хөлдөлт үүсвэл үүнээс түвэгтэй байдалд орно. Тиймээс хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно. Эрчим хүчний салбарынхан эхний ээлжинд энэ хоёр хүндрэлийг давахын тулд цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөлд ажиллаж байна" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 21 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 21 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 21 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 21 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

12 цаг 34 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

13 цаг 38 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин